Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Фрайбург хотноо “Бодь Мөрийн Зул” ном айлдвар 2013 он 4 дүгээр сар 13

Түгээх

Швейцарь, Фрайбург - Фрайбургийн Форумд оролцохоор Далай лам буудлаасаа Морат нуурын эргээр явахдаа Швейцарын хөдөө нутгийн үзэсгэлэн, ногоон тал болон ой мод, алсад харагдах цаст оргилыг харж явлаа. Арга хэмжээг зохион байгуулагчдын төлөөлөл түүнийг дагалдан танхимын тайзан дээр гарахад 8000 гаруй хүн Адиша Гэгээний “Бодь Мөрийн Зул" айлдварыг сонсохоор цугласан байв. Өндөрлөг газар байрлуулсан гоёмсог хээтэй сэнтий бэлдсэн байсан боловч тэрээр түшлэгтэй сандлыг сонгож, үзэгчдийн царайг ойроос харахын тулд сандалаа тайзны ирмэгт авч ирэн суулаа. Дээрхийн Гэгээнтэн маш баяртайгаар нээлтийг эхлүүлэв.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фрайбургийн Форумд айлдвараа
эхлэхийн өмнө хурсан олонтой мэндчилэв. Швейцарь, Фрайбург.
2013.04.13. Зургийг Мануэл Бауэр“Швейцарьт эргэн ирсэндээ маш их баяртай байна. Энэ жижигхэн улс 1961 оны үед Гималай уулын бэлээр замын ажил хийдэг байсан 1000 гаруй дүрвэгсэдийн орон гэр болсон юм. Би анх 1973 онд ирснээс хойш олон жил өнгөрчээ. Цаг хугацаа улиран өнгөрч үүнийг юу ч зогсоож чадахгүй. Гэвч гол асуудал нь бидэнд байгаа цаг хугацаагаа хэрхэн ашиглаж байгаад оршино. Цаг хугацааг яаж утга төгс, зорилготой ашиглах вэ? Хэрэв бид ойр зуурын жаргал хөөж амьдарвал харамсалтай хэрэг болно. Тиймээс бидний энд цугларсны зорилго нь бидэнд байгаа цаг хугацаагаа хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг бодохын тулд юм.”

Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, бид бүгд хүмүүн учраас зовлон жаргалын аль алиныг нь амсдаг бөгөөд үүний улмаас жаргах хүсэл бидэнд төрдөг. Зовлон жаргал нь мэдрэхүйн өгөгдлөөс үүсдэг болон оюун ухаанаас хамааралтай гэсэн хоёр бүрэлдэхүүнээс үүснэ. Бидний оюун санаа тайван байвал бусад хүчин зүйлс бидний тайван байдлыг алдагдуулахгүй. Бидний оюун санаа амар амгалан бус бол мэдрэхүйн таашаалууд ч түүнийг тайвшруулж чадахгүй. Тиймээс эх нь хүүхдийнхээ хувьд сэтгэл санааны тайван байдлын баталгаа болдогийн нэгэн адил бэлтгэгдсэн оюун санаа нь жирийн өдөр тутмын бэрхшээл тулгарахад маш их хэрэг болдог.

Бүтээгч эзэнд итгэдэг шашнууд түүнд итгэл найдвараа өгдөг. Бүтээгч эзэнд итгэдэггүй шашин Буддистууд, Жейнс нар учир шалтгаан, үйлийн үрэнд итгэдэг. Аливаа юмс учир шалтгаантай, тохиолдлын юмс гэж үгүй гэдэг үзэл юм. Эдгээр шашнууд өөр өөрийн философи, үзэлтэй байдаг хэдий ч бүгдээрээ хайр, энэрэн нигүүсэл нь аз жаргалтай амьдралд хөтөлдөг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Мөн бусдад сайн сайхныг түгээх нь өөрийн сайн сайханд тустай, бусдад хор учруулах нь өөрт бас уршигтай гэдэгтэй санал нийлдэг. Эдгээр шашин нь хүмүүнийг хайрын сэтгэл, энэрэн нигүүлслийг төрүүлж сайн хүн болгох зорилготой байдаг.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фрайбургийн Форумд сургааль
айлдаж байгаа нь. Швейцарь, Фрайбург, 2013.04.13
Зургийг Мануэл БауэрЭнэ утгаараа хэд хэдэн өөр шашин байхад ганцхан үнэн байна гэдэг нь зөрчилдөөн үүсгэх болно.
Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан хэлэхдээ хувь хүний зүгээс нэг үнэн нэг шашин байх нь ойлгомжтой. Гэхдээ өргөн олноор нь авч үзвэл бид хэд хэдэн үнэн хэд хэдэн шашныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний гол арга нь өөрийн уламжлалт шашинд итгэн биширч бусдын итгэл бишрэлийг хүндэтгэх юм. Тэрээр цааш айлдахдаа:

“Би Бурханы шашинтан хүн. Тэр ч байтугай гуйвшгүй Бурханы шашинтан хүн. Гэсэн ч энэ маань намайг бусад шашин шүтлэгийг үл хүндэтгэх өчүүхэн бээр ч шалтаг болдоггүй.”

Хэн нэгэн бурханы шашныг заагаад өгөөчээ гэж хүсэлт тавиагүй үед суралцахыг тулган шаардах хэрэггүй. Дээрхийн Гэгээнтэн өөр уламжлалт бишрэлтэй хүнийг шашин шүтлэгээ солихыг төдийлэн сайшаадаггүй бөгөөд өөрсдийн унаган сүсэг бишрэлээ дагахыг зөвлөдөг байна. Гэвч Бурханы сургааль, номлол тэдний амьдралд онцгой чухал хэмээн гэж үзэж байвал бурханы шашинтан болж болох хэдий ч тэд өөрсдийн уугуул шашиндаа хүндэтгэлтэй хандах нь чухал.

Нөгөөтэйгүүр, шашингүйн үзэлтэн хэмээх тэдгээр хүмүүсийн зарим нь хайр, тэвчээр, энэрэнгүй сэтгэлийг шашны номлол гэж үзэж үүнийг үл ойшоох хандлага ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс ч аз жаргалтай амьдрах эрхтэй тул тэдний сэтгэлийг амар тайван байлгах мэдлэгийг олгох шашнаас ангид арга барил хэрэгтэй байна. Шашнаас ангид байдлаар дотогшоо хандсан сэтгэлийн эрхэм чанарын үнэ цэнийг илүү түгээх хэрэгтэй.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ноён Робэрт Фордод Төвдийн
Үнэний Зул ОУ-ын компанит ажлын шагналыг гардуулав.
Швейцарь, Фрайбург, 2013.04.13 Зургийг Мануэл БауэрДээрхийн Гэгээнтэн таван эрхэм хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт үдийн зоог барив. Тэдэнд “Төвдийн үнэний зул” олон улсын компанит ажлын шагналыг гардуулав. Тэдний дотор Робэрт Форд (Англи), тэрээр Чамдо дахь Төвдийн засгийн газрын радиод хөтлөгчөөр ажиллаж, Хятадуудад баривчлагдан хоригдож байсан байна. Профессор Щварц-Шиллинг Германаас ирсэн бөгөөд өөрийн улс төрийн болон эрдмийн ажлаараа Төвдийг байнга дэмжсээр иржээ. Швейцарийн Зигрид Жосс-Арнд Төвдийн улаан загалмайн нийгэмлэгт ажилладаг ажээ. Нидерландын Тео ван Вовэн хүний эрхийн төлөө ажилладаг, Уругвайн Вайлдэр Тайлэр олон улсын Өмгөөллийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нар байлаа. Дээрхийн Гэгээнтэн бүгдтэй нь мэндлээд үнэний гэрлийг билгэддэг Төвдийн тосон зул бэлэглэв.

Тэрээр хэлэхдээ: “Та бүхэн бидний он удаан хугацааны найзууд бөгөөд Төвдийн ард түмнийг дэмжсээр ирсэнд бид туйлын баярлаж явдаг. Төвдийн ард түмний хүсэл зорилго өчүүхэн ч мохоогүй бөгөөд үнэний хүч хэвээр байгаа юм.”

Өглөөний айлдварыг товчлон хүргэвэл, Дээрхийн Гэгээнтэн аливаа зовлон бэрхшээл нь учир шалтгаанаас үүдэлтэй бөгөөд үндсэн шалтгаан нь тогтворгүй сэтгэлээс эхтэй. Тиймээс бид эхлээд сэтгэлээ номхруулах хэрэгтэй. Бурхан багшийн сургаальд “Хутагтын дөрвөн үнэн” номлолоор хэлсэн байдаг бөгөөд аливаа юмс учир шалтгаантай байдаг ба үйлийн үрийн үр дагавар хэмээсэн байдаг. Бидний даван туулахыг зорьж буй хүнд хэцүү зовлон шаналал нь карма болон төөрөгдлөөс үүсдэг бөгөөд үүний эх үүсвэр нь мунхагийн харанхуй байдал юм. Мунхагийн харанхуй байдал нь учир шалтгааныг мэдэхгүй байх буюу бодит байдлыг буруу ойлгох явдал юм. Дээрхийн Гэгээнтний ажигласнаар:

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Фрайбургийн Форум дахь
айлдварын тайз засал. Швейцарь, Фрайбург, 2013.04.13
Зургийг Мануэл Бауэр“Хэрэв та согтуу эсвэл галзуу биш л бол өөрийгээ зовоохыг хүсэхгүй байлтай. Гэсэн ч бид үүнийг хийгээд л байна. Яагаад? Энэ нь гагцхүү өөрсдийн мунхаг харанхуйгаас болж байгаа юм. Бид юмсын гаднах төрхөд хууртаад тохирохгүй арга барилыг сонгож байна. Хэрэв бид зовлон гуниг, түүний шалтгааныг эцэс болгохыг хүсвэл бид бодит байдлыг нягтлан харах хэрэгтэй.”

Оюун санааны ариун тунгалаг байдал нь түүний мөн чанар бөгөөд түүнийг сэтгэлийн янз бүрийн үйлээр бохирдуулан сэвтээхгүй байж чадваас зовлонгоос ангижрах болно. Үүний тулд бид сургааль номлолыг сонсож амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг ойлгон, ойлгосноо бясалган тунгааж итгэл бишрэлээ арвижуулах хэрэгтэй. Сэтгэлийг бохирдуулдаг муу сэтгэлийн үйлийг арилгахын тулд өөрийн биеийг үл огоорохын ухаанд суралцан ёс зүй, оюун бодлын төвлөрөлд суралцах хэрэгтэй. Ёс зүй нь ухамсартай холбоотой ба өөрийн биеийг шинжих нь төвлөрөх чадварыг дээшлүүлдэг. “Гурван дээд суртгааль” дагуу ёс суртахуун буюу сахил санваар, билиг билгүүн буюу цэцэн ухаан болон бясалгал эрдэмд шамдах хэрэгтэй. Цэцэн ухаан нь төвлөрлөөс шалтгаална, төвлөрөл нь ёс зүгээс шалтгаална.

Сронзон Гомбу хаан VII зуунд Хятад, Непал хатантай гэрлэж дараа нь төрөлх нутагт нь Бурханы сургаалийг суралцахаар Энэтхэгт буцаж иржээ. Төвдийн Тирсон Дэзан хаан Энэтхэгээс Наланда хийдийн хамба Шантаракшита багшийг Төвдөд урин залж байсан юм. Шантракшита багш Төвдөд их хөлгөний сургааль номлолыг их багш Нагаржуна, Асанга, цогт Чандракрити нарын үзлийн дагуу агуу ихээр дэлгэрүүлсэн юм. Тэрээр Бурханы шашныг Төвдөд бэхжүүлэх үүрэг хүлээж орчуулах ажлыг эхлүүлжээ.

Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Фрайбургийн Форум дахь
айлдварт 8000 гаруй хүн оролцлоо. Швейцарь, Фрайбург.
2013.04.13. Зургийг Мануэл БауэрXI зуунд Төвд орон хэсэг бүлэг хуваагдсан байх үед баруун Төвдийн хааны үр сад Жанчив Ву их бандида Викрамашила, Дибамгара Адиша нарыг Төвдөд урьжээ. Хэдийгээр хүнд бэрхшээлтэй тулгарч байсан ч түүнийг энэхүү номыг Төвдүүдэд зориулан бичихийг хүсчээ. Ийнхүү Атиша Гэгээн “Бодь Мөрийн Зул” номыг бичсэн байна. Сүүлд энэ ном нь Төвдөд Бурханы шашныг дэлгэрүүлэх үе шатны үндэс нь болсон юм. Гурван зуу гаруй ботиос бүрдэх Ганжуур, Данжуурт ихэвчлэн Бурханы сургаалийг өгүүлсэн байдаг бол “Бодь Мөрийн Зул” номонд Бурханы сургаалийг амьдралд хэрэгжүүлэн зохих журмын дагуу шат шатаар хэрхэн гэгээрэлд хүрэхийг номлосон байдаг юм.

Дээрхийн Гэгээнтэн энэхүү номыг маш сайн анхааран авлага болгосон Цэншаб Сэргон ринбүүчигээр тайлбарлуулан хөтлүүлжээ. Ингээд номын гарчиг, нэгдүгээр бадгийг тайлбарлан хүргээд үлдсэн хэсгийг маргааш товчлон номлоно. Мөн энгийн иргэдэд увш санваар хүртээх ба V Далай Ламаас дамжигдаж ирсэн Цагаан Дарь Эх бурханы жэнан хайрлах болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт