Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Франкфурт хотноо хүрэлцэн ирэв 2014 он 5 дугаар сар 13

Түгээх

2014 оны 5 дугаар сар 13, Герман, Франкфурт хот – Өнөө өглөө Роттердам хотоос Амстердамын нисэх буудал руу зочдыг цагдаагийн хамгаалалт дагалдан явсан нь үр дүнгээ өглөө. Хурдны зам дээр болсон зам тээврийн ослын улмаас хөдөлгөөн түгжирсэн үед цагдаагийн хамгаалалтын албаныхан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэргүүтэй төлөөлөгчдийг өөр замаар нисэх буудалд хоцроолгүйгээр хүргэж өгч чадсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Франкфурт хотноо хүрэлцэн ирэв


Дагжав ринбочи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
Франкфуртын онгоцны буудал дээр угтан авч байгаа нь.
Герман, 2014.05.13 Гэрэл зургийг Мануэл БауэрФранкфурт хотыг тойрон хүрээлсэн шигүү ойн дээгүүр онгоц үүл нэвтлэн доошлох үедээ бага зэрэг сэгсэрэлт өгснийг эс тооцвол Амстердамаас Франкфурт хүртэлх нислэг богинохон, элдэв хүндрэлгүй болж өндөрлөв. Дээрхийн Гэгээнтний айлчлалыг зохион байгуулсан Дагжав ринбочи онгоцны шатны дэргэд тосон угтаад зочид буудал руу дагалдан явав.

Үдийн хоолны дараа Германы тэргүүлэх телевиз болох ARD телевизийн сурвалжлагч Сесиль Шортмен Дээрхийн Гэгээнтнээс “Та өмнө нь энд ирж байсан. Энэ удаа таны ирсэн зорилго юу вэ?” гэсэн илэн далангүй асуултаар ярилцлагаа эхлэв.

Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Би өөрийн хүсэлтээр ирээгүй. Намайг урьсан учраас би ирсэн. Хэрэв урьсан бол урилгыг хүлээн авах нь зохистой үйлдэл гэж би боддог. 1973 онд би анх удаа Европт, түүний дотор Германд ирэхдээ дэлхий нийтийн өмнө хүлээх өөрийн хариуцлагыг өндөржүүлэх шаардлагын талаар ярьж байсан. Намайг аялалд гарахаас өмнө Дели дэх BBC-гийн сурвалжлагч Марк Тули надаас яагаад гадаад орон руу явдаг тухай асуухад би өөрийгөө дэлхийн иргэн гэж боддог хэмээн хариулж байснаа санаж байна. Хаашаа ч явсан, хэнтэй ч уулзсан би бусдыг надтай адилхан хүн гэдгээр нь хандаж, хүлээж авдаг. Сэтгэлийн амар амгалан чухал ач холбогдолтой, дэлхий дахины энх тайванд бидний дотоод амар амгалан чухал үүрэгтэй, сэтгэлийн амар амгалан нь бидний бие махбодийн эрүүл мэндэд ч мөн чухал ач холбогдолтой гэдгийг хүмүүс мэдэх ёстой гэж би боддог. Энэ асуудлыг улам олон хүн сонирхох болсон мэт санагдаж байна. Үүнээс гадна шашин хоорондын эв зохицлыг хөхүүлэн дэмжих явдлыг өөрийн нэмэлт үүрэг гэж би боддог” хэмээв.


Дээрхийн Гэгээнтэн Франкфурт хотноо хүрэлцэн ирэв


Дээрхийн Гэгээнтэн Далай лам Германы тэргүүлэх телевиз
болох ARD телевизийн сурвалжлагч Сесиль Шортменд
ярилцлага өгч байгаа нь. Герман, Франкфурт. 2014. 5.13
Гэрэл зургийг Мануэл БауэрУкраинд өрнөж байгаа үйл явдлын талаар түүний бодлыг сурвалжлагч асуухад “Орост Баруун хэрэгтэй, Баруунд Орос хэрэгтэй учраас зөвхөн “бид”, “тэд” гэсэн өнцгөөр сэтгэх нь бодит байдалд үл нийцнэ” гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Бид бие биендээ хэрэгтэй, учир нь бид бүгд ах дүүс. Ирээдүйн тухайд өөдрөг байх хэрэгтэй гэж тэрээр хэллээ. Талууд уулзаж, ярилцах хэрэгтэй. 21 дүгээр зууныг яриа хэлцлийн зуун болгоход энэ нь үлгэр дууриал болно. Хүч хэрэглэн асуудлыг шийдэхийг оролдох нь алдаа юм. Зорилго, сэдэл нь зөв байж болох ч, хүч хэрэглэх нь хоцрогдсон арга бөгөөд таамаглаж үл болох үр дагаврыг дагуулна. Герман улс Европын төвд оршдог, Германы эдийн засаг ЕХ дотроо хамгийн хүчтэйд тооцогдож буйг тэрээр тэмдэглээд, хүйтэн дайны үед хүртэл Вилли Бранд Брежневтэй хэл амаа ололцож байсныг эргэн дурсав.
Дотоод амар амгалангийн тухай яагаад үргэлж ярьдаг талаар хатагтай Шортмений асуусан асуултад, дэлхийд энх тайван тогтоохын тулд эхлээд бидний дотоод сэтгэл амар амгалан байх ёстой гэж Дээрхийн Гэгээнтэн хариулав. Дэлхийн энх тайван нь уур хилэн, атаа жөтөөн дээр, “бид” ялна, “тэд” ялагдана гэсэн үзэл дээр ч тогтож чадахгүй.

Дээрхийн Гэгээнтний Европоор хийсэн айлчлалын турш түүнийг даган явж жагсаал хийж байгаа Шүгдэнг дэмжигчдийн талаар Германы мэдээллийн хамгийн том агентлаг DPA –ийн сурвалжлагч Якоб Блумын асуусан асуултад тэрээр хариулахдаа,
“Би ч бас энэ сахиусыг тахин шүтдэг байсан учраас одоо энэ хүмүүсийг төөрөгдүүлж байгаа мунхгийн харанхуйд мөн автагдаж байсан. Гэхдээ үүнд ямар нэг зүйл буруу байгааг ойлгоод шүтэхээ больсон. Үүнийг улам олон хүн мэдэх болж, энэ тухай асууж эхэлсэн. Иймд би үнэнийг хэлэх хэрэгтэй болсон, үнэнийг хэлж, яагаад би энэ сахиусыг шүтэхээ больсноо тайлбарлах нь миний үүрэг гэж үзсэн. Хүмүүс намайг сонсох, миний хэлснийг анхаарч үзэх эсэх нь тэдний хэрэг” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Германд түрүүчийн удаа хийсэн айлчлалынхаа үеэр Висбадены Гессен мужийн парламентад үг хэлсэн тухай Блум дурдаад, энэ удаа ийм ажиллагаа төлөвлөгдөөгүй нь сэтгэл дундуур байгаагийн илрэл үү гэж асуув. Ийм төстэй асуулт Ослод ч бас тавьсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлээд, энэ удаагийн түүний айлчлал улс төрийн зорилго агуулаагүй бөгөөд хүний үнэт зүйлс, шашин хоорондын эв зохицлын талаар олон нийттэй ярилцах нь гол зорилго гэж тодруулав.

Дээрхийн Гэгээнтэн Франкфурт хотноо хүрэлцэн ирэв


Германы Гессен мужийн сайд- ерөнхийлөгч Фолкер Буффье
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Төвдийн ордны гадаа
угтан авч байгаа нь. Герман, Франкфурт. 2014. 5.13
Гэрэл зургийг Мануэл БауэрДээрхийн Гэгээнтнийг Герман дахь Төвдийн төвд хүрэлцэн ирэхэд сайд- ерөнхийлөгч Фолкер Буффье угтан авч,

“Дээрхийн Гэгээнтэн Тантай уулзаж байгаадаа, санал бодлоо хуваалцах боломжийг бүрдүүлж байгаадаа туйлын баяртай байна. Бид таныг болон Төвдийн энх тайван, эрх чөлөөний төлөө олон арван жилийн турш гаргаж буй хүчин чармайлтыг тань биширсээр ирсэн билээ. Германчууд бид тусгаар тогтнох эрх, хүний эрх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг хүндэтгэдэг” гэж хэллээ.

Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн,

“Таны хэлсэн үгэнд би гүнээ талархаж байна. Төвдийн үйл хэрэг бол шударга үйл хэрэг, энэ үйл хэрэг бидний баялаг соёлтой ч холбоотой бөгөөд соёлоо хамгаалах нь бидний эн тэргүүний зорилт юм. Төвдийн энэхүү жижиг төвд надтай уулзахаар ирсэнд маш их баярлалаа” хэмээн өгүүлэв.
“1959 онд Энэтхэгт ирсэн даруйдаа бид Шинэ Дели хотноо Төвдийн төвийг байгуулсан ба хожим нь Нью Йорк хотноо өөр нэг төвийг байгуулсан. 1964 - 1966 оны хооронд Дагжав ринбочи Шинэ Дели дэх Төвдийн төвийн захирлаар ажиллаж байгаад Боннын Их Сургуульд ажиллахаар Германд ирсэн. Төвдийн төвийг энд байгуулах тухай ринбочигийн саналыг би зөвшөөрсөн бөгөөд Төвдийн соёл, буддист мэдлэгийг хадгалж хамгаалах арга гэж үзсэн” хэмээв.
Төвдийн соёл бол буддист соёл юм. Төвдийн соёлын буддын шашны хэсэг нь буддистуудын сонирхлыг татдаг бөгөөд харин соёл нь олон нийтэд хамаатай хэмээн тэрээр нэмж хэлэв. Төвдийн лалын шашинтнууд шашин шүтлэгээ цэврээр нь хадгалахын хамт Төвдийн соёлоос маш их зүйлийг шингээсэн гэж тэрээр тэмдэглэв. Меккад хийх мөргөл буюу хаж ёслолын үед амьтны амиар өргөл барьц барьдаг тухай Төвдийн нэгэн лалын шашитан түүнд ярихдаа, гараа хавсран наманчилж байсан нь амьтны амийг таслахдаа харамсдаг төвдийн соёлын илрэл хэмээн Далай Лам дурсав. Энх амгалан, нигүүлсэхүйн соёл гэсэн утгаар нь Төвдийн соёлыг хадгалж хамгаалах хэрэгтэй гэж Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцад үзүүлж буй ач холбогдлоороо дэлхийн гурав дахь туйл хэмээн тодорхойлогдсон Цаст Төвдийн орны байгаль орчны эмзэг нөхцөл байдалд санаа ихэд зовниж буйгаа Дээрхийн Гэгээнтэн нэмж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Франкфурт хотноо хүрэлцэн ирэв


Хессен мужийн сайд- ерөнхийлөгч, Парламентын дэд ерөнхийлөгч,
улс төрийн намуудын удирдагчид болон Герман дахь Төвдийн
төвийн удирдах зөвлөлийн гишүүдтэй Дээрхийн Гэгээнтэн
ярилцаж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.13
Гэрэл зургийг Мануэл БауэрТөвдийн буддизм нь Энэтхэгийн Наланда Их Сургуулиас эхтэй бөгөөд Наланда бол зүгээр нэг том хийд байснаас илүү сургалтын агуу том газар байсан гэж тэрээр үргэлжлүүлэн ярилаа. Иймд Төвдийн буддын шашинд оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн талаар арвин мэдлэг хуримтлагдсан бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд энэ нь орчин үеийн болон буддист эрдэмтдийн хэлэлцүүлгийн сэдэв болж байгаа билээ. Үр дүнд нь ‘Оюун ухаан ба Амьдрал’ хүрээлэн АНУ-д байгуулагдсан бөгөөд хүрээлэнгийн үйл ажиллагаа Европод идэвхжиж байгаа ажээ. Төвдийн төв шиг ийм жижиг газарт хүртэл хүрээлэнгийн уулзалтуудыг зохион байгуулах боллоо. Тэрээр ноён Фолкерт хандан,
“Улс төрчид ч гэсэн оюун ухаан болон сэтгэлзүйн талаар илүү ихийг мэдэх нь зүйтэй” хэмээн хошигнон хэллээ.

Ганжуур, данжуурын түүвэрт буй буддын эх зохиолуудыг нэг талаас буддын шинжлэх ухаан, философитой холбоотой, нөгөө талаас буддын шашны зан үйлтэй холбоотой хэмээн ангилж болно. Шинжлэх ухаан, философийн хэсэг нь эрдэм шинжилгээний хүрээнийхний сонирхлыг татаж болох тул буддын шинжлэх ухаан, буддын гүн ухааны талаархи эх зохиолуудыг тусгай ном болгон гаргах ажил хэрэгжиж байгаа тухай тэрээр тайлбарлалаа. Буддын эх сурвалжаас түүвэрлэн авсан шинжлэх ухаантай холбоотой эхний боть дууссан бөгөөд англи хэл дээр хөрвүүлэх ажил эхлээд байгаа ажээ.
Төвд, Хятадын яриа хэлэлцээр хэрхэн өрнөж байгаа талаар Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тусгаар тогтнолыг эрэлхийлэхгүй тухайгаа хятадуудтай ярилцахаар аль 1974 оны эхээр төвдүүд шийдсэн байсан үед 1979 онд Дэн Сяопин яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
“1980-аад онд Ху Яобаны үед бид нааштай өөрчлөлт гарна гэсэн найдлагатай байсан боловч Тяньаньминий талбайд болсон үйл явдлын улмаас хатуу чиг шугам баримтлагчид засгийг гартаа авсан. 1993 онд Зян Зэминий засаглалын үед, дараа нь 2002 онд дахин холбоо сэргэсэн. Энд байгаа Галсан Жалцан уулзалтад оролцсон төлөөлөгчдийн нэг байсан юм. Гэвч харамсалтай нь үр дүн гараагүй. Хятадууд биднийг салган тусгаарлагчид гэж буруутгасаар байна. Сүүлчийн уулзалт 2010 онд болсон.”

Дээрхийн Гэгээнтэн Франкфурт хотноо хүрэлцэн ирэв


Хессен мужийн Сайд- ерөнхийлөгч, Парламентын дэд ерөнхийлөгч
болон улс төрийн намуудын удирдагчидтай Дээрхийн Гэгээнтэн
ярилцаж байгаа нь. Герман, Франкфурт. 2014.5.13
Гэрэл зургийг Мануэл БауэрБоломжийг ашиглан Дээрхийн Гэгээнтэн хүний эрхийн зүтгэлтэн, Нобелийн шагналт Лю Сяобод дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Хятадын сэхээтнүүд Лю Сяобог шоронгоос суллахыг шаардсан бичгийг саяхан өргөн барьсан тухай сонссоноо Дээрхийн Гэгээнтэн ярив. Анг Сан Су Чиг хоригдох үед үзүүлсэн олон улсын дэмжлэгийг мөн Лю Сяобод үзүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа тэрээр илэрхийлэв.

Германчууд Төвдийн ард түмэнд хэрхэн тусалж чадах вэ гэсэн асуултад хариулахдаа, Төвдийн байдалтай газар дээр нь очиж танилцан, олж мэдсэн зүйлсээ бусад хүмүүст мэдэгдэхийг Дээрхийн Гэгээнтэн санал болгов. Сайд- Ерөнхийлөгч өөрийнхөө болон хамтран зүтгэгчдийнхээ өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд цаг дурсгав. Төвдийн төвийн хүндэт ерөнхийлөгч, профессор доктор Клаус Йорк Дээрхийн Гэгээнтэнг айлчилсан явдалд талархлаа илэрхийлэв.

“Халуун дотноор хүлээн авч, дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлье. Төвдийн төв нь сургалтын төв болон хөгжиж, оюун ухааныг судлахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” гэсэн үгээр Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг дуусгав.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Фрапорт цэнгэлдэх хүрээлэнд “Өөрийн ухамсар ба нигүүлсэхүй“ сэдвээр олон нийтэд яриа хийнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт