Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага 2015 он 9 дүгээр сар 15

Түгээх

Англи, Кембриж, 2015 оны 9 дүгээр сарын 15- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Оксфордод хийж байгаа аяллын 2 дахь өдрийн өглөө Магдален коллежийн ерөнхийлөгч Давид Клэри сургуулийнхаа номын санг түүнд танилцууллаа. Эртний арьсан хавтастай ном судрыг өрсөн тавиуруудын дэргэд тэд түр саатан, өнө эртний ном, бусад үзмэрүүдийг үзэж сонирхсон байна.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Магдален коллежийн ерөнхийлөгчийн
номын сан дахь эртний ном судрыг үзэж сонирхож байгаа нь.
Их Британи, Оксфорд, 2015.9.15. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОНомын сангийн арын өрөөнд проф. Клер Харрис Төвөдийн түүхийн эртний фото зургаас танилцуулсныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сонирхон үзэв. Хамгийн эртний зургийг 1889 оны орчим Төвөдөд авсан хэмээн үздэг ажээ. Проф.Харрис нэгэн хадны зургийг Дээрхийн Гэгээнтэнд үзүүлсэн бөгөөд Инд мөрний орчмын тэрхүү хадыг 1863 онд Энэтхэгийн ван, лорд Элжиний зарлигаар Төвөдөд орсон Филип Эгертоны экспедицийнхэн авсан байх магадлалтай. Эгертон Төвөдийн гүн рүү 10 майл орж чадсан ч, дараа нь хөөгдөн гарсан юм.

Ойролцоогоор 40 жилийн дараа 1900 онд Гомбожав Цыбиков хэмээх буриад хүн Потала ордны зургийг дарсан нь хожим дэлхий даяар тархсан байна. Түүнээс 3 жилийн дараа дарагдсан Гянце Зоны зургийг проф. Харрис тайлбарлахдаа, оросууд Төвөдөд эхэлж орсонд дургүйцсэн лорд Курзоны ачаар энэ зураг дарагдсан гэв.

Тухайн үеийн Төвөдийн зургийг гадаадынхан авч байсны зэрэгцээ төвөдүүд өөрсдөө мөн авдаг байлаа. Тэдний дотроос Жигме Тарин болон Царон Каса нар алдартай. Харин 9 дүгээр Банчин богд болон 13 дугаар Далай Лам нар фото зураг сонирхож байсныг тэр бүр хүн мэддэггүй. Проф. Харрис цаашлаад хоёр сонирхолтой гэрэл зургийг харуулсны нэг нь 1939 онд Гүмбүм хийдэд авсан Дээрхийн Гэгээнтний 3-4 настай үеийн зураг ба 1951 онд Дромо / Ятунд авсан зураг байлаа. Тэрээр мөн Самдин Дорж Палмогийн нилээн тод гарсан гэрэл зургийг дэлгэн харуулсан бөгөөд тэр эмэгтэйг Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн хамгийн том эмэгтэй хувилгаан хэмээн үздэг ажээ. Төвөдөөс зугтан гарах үед буюу 1959 онд Тайм сэтгүүлийн нүүрэнд гарсан түүний зургийг 1956 онд авсан гэдгийг Далай Лам тодотгон хэллээ.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эртний гэрэл зургийн
тухай проф. Клер Харрисын илтгэлийг сонсч байгаа нь. Их Британи,
Оксфорд, 2015.9.15. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОПроф.Харрисын сонирхолтой танилцуулгад хоёр онцгой зураг орсон байв. Нэгэн дээр нь Демо ринбучигийн дүр буусан байсан бөгөөд Соёлын хувьсгалын үед 1966 онд түүнийг олны өмнө шийтгэж, шашнаасаа, Далай Ламаас, гэрэл зураг авах сонирхлоосоо татгалзахыг хятадууд шаардаж байжээ. Хятадын коммунистууд гэргэл зураг сонирхох явдлыг хийх юмаа олж ядсан баячуудын ажил гэж үздэг байсан байна. ‘Төвөд рүү явах зам’ нэртэй сүүлчийн зургийг Төвөдийн орчин үеийн гэрэл зурагчин Жигме авсан бөгөөд тэрээр 2012 онд эх орон луугаа явган явахаар шийдсэн байна. Хүрэх газартаа 10 майл ойртсон үедээ буюу Мустагад тэр энэ зургийг авсан бөгөөд Балбын засаг захиргаа түүнийг цаашид явахыг хориглосон байна.

Evening Standard сонины сэтгүүлч Ричард Годвинд өгсөн ярилцлагынхаа үеэр Дээрхийн Гэгээнтэн Англи зэрэг орнуудад аялахдаа аз жаргалын эх сурвалж болсон хүний үнэт зүйлийг дэлгүүрүүлэх явдлыг үндсэн зорилгоо болгодог хэмээв. Аль нэг шашныг дорд үздэггүй гэдгээ тэр мөн тодорхой илэрхийллээ.
“Хэрвээ та аль нэг шашныг өөрийн салшгүй хэсэг хэмээн үздэг хэрнээ чин сэтгэлээсээ ханддаггүй бол шашин танд үр өгөөжөө өгөхгүй” хэмээн хэллээ.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага


Evening Standard сонины сэтгүүлч Ричард Годвин Далай Ламаас
ярилцлага авч байгаа нь. Их Британи, Оксфорд, 2015.9.15.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОЕвроп дахь цагаачдын хямралын тухай асуултад хэн чадах нь туслах ёстой гэдэгтэй санал нэг буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн ч, хэтийн төлвөөс нь авч үзвэл тэдний амь зуулгаа залгуулж ирсэн нутагт энх тайван тогтоох асуудал дээр илүү анхаарах ёстойг тэмдэглэн хэлэв. Цагаачдыг хүлээн авснаар асуудал шийдэгдэхгүй.

Төвөдөд хүчирхийллийг бууруулахад түүний нөлөө байгаа эсэх тухай асуултад, 10 жилийн өмнө дөнгөж Төвөдөөс ирсэн нэгэнтэй ярилцахад, залуучууд Далай Ламыг амьд сэрүүн байгаа цагт хүчирхийллээс ангид байх ёстой хэмээн үздэг хэмээн ярьсныг дурсан ярилаа. Хятадын ард түмэнтэй харилцах харилцааны гүүрийг барихын тулд цаашид ч хүч үл хэрэглэх зарчмыг барих нь чухал гэдгийг Далай Лам түүнд хэлж байжээ. Бусдын сайн сайхны төлөө үйлчлээд зогсохгүй тэдэнд гэм хор хүргэхгүй байх нь утга учир бүхий амьдралын хэм хэмжээ гэдгийг тодорхой хэллээ.

The Sun сонины сэтгүүлч Оливер Харви Дээрхийн Гэгээнтнээс хоёр дахь ярилцлагыг авахдаа, тус сонины уншигчдаас их хэмжээний мөнгийг Сирийн дүрвэгсдэд туслахаар хандивласныг хэрхэн үзэж байгааг сонирхов. Тэрээр хариулахдаа,

“Маш сайн, боломжит бүх аргаар энэ ядарсан хүмүүст туслахаас өөр арга байхгүй ч, алс хэтийн төлвөөс нь харах юм бол тэдний зугтан ирсэн нутагт энх тайван тогтоох нь чухал. Тэд эх орондоо амьдрах ёстой. Бидний төвөдүүд мөн адил цагаачид бөгөөд бидний зорилго бол эх орондоо хэзээ нэгэн цагт харьж, эх оронд маань устаж сүйдсэн бүхнийг сэргээх явдал билээ” гэв.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Sun сонины сэтгүүлч Оливер Харвид
ярилцлага өгч байгаа нь. Их Британи, Оксфорд, 2015.9.15.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОИсламын улстай яриа хэлэлцээ хийх боломжтой эсэх тухай асуултад, дайтаж байгаа талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд нь хөндлөнгөөс оролцож, санаачлахыг Энэтхэгийн лалын шашинтнуудад хандан хэд хэдэн удаа уриалснаа Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Оны эхээр Гластонберийн их наадамд очоод тэнд тоглогдсон хөгжмийг таалсан эсэхийг нь Харви асуув. Тэрээр хөгжим нэг их сонирхдоггүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, их наадмын үеэр ноёрхож байсан таатай уур амьсгалыг хараад бахархал төрсөн хэмээн хариуллаа. Английн хатан хаан түүхэн дэх хамгийн удаан хаан ширээнд заларч байгаа тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, бага балчраасаа л хатан хаан хийгээд түүний дүү Маргарет нарын зургийг харсаар ирсэн бөгөөд чин сэтгэлээсээ “Баяр хүргэе” хэмээв. Эцэст нь, Английн юу нь илүү таалагддаг вэ гэсэн асуултад, Британийн Раж Төвөдөд орж ирснээс хойш хоёр орныг халуун дотно харилцаа нэгтгэж байгаа хэмээн хариуллаа.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Ариун Аннагийн коллежид зочилж, 50 гаруй хятад оюутанд яриа хийв. Хүн төрөлхтний аз жаргалыг бэхжүүлэх, шашин хоорондын эв зохицлыг хангах, төвөд хүний хувьд төвөд хэл, буддын арвин мэдлэгийг хамгаалах гэсэн гурван үүргийг өөртөө хүлээсэн тухайгаа тэр ярив. Наландагийн уламжлалд агуулагддаг сэтгэлийн хийгээд сэтгэл хөдлөлийн тухай гүн гүнзгий мэдлэгийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ариун Аннагийн коллежид зочилж,
хятад оюутнуудтай уулзаж байгаа нь. Их Британи, Оксфорд,
2015.9.15. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО“Хятад бол буддын шашны уламжлалт орон бөгөөд 1954-55 онуудад Хятадад зочлохдоо олон сүм хийд, ариун дагшин газруудыг би харсан. Өнөөдөр Хятадад 400 сая буддын шашинтан байгаа гэсэн тоо байдаг бөгөөд тэдний ихэнх нь Төвөдийн буддизмыг сонирхож, хадгалан үлдэхийг хүсч байгаа. Түүхийн үүднээс авч үзэхэд хан болон төвөд үндэстнүүд анд нөхөд байж чадна, чадах ч ёстой гэж би байнга хэлдэг.”

Далай Ламыг дахин тодруулаагүй тохиолдолд Төвөдийн буддизм хадгалагдан үлдэж чадах эсэх тухай түүнээс асуухад, Бурхан Багшийг тодруулаагүй ч, буддизм 2500 жилийн турш цэцэглэн хөгжсөөр ирснийг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэв. Түүний нэгэн адаил Нагаржуна гэгээний сургааль ч түүнийг дахин тодруулаагүй байхад дэлгэрэн хөгжсөн. Далай Лам төрөхөөс өмнө, 7 дугаар зуунд буддизм Төвөдөд үндэс сууриа баттай суулгасан гэв.

Хан үндэстнүүдийн хөдөлмөрч хичээнгүй занг болон дэлхийн аль ч өнцөгт байсан, хэл соёлоо хадгалдгийг нь бахархан үнэлдэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ. Өнөө үед буддын үзэл санааг тайлбарлахад хамгийн тохиромжтой нь төвөд хэл бөгөөд түүнийг хамгаалан хадгалах явдлыг ‘салган бутаргах’ үйл явц хэмээн үзэх нь ахархан бодолтны явдал хэмээв. Лам Гурван Эрдэнийн утгыг ухаарч ойлгосон 21 дүгээр зууны буддистууд байхыг тэрээр оюутнуудад уриалсан байна.

Төвөдийн тухай гэрэл зураг, ярилцлага


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лорд Рован Виллиамстай уулзаж
байгаа нь. Их Британи, Оксфорд, 2015.9.15. Фотог Жан Куммин“Бурхан Багшийн зөвөлгөөг дагацгаа. Бурхан Багш айлдсан учир гэдгээр түүний сургаалийг дагаж болохгүй. Нягталж судал. Шинжлэх ухаанчаар ханд.”

Үдийн хоолны үеэр тэрээр Магдален коллежид буцаж ирээд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай баримтат кино хийж байгаа София Стрил-Страйвэрт товч ярилцлага өглөө. Дараа нь тэр нисдэг тэрэг хөлөглөн Кембрижийг зорьсон байна. Түүнийг лорд Рован Уиллиамс халуун дотноор угтан авав. Тэд ирэх өдрүүдийн төлөвлөгөөг товч хэлэлцсэний дараа Дээрхийн Гэгээнтэн буудал руугаа явлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт