Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчдтэй уулзлаа 2018 он 5 дугаар сар 14

Түгээх

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Энэтхэг дэх Төвөдийн 37 суурин, мөн Непал, Бельги, АНУ-аас хүрэлцэн ирсэн Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нартай уулзахаар хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой“Бид сүүлийн 60 жилийн хугацаанд цагаачлан амьдарч байна. Энэ хугацаанд дэлхийн олон улс үндэстнүүд Төвөдийн бурханы шашны уламжлалыг талархан хүлээн авч эхэллээ. Өдгөө шинжлэх ухааны эрдэмтэд ч хүчтэй сонирхож байна. Цагаачлагч бидний хувьд Төвөдийн үнэт зүйлс болох өөрсдийн шашин, соёл, уламжлал, хэл, бичиг зэргээ дэлхий дахинд амжилттайгаар танилцуулж чадсан юм.”

“Олон хүмүүс надад төвөдүүд биднийг энэрэнгүй, сайхан зантай, дотно дулаан инээмсэглэдэг хэмээн магтаж байна. Бид өөрсдийн эерэг талаа дэлхий нийтэд харуулж чадлаа.”

“Биднийг анх дүрвэн гарахад 80,000 гаруй иргэд даган дүрвэсэн билээ. Анх Энэтхэгт ирсэн даруйдаа ардчилалын зарчмаар цагаачлал дахь өөрсдийн засаг захиргаагаа бүрдүүлж билээ. Тухайн үед Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру бидний хүүхдүүдийг төвөдийн хэл соёл болон орчин үеийн мэдлэг боловсролд суралцах боломж олгож Төвөдийн сургуулиудыг байгуулж өгсөн юм.”

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин ДамчойЭнэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаачлал дахь Төвөдийн ард иргэдийн сонгуулиар сонгогдсон шинэ удирдлагад өөрийн улс төрийн эрх мэдлээ бүрэн шилжүүлсэндээ сэтгэл хангалуун явдгаа тэмдэглэн хэлсэн юм. Гэсэн хэдий ч тэрээр Төвөдийн шашин, соёл, Төвөдийн унаган байгалыг хамгаалах үүрэг хүлээн ажиллаж байгаа тухайгаа дурдлаа. Төвөдийн эрүүл экологи нь дан ганц төвөдүүдийн бус, Төвөдийн өндөрлөгөөс эхтэй ус мөрөнөөс ундаалан буй Азийн сая сая иргэд анхаарлаа хандуулах асуудал мөн гэлээ.

Эмэгтэйчүүдийн үүргийн тухай онцгойлон ярихдаа тэрээр:

“Бурханы шашинтан бид эх болсон хамаг амьтдын төлөө залбирдаг боловч бодит байдал дээр эх дэлхийн зөвхөн хүн төрөлхтөнтэй бид харилцан ойлголцож, энэрэн нигүүлсэхүй, энх тайвныг хамтдаа бий болгож чадна. Эрдэмтдийн судалгаагаар эмэгтэйчүүд бусдын зовлонг эрэгтэйчүүдээс илүү их мэдэрдэг болох нь тогтоогдсон байна.”

“Би амьдралдаа эхийнхээ ууртай царайг хэзээ ч харж байгаагүй. Ээж маань хүн бүхэнд үнэхээр дотно ханддаг нэгэн байлаа. Тэрээр бусдын өвчин зовлонг хараад нүд нь нулимсаар дүүрч, энэрэнгүй сэтгэл хүчтэй төрж байгаагийн шинж тэмдгийг би сайн санаж байна. Надад энэрэнгүй сэтгэлийг заасан анхны багш минь миний эх байсантай адил бид бүгдээрээ энэрэнгүй сайхан сэтгэлд хамгийн анх өөрийн гэртээ суралцаж эхэлдэг гэдэгт би итгэлтэй байна.”

Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарын хамт. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой“Цагаач бидний өнөөгийн нөхцөл байдал хүнд боловч та бүхэн Төвөдийн шашин соёл, уламжлал зан заншлаа хадгалан авч үлдэхийн төлөө өөрсдийн аль чадах бүхнээ хийсэн. Төвөдүүд бид Жанрайсиг бурхантай онцгой холбоотой ард түмэн юм. Бид Жанрайсиг бурханы ач ивээлд багтах буян хураасан бөгөөд тэрхүү буян нь дан ганц дараа төрөл бус, бид олон төрөл дамжин Жанрайсиг бурханы адис жинлавыг хүртэх болно. Бид Төвөд эх орондоо буй ард түмнээ хэзээ ч мартаж болохгүй. Бид дэлхий ертөнцөд тэднийг төлөөлж буй билээ.”

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт