Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн алтан ойн баярт оролцов 2018 он 1 дүгээр сар 1

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн тайзан дээр суудлаа эзэлсний дараа оюутнууд институтийн сүлд дууг дуулж, ёслолыг нээв. Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам, институтийн дэд захирал Геше Наваан Самтан, Гандэн Трипа, Трангү ринбүчи, Сикиёнг Лувсан Сангай болон Төвөдийн цагаач парламентын дарга Хамба Сонэм Тенпэл нар зул асаах ёслолд оролцов. Үүний дараа бяцхан ламхай нар төвөдөөр ерөөл уншиж, тус ерөөлийг эмэгтэй оюутнууд санскрит хэл дээр уншлаа.

Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн алтан ойн баярын нээлтээр оюутнууд санскрит хэлээр ерөөл уншиж байна. Варнаси хот, Сарнат, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 1. Гэрэл зургийг: Дэнзин Пунцаг

Дэд захирал Геше Наваан Самтан Дээрхийн гэгээн болон бусад хүндэт зочдод мэхийн хүндэтгэл үзүүлэв. Тэрээр 1959 онд Дээрхийн гэгээн Далай лам эх орноосоо дүрвэж, 80,000 орчим төвөд иргэний хамтаар Энэтхэгт ирсэн талаар дурслаа. Тэрээр төвөдийн шашин, соёлд халдсан түүхийн хүнд хэцүү үеийн хариуд Дээрхийн гэгээн Далай лам алсын хараат бодлого бүхий төвөд хүүхдүүдэд зориулсан олон сургууль, төвөд хүмүүсийн нийгэмлэгийги олноор байгуулан, үндэсний онцлогийг хадгалах нөхцөлийг бүрдүүлж байв хэмээн дурсав. Энэтхэгийн Засгийн Газар энэхүү үйл хэрэгт бүрэн дэмжлэг үзүүлсэн билээ.

Удалгүй ерөнхий сайд Жавархалал Неру Төвөдийн дээд боловсролын байгууллага байгуулах санаачилгыг дэмжсэн бөгөөд 1968 онд энэ институт Сампурнананд Санскрит Их Сургуулийн харьяа хэмээн албан ёсоор байгуулагджээ. Эхний гурван жилд Зон Ринбүүчи, дараа нь Самдан Ринбүүчи 30 жилийн турш захирлын алба хашжээ. П.T Упадхьяя, доктор Смт Капила Ватсяян зэрэг нэрт эрдэмтэд институтийн хөгжлийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд өсөж дэвжихийг ч уриалдаг байжээ.

Тус институтийн зорилго бол ухаалаг, чадвартай, энэрэнгүй, нийгэмд эерэг хувь нэмэр оруулах сэтгэлтэй төгсөгчдийг бэлтгэх билээ. Оюутнуудаа том зорилго тавихыг уриалав.

Институтын эхэн үеийн нэгэн зорилго нь төвөд хэлэнд орчуулсан санскрит сонгодог судруудыг санскрит хэлнээс нь сэргээж, хинди хэл рүү орчуулах байв. Одоогоор ийм 80 орчим судар сэргээн орчуулж бас 100 гаруй бүтээл санскрит хэлнээс хинди болон англи хэл рүү орчуулжээ. Энэтхэгийн ном хаялцах уламжлалыг сэргээх, төвөдийн анагаах ухааны уламжлалыг судлах ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Мөн төвөдийн утга зохиолын түүх, судалгаанд төвлөрсөн төвийг байгуулжээ. Үүнээс гадна Бихарын Засгийн Газартай хамтран Рахул Санкритьяаян Төвөдөөс авчирсан зохиолуудыг бүрэн орчуулах томоохон төслийг төлөвлөөд байгаа аж.

Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн алтан ойн баярын үеэр ректор Геше Наваан Самтан хүндэтгэлийн үг хэлж буй нь. Варнаси хот, Сарнат, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 1. Гэрэл зургийг: Дэнзин Пунцаг

Оюутнуудад зориулсан зуны сургуулийг байгуулсан бөгөөд Энэтхэгийн бүс нутгуудад институтийн салбар нээх, багш бэлтгэх сургалт өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Дэд захирал Дээрхийн гэгээн Далай ламыг олон мянган хүнд итгэл найдвар өгсөнд ихэд талархаж буйгаа илэрхийлэв. Мөн сүүлийн 50 жил дэмжиж ирсэн Энэтхэгийн Засгийн Газарт талархлаа. Соёлын сайд болон Соёлын яамны нарийн бичгийн дарга нарын нислэг саатсаны улмаас тус арга хэмжээнд оролцож чадаагүйг дуулгав.

Дээрхийн гэгээн Далай лам эхлээд “Алтан ойд зориулсан дурсамж ном”-ыг, дараа нь институтийн олон нийтлэлийг албан ёсоор нээв.

Институтийн зүгээс Дээрхийн гэгээн Далай лам, Энэтхэгийн Засгийн газар, Соёлын яам, Төвөдийн Кашаг, Самдонг ринбүчи, доктор Смт Капила Ватсяян болон үе үеийн багш нартаа талархлаа илэрхийлж, эд өлгийн зүйлсийг өргөн барилаа.

Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн алтан ойн баярын үеэр төгсөгчид ахмад багш нартаа талархлын бэлгийг өргөн барьж байна. Варнаси хот, Сарнат, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 1. Гэрэл зургийг: Дэнзин Пунцаг

Соёлын сайдын илгээлтийг профессор Део Раж Синг уншсаны дараа Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн Хурлын дарга хамба лам Сонэм Тенпэл төвөдөөр үг хэлэв.

Сикиёнг доктор Лувсан Сангай Төв захиргааны нэрийн өмнөөс Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн 50 жилийн ойн мэндийг хүргэж, үе үеийн багш нарт талархал илэрхийлэн, дэд захирлын манлайллыг тун их сайшаав. Тэрээр Самдан Ринбүүчийг амьдралынхаа 30 жилийг тус институтэд зориулсныг бахархан дурсаж, оюутан багш нарыг Дээрхийн гэгээн Далай ламын жишээг даган, хүмүүний үнэт зүйлс, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, төвөд хэл, шашин, соёлыг хадгалах, төвөдийн байгаль орчныг хамгаалах, энэтхэгийн эртний мэдлэгийг сэргээх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхийг уриалав.

Төвөдийг эзэлсний дараа коммунист Хятад улс төвөдийн шашин, соёлыг устгахыг оролдож, лам, гэлэнмаа нарыг хуврагын амьдралаас нь салгаж, олон зуун хийдийг нураасан болохыг Сикиёнг дурдлаа. Тэд санасандаа хүрсэн гэж бодсон ч Дээрхийн гэгээн Далай лам Наландагийн уламжлалыг Төвөд, Хималайн бүс нутагт, тэр бүү хэл хятад буддистуудын дунд дахин сэргээхээр уйгагүй зүтгэнэ гэж санаагүй байх. Дээрхийн гэгээн Далай лам урт насалж, төвөдийн ард түмний хүсэл биелэн, Дээрхийн гэгээн эх нутагтаа удахгүй эргэн ирэхийн ерөөлийг өргөлөө.

Сикиёнг доктор Лувсан Сангай Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтын алтан ойн баяраар үг хэлж буй нь... Варнаси хот, Сарнат, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 1. Гэрэл зургийг: Дэнзин Пунцаг

Сикким мужийн ерөнхий захирагч асан доктор Б.П.Синг 1990-ээд онд Төвөдийн Дээд Боловсролын Төв Институттэй хамтран ажиллаж байсан үеэ догдлон дурсав. Тэрээр тус институтийн оюутнуудыг төлөвшүүлдэг чухал хоёр чанар бол эгэл амьдрал болоод билиг хурц оюун санаа хэмээжээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам үг хэлэх урилгыг хүлээн авсан ч өөрийнх нь хэлснээр "эвдэрхий англи хэл" бус төв төвөдийн сайхан аялгууг сонгон хэрэглэв. Түүнийг доктор Түвдэн Жинпа орчуулан хүргэв.

“Өнөөдөр 2018 оны ууган өдөр. Энэ он, сар, өдөр гэдэг бол хүний тогтоосон хэлэлцээр хэдий ч бидэнд цаг хугацаагаа хэрхэн ашиглаж буйгаа эргэцүүлэх урмыг өгдөг билээ. Шинэ оныг хуучин байдлаараа үргэлжлүүлэх бус шинэ сэтгэлгээгээр угтаж, өөрчлөлт хийх нь чухал. Хүний оюун ухаан ийм өөрчлөлтийг ухамсарлах боломжийг олгодог. Цаг үе өөрчлөгдөж буйтай уялдан бид шинэ хариу үйлдэл боловсруулж сурах хэрэгтэй.

Энэ институт мэдлэгийн төв учраас ганц үзэлд баригдалгүй өөр өөрөөр сэтгэх, тархи толгойгоо сэргээх боломж гэж ойлгож хандах хэрэгтэй. Оюун ухааны уран ухаан, сэтгэлийн дулаан энэрэл нигүүлсэл хоёрыг хослуулж сурах ёстой”.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтын алтан ойн баяраар үг хэлж буй нь. Варнаси хот, Сарнат, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 1. Гэрэл зургийг: Дэнзин Пунцаг

“Өмнөх илтгэгчид минь үзэл бодлоо сайхан илэрхийлсэн тул надад олон зүйл нэмэх шаардлага алга. Хэдийгээр би биеэрээ энд буй ч сэтгэл минь хэдийн Бодгаяад оччихсон байна. Өглөө миний санаанд нэгэн дурсамж буусан орсон тул түүнээ хуваалцъя.

1956 онд Хятадын Коммунист нам урьдчилсан хороо байгуулсан. Энэ хорооны гишүүд тосгон бүрээр явж, хүмүүсийг тодорхой үед алга ташиж сурах хэрэгтэй гэж зааж байв. Өнөөдөр ч бид бас их алга таших шаардлага гарлаа. Өнгөрсөн үед төвөдийн ард түмэн сөрөг хүчийг хөөхдөө алга ташдаг байлаа. Лхасад Герман улсын цөөн хүн ирэхэд нутгийнхан тэднийг харийн хүмүүс хэмээн цочирдон, алга ташиж угтсан нь германчуудад талархлын дохио мэт санагдсан байжээ.

Би олон зүйл ярихгүй ээ. Бид бүгд л цаг хугацаагаар аялж буй хүмүүс. Он, сар, өдөр өнгөрсөөр... Харин та 2019 оны эхэнд эргэн харж, энэ жилийг үр дүнтэй өнгөрүүллээ гэж бодох уу? Эсвэл харамсах уу? Иймд утга учиртай, баяртайгаар дурсах тийм нэгэн жил болгож өнгөрүүлэх зорилго тавих нь чухал. Сайн сайхан амьдрах шийдвэр гарга. Энэ нь таны гэр бүл, хамт олон, улс оронд долгион мэт тархах болно. Жинхэнэ эерэг өөрчлөлт бол дотроос эхэлж, гадагш тархдаг. Баярлалаа”.

Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн Дээд Боловсролын Төв Институтийн алтан ойн баяраар үг хэлж буйг сонсогч олон таалан сонордож буй. Варнаси хот, Сарнат, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 1. Гэрэл зургийг: Дэнзин Пунцаг

Бүртгэл хариуцсан эрхлэгч доктор Р.К.Упадхьяй баярын арга хэмжээг Дээрхийн гэгээн Далай лам болон хүндэт зочдод талархал илэрхийлэн хаав. Тэрээр энэхүү арга хэмжээг ерөөлтэй үйл явдал хэмээн тодорхойлж, 50 жилийн өмнөх Дээрхийн гэгээн Далай ламын алсын харааг дурсав. Энэхүү үзэл санааг хэрэгжүүлэх, түүний энэрэл нигүүлсэл ба энх тайвны сургаалыг түгээх зорилго бүхий хичээл зүтгэлд дэлхийн найдвар оршиж буйг онцлов.

Анх Дээрхийн гэгээн XIV Далай лам Варанасигаас Бодгаяа руу нисэх төлөвлөгөөтэй байсан ч манан ихтэй, харагдах орчин муу байснаас шалтгаалан машинаар явахаар болжээ. Тэрээр харанхуй болсон хойно Бодгаяад хүрэлцэн ирэхэд 100 гаруй хүн түүнийг тосон угтсан бөгөөд Дээрхийн гэгээн даруй амрахаар өргөөндөө морилжээ.

Орчуулсан Т.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт