Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

“Төвөдийн гэр” төвийн Наландагийн сургалтын суралцагчидтай уулзав. 2023 он 6 дугаар сар 2

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө цаг агаарын байдлыг үл хамааран, хүйтэн, бороотой хэвээр байсан ч Шинэ Делигийн “Төвөдийн гэр” байгууллагаас зохион байгуулдаг Наландагийн магистрын сургалт, дипломын сургалт, дипломын богино хугацааны сургалтыг саяхан төгссөн мөн одоо суралцаж буй 500 орчим суралцагчтай уулзжээ. Одоогийн байдлаар “Төвөдийн гэр”-ийн гэвш Дорждамдулаар удирдуулдаг энэхүү сургалтад дэлхийн 98 орны 4000 гаруй суралцагч хамрагдаж байна.

Зураг. Зүглэгхан дуганд доктор Кавери Гилл Дээрхийн гэгээн Далай лам болон “Төвөдийн гэр”-ийн Наланда сургалтад оролцогчдыг танилцуулж буй нь... Зургийг Данзанчойжир.

Доктор Кавери Гилл “Төвөдийн гэр”-ийн суралцагч, ажилтнуудыг Дээрхийн гэгээнд танилцуулан, гэвш Дорждамдул шиг өндөр мэдлэг, чадвартай багшийг илгээсэнд талархал илэрхийлэв. Дараа нь гэвш Дорждамдул гурван шүтээн болон Наландагийн сургалттай холбоотой зургийг Дээрхийн гэгээнд өргөн барилаа. Тэрээр Дээрхийн гэгээн, Төвөдийн Засгийн газрын ерөнхий сайд Бямбацэрэн, “Төвөдийн гэр” төвийн дэд тэргүүн, Энэтхэгийн Гадаад хэргийн яамны сайд асан, доктор Нирупама Рао нарт чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэв. Тэрээр “Бид бүгдээрээ таны шавь билээ. Бид танаас суралцахыг хүсдэг. Өнгөрсөн зуунд Махатма Ганди хүчирхийлэл үл хэрэглэх ёсны манлайлагч байсан бол энэ зуунд Дээрхийн гэгээн энэрэн нигүүлсэхүйн буюу карунагийн манлайлагч болж байна” хэмээгээд, “Төвөдийн гэр” төвийн сургалтын хөтөлбөрүүдийг буй болгоход тусалсан бүх хүнд хүндэтгэл илэрхийлэн, ялангуяа Тэмпа Цэрэн, Жэцүн Пэма, Дубум ринбүүчи тэргүүтийг онцлон дурдав. Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын Соёлын яамны өгөөмөр дэмжлэг байгаагүй сэн бол эдгээр ажил хэрэгжих боломжгүй байсныг дурдан, талархал илэрхийллээ.

Зураг. “Төвөдийн гэр” төвийн захирал бөгөөд Наландагийн сургалтуудын үндсэн багш гэвш Дорждамдул Зүглэгхан дуганд болсон Дээрхийн гэгээн Далай лам, сургалтын суралцагчидтай хийх уулзалтын үеэр үг хэлж буй нь... Зургийг Данзанчойжир.

“Бид Дээрхийн гэгээний өндөрт өргөж ирсэн энэрэн нигүүлсэхүй, билиг ухааныг хүн төрөлхтний үндсэн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх замаар буухиалан авч явахыг хичээж байна. Тэло Түлкүгийн тусламжтайгаар бид саяхан Наландагийн сургалттай холбоотой үйл ажиллагаагааг орос хэлт хүмүүст зориулан өргөжүүллээ. НҮБ нийтлэг ёс зүйн зарчмуудыг хүлээн авч хэрэгжүүлээсэй хэмээн найдаж байна. Бид энх тайван, эрх чөлөө, аюулгүй байдлыг цогцлоохын төлөө зорьж буй энэ үед дэлхийн удирдагчид Дээрхийн гэгээнээс суралцах болтугай хэмээн залбиръя. Таны манлайллын нарны гэрэл дэлхий ертөнцийг үргэлжлүүлэн гийгүүлж байх болтугай”.

Наланда сургалтын ерөнхий зохицуулагч Дипеш Таккар хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлээд, “Төвөдийн гэр” төв суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 6 жилийн хугацаанд 14 сарын дунд хугацааны, нэг сар, сар хагасын богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж буйгаа тайлбарлав. Анхны Наландагийн 6 жилийн магистрын сургалтыг дүүргэсэн хэсэг суралцагч саяхан төгсжээ. Гэвш Дорж Дамдул тэдний хувьд чиглүүлэгч гэрэл нь байсныг Таккар онцлон тэмдэглэв. Түүнчлэн суралцагчдын дунд эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс 2 дахин олон бөгөөд 14-80 насныхан байгааг дурдлаа.

Зураг. Наландагийн сургалтын ерөнхий зохицуулагч Дипеш Таккар Зүглэгхан дуганд Дээрхийн гэгээн Далай лам, Наланда сургалтын суралцагчидтай хийх уулзалтын үеэр үг хэлж буй нь... Зургийг Данзанжамбал.

“Бидний зорилго бол буддын шашныг дэлгэрүүлэх бус, харин түүний агуулж буй мэдлэгийг аль болох олон хүнд түгээж, тэднийг илүү аз жаргалтай, илүү энэрэнгүй хүмүүс болоход нь туслах явдал юм” хэмээн тэрбээр онцлон хэлэв. “Бид Дээрхийн гэгээнд чин зүрхнээсээ талархаж байна. Мөн Наландагийн уламжлалыг олон зууны турш хадгалан хамгаалахад бие сэтгэлээ зориулж ирсэн төвөдийн ард түмэнд талархал илэрхийлье. Дээрхийн гэгээн урт наслах болтугай хэмээн залбирч, цаашид ч танаас сургаал номоо үргэлжлүүлэн сонсохыг хүсэж байна”.

Дээрхийн гэгээн инээмсэглэн, цугласан олонд “Өглөөний мэнд, номын ахан дүүс ээ. Бидэнд ийнхүү уулзах боломж олдсон нь сайхан хэрэг юм. Энэ уулзалтыг зохион байгуулахад ажилласан бүх хүнд баярлалаа. Би олон жил дүрвэн амьдрахдаа иймэрхүү олон арга хэмжээнд оролцож, янз бүрийн хүмүүстэй уулзсан. Бид бие биеэсээ суралцаж ирсэн билээ. Бурхан багшийн сургаалын тухайд Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” бүтээлийн төгсгөлд ийн бичсэн байдаг.

Бурхны сургаал дэлгэрээгүй газар бүхэнд
Бурхан номын дэлгэрэн буурсан газар бүхэнд
Бүгдэд тустай амгалангийн эрдэнэ энэхүү номыг

Буянт их нигүүлслийн сэтгэлээр хөтлөгдөн
Би тодруулан дэлгэрүүлэх болтугай.

Буддын шашин дэлгэрээгүй газар гэдэгт Европ зэрэг бүс нутгууд багтана. Урьд цагт эдгээр орны хүмүүс зөвхөн өөрсдийн шашны уламжлалд анхаарлаа хандуулдаг байсан бол өнөө үед олон хүн бусад шашин, уламжлалыг сонирхох болжээ. Ялангуяа энэтхэгийн оюун санааны уламжлалыг сонирхох хүмүүс олширсон байна”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд “Төвөдийн гэр” төвийн Наландагийн сургалтын суралцагчидтай хийх уулзалтын үеэр цугласан олонд сургаал айлдаж буй нь... Зургийг Данзанчойжир.

“Наландагийн уламжлалын мөн чанар нь зан үйл, залбиралд бус харин сэтгэл оюунаа өөрчлөх чадварт оршдог. Хүмүүс энэ уламжлалын талаар илүү ихийг суралцах боломжтой болгохын тулд бид “Төвөдийн гэр” төвийг байгуулсан юм. Төвөд улс анхнаасаа буддын шашинтай байсангүй. Харин VII, VIII зуунд манай хаад буддын шашныг сонирхож эхэлсэн юм. Соронзон Гомбо хаан Дэванагари үсгээс загвар авсан шинэ төвөд бичиг зохиох зарлиг буулгажээ. Үүний үр дүнд Тэсрон Дэцэн хааны урилгаар Шантаракшита Цастын оронд ирэхэд энэтхэгийн буддын шашны зохиол бүтээлүүд төвөд хэлнээ орчуулагдан гарах боломжтой болсон юм. Улмаар Ганжуур, Данжуур хэмээх судрын эмхэтгэлүүд бий болсон билээ. Тэсрон Дэцэн хаан мөн Шантаракшита гэгээний шавь Камалашила гэгээн болон Хвашан хэмээх хятад хуврагуудын төлөөлөгчдийн хооронд дагсал хаялцах ёслолыг байгуулжээ. Хаан Камалашила Бурхан багшийн сургаалыг өргөн хүрээнд, дэлгэрэнгүй тайлбарлаж чадсан бол хятад хуврагууд гол төлөв бясалгалд анхаарлаа хандуулж байсныг дүгнэсэн юм. Шантаракшита, Камалашила гэгээнүүд суралцах, бясалгах нэгэн арга барилыг үндэслэсэн. Үүнд уншиж, сонсох замаар ойлголтыг буй болгох, эргэцүүлэн бодох замаар тэрхүү ойлголтоо гүнзгийрүүлэх, учир шалтгаан болон логикийг ашиглах, улмаар бясалгалаар дамжуулан бодит туршлага болгон эзэмших явдал багтааж байв. Цаг хугацааны явцад Сэра, Гандан, Бэрээвэн, Дашлхүмбэ тэргүүт томоохон хийдүүд эрдэм мэдлэгийн төвүүд болон хөгжсөн юм. Тэнд хуврагууд их зохиолуудыг судалж, сурж мэдсэн зүйлээ логик ашиглан, дагсал хаялцаж, гүнзгийрүүлэн судалдаг байлаа. Өнөөдөр буддын шашин хэд хэдэн оронд цэцэглэн хөгжиж байгаа ч Бурхан багшийн айлдсан сургаалыг бүхэлд нь хамарсан, цогц тайлбар өгдөг нь төвөдийн буддын шашин юм. Түүнчлэн эрдэмтэд буддын шашинд сэтгэл оюуны үйл ажиллагааны талаар юу өгүүлдгийг илүү гүнзгий судлахыг хүсэхдээ төвөдийн уламжлалыг ихэд сонирхон судалдаг юм. Бид учир шалтгаан, логикт тулгуурладаг учраас шашнаас ангид ёс зүйн хүрээнд дэлхийн сайн сайханд хувь нэмэр оруулах боломжтой болсон билээ”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд Наланда сургалтын суралцагчдад айлдвар айлдаж буй нь... Зургийг Данзанжамбал.

Дээрхийн гэгээн шашин хоорондын эв нэгдлийг дэмжих тухайтад “Оюун санааны өөр өөр уламжлалууд гүн ухааны хувьд харилцан адилгүй байр суурь баримталж болох ч бүгдэд нь нийтлэг нэгэн зүйл бий. Энэ нь сайхан сэтгэлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарах явдал юм. Энэтхэг улс бол дэлхийн бүх томоохон шашны уламжлалууд зэрэгцэн оршин тогтнож, цэцэглэн хөгжиж буй үлгэр жишээ үндэстэн билээ. Наланда сургалтын зорилго нь хүмүүсийг буддын шашинтан болгоход бус, харин Наландагийн уламжлалаас суралцсан зүйлээрээ өөрсдийн шашин шүтлэг, бясалгалын дадлыг баяжуулах боломж олгоход оршдог” хэмээн өмнө айлдсанаа дахин бататгав.

“Төвөдийн гэр” төвийн төлөөлөгчид Дээрхийн гэгээнээс Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” дээдийн номын лүн хүртээхийг хүссэн боловч Дээрхийн гэгээн энэ удаад Богд ринбүүчийн “Шүтэн барилдлагын магтаал” дээдийн номын лүн хүртээхийг илүүд үзэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр Зонхов багш өөрийн зорилгыг илэрхийлсэн уг зохиолын төгсгөл хэсэгт орших нэгэн бадгийг эш татсан юм.

Түүнийг даган шавь нь болж
Төгс сургаалыг нь шамдан судалж
Бясалгалд хичээсэн нэгэн хувраг
Билгүүн аршид ийнхүү биширнэм.

Дээрхийн гэгээн өөрөө ч Бурхан багшид гүнээ талархан, бишрэн шүтдэгээ илэрхийлэв. Учир нь Бурхан багшийн сургаалд түшиглэснээрээ тэрбээр гэгээрэлд хүрэхийг зорьсон бодь сэтгэлийг төлөвшүүлж, хоосон чанарыг ухаарах боломжтой болсон ажээ. “Би бээр бага байхаасаа л бусдын хэлсэн бүхнийг шууд хүлээн зөвшөөрдөггүй чанартай байлаа. Би аливаа зүйлийг асууж, нягтлан судлах шаардлагатай гэж мэдэрдэг байлаа. Далай лам хэмээх алдартай хүний хувьд би зэр зэвсэг хэрэглэж үл чадах ч мэтгэлцэж бол чадна шүү. Мөн өөрийн оюун ухааныг ашиглан, Бурхан багшийн сургаалыг судалж, бусдад тайлбарлаж чадна. Асууж лавлах, нягтлан шинжлэх нь Наландагийн уламжлалын гол цөм юм. Би “Шүтэн барилдлагын магтаал” зохиолын лүн болоод тайлбарыг Хүнү лам Рэгзэн Тэнпагаас хүртсэн юм. Шүтэн барилдлага бол Бурхан багшийн сургаалын үндсэн мөн чанарыг тодорхойлогч билээ. Төвөд хэлний “тэн жүн” хэмээх энэ нэр томьёоны хоёр үеийн эхнийх нь “түшиглэн орших”, хоёр дахь нь “үүтгэн барилдах” гэсэн утгатай. Энэ нь бидэнд бодит байдлын мөн чанарыг ойлгоход тусалдаг. Бүх зүйл бусад хүчин зүйлээс хамааралтай. Бие даан оршдог нэг зүйл ч үгүй. Аливаа зүйл бусад нөхцөл, хүчин зүйлээс хамааран үүсдэг. Бие даан оршдог зүйл үгүй учир бүх зүйл харилцан хамаарлын үндсэн дээр бий болдог”.

Зураг. Зүглэгхан дуганд болсон Наланда сургалтын суралцагчидтай хийсэн уулзалтын үеэр оролцогчдын нэг нь Дээрхийн гэгээн Далай ламаас асуулт асууж буй нь... Зургийг Данзанжамбал.

Дээрхийн гэгээн Бурхан багшийг магтан алдаршуулсан эхний хоёр бадгыг эш татжээ.

Зүй учрыг бусад нь номлоогүй тул
Зөвхөн таныг л багш хэмээлтэй.
Зүдэг үнэгийг "арслан" гэсэн шиг
Зөрүү тэрсүүдэд хуурамч цол.

Гайхамшигт багш, гайхамшигт аврал
Гайхамшигт өгүүлэгч, гайхамшигт итгэл
Эндүүрэлгүй шүтэн барилдлагыг номлосон
Ижилгүй багш тандаа мөргөмү.

“Бид бүгдээрээ Шагжамуни Бурхан багшийн шавь билээ. Түүний ачийг хариулах хамгийн сайн арга бол бусдын тусын төлөөх бодь сэтгэлийг төлөвшүүлж, хоосон чанарыг ухаарах явдал юм. Би үүнийг хэрэгжүүлэхийг хичээдэг бөгөөд эдгээр бясалгалын ачаар сэтгэл минь амар амгалан байдаг билээ” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээн хуран цугласан олны хэд хэдэн асуултад хариулсны дараа оролцогчид хэсгээр цуглан, түүнтэй хамт дурсгалын зураг татууллаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт