Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Хамгар Друк Дармакара коллежийн нээлтийн ёслол 2023 он 9 дүгээр сар 27

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. Үүлгүй тэнгэрт наран мандан, Дээрхийн гэгээн Далай ламыг Даши Жонг руу мордох үед инээд хөөрөөр бялхсан найз нөхөд, сүсэгтэн олон гудамж дүүргэн цугларч, халуун дотноор үдэн гаргалаа. Жүд дод дацангийн лам хуврагууд бүгд замын хажуу талаар жагсан, Дээрхийн гэгээнийг өнгөрөхөд угтан мэндчилж байв. Мөн Палампур явах замын Гопалпурын ойролцоох Төвөдийн хүүхдийн тосгоны сургуулийн багш, сурагч, ажилтнууд, баг өмссөн Даши Шөлпа бүжигчдээр ахлуулан, урт цуваа болон эгнэн зогссон байлаа. Олонх нь гартаа цагаан торгон хадаг барьжээ. Дээрхийн гэгээнийг хараад, бүгд баяр хөөртэй байв.

Зураг. Хамгар Друк Дармакара коллежийн нээлтийн үеэр Далай лам зул өргөж буй нь... Зургийг Данзанжамбал.

Даши Жонгд морилон ирэхэд нутгийн иргэд хамгийн сайхан хувцсаа өмсөн, баяр хөөр дүүрэн инээмсэглэж, түүнийг угтахаар цугласан байлаа. Дээрхийн гэгээний машин хурлын шинэ танхимын шат хүртэл очих боломжтой байв. Тэрбээр тууз хайчлан, шинэ Хамгар Друк Дармакара коллежийн сургалтын үндсэн барилгыг бэлгэдлийн хувиар нээлээ. Дараа нь танхимын хойморт байрлуулсан Бурхан багшийн сэрэг дүрийн өмнө нээлтийн зулыг өргөв.

Далай лам сэнтийдээ заларсны дараа Хамтрул ринбүүчи мандал өргөхөд Дээрхийн гэгээн Друкпа Кагьюгийн улаан малгайг өмссөн байлаа. Бурхны лагшин, таалал, зарлигийг бэлгэдсэн шүтээнүүдийг өргөн барьж, Дээрхийн гэгээний урт насны ерөөлийг багш нарынх нь зохиосон залбирлын хамтаар уншив. Дараа нь манз барьжээ. Нэгэн хамба Дээрхийн гэгээнийг энэрэл нигүүлслийн бодьсадва Жанрайсигийн хувилгаан, Бурхан багшийн сургаал номлолыг бүхэлд нь эзэмшсэн их багш хэмээн хүндэтгэн, уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, ихэс дээдэстэй “Даши дэлэг” хэмээн мэндчилэв. Хамтрул ринбүүчи төвөдөөр илтгэхдээ Дээрхийн гэгээнийг Бурхан багшийн бүх сургаалын их багш, дэлхий дахины энх тайвны төлөө тууштай зүтгэгч хэмээн дахин өргөмжилж, энэхүү шинэ эрдэм номын төвийн нээлтэд оролцох урилгыг хүлээн авсанд нь талархал илэрхийлэв. Анхны Хамапагар хийдийг анхдугаар Хамтрул ринбүүчи байгуулсан бөгөөд Дэргэ болон Хамын бусад нутагт салбар хийдтэй байсныг ринбүүчи тайлбарлав. V Далай лам түүнийг дэмжиж байжээ. Дараагийн Далай лам нар, түүн дундаа VII Далай лам Хамтрул ринбүүчид захидал илгээн, номын уламжлалыг хадгалан хамгаалах үйлсийг нь сайшааж байв. Хожмоо XIII Далай лам ч өөрийн үеийн хүн болох Хамтрул ринбүүчийг ном болон хамаг амьтны тусын тулд үргэлжлүүлэн зүтгэхийг уриалан дэмжжээ.

Зураг: Даши Жонг дахь Хамгар Друк Дармакара коллежийн нээлтийн үеэр Хамтрул ринбүүчи үг хэлж буй нь. Зургийг Данзанжамбал.

“Өмнөх Далай лам нар Хамапагар хийдүүдийг халамжлан хамгаалж ирсэнтэй адил Дээрхийн гэгээн та ч мөн биднийг ивээлдээ авч, халамжлан хамгаална уу хэмээн хүсэж байна” гэж ринбүүчи айлтгав. Тэрээр IV Хамтрул ринбүүчи Данзанчойжинямаа Чамдод Чиллинг Гөн хэмээх эрдэм номын төвийг байгуулж, Намжил дацангаас нэгэн багшийг урьж ажиллуулсан тухай дурдав. Хожим нь түүний өмнөх дүр болох VIII Хамтрул ринбүүчи Дунжиднямаа нь Цогчин, Катог хийдээс эрдэмтэн мэргэдийг урьж, лам нарт ном заалгаж байжээ. Энд, Хамапагарт Сажагийн хамба Ренчин, Төвөдөөс ирсэн бусад хамба нараар ном заалгахаар урьсан байна. Суралцагчдын тоо нэмэгдэхийн хэрээр илүү том сургалтын байр шаардлагатай болж, улмаар энэхүү Хамгар Друк Дармакара коллежийг байгуулжээ. Ринбүүчи тус сургууль Наландагийн уламжлалыг баримталдаг бөгөөд Хималайн бүс нутгийн олон газраас суралцагчдыг татдаг билээ” хэмээн онцлов. Тэрээр үгээ өндөрлөхдөө хүн бүрийн сайн сайхны төлөө ерөөл өргөж, Дээрхийн гэгээний хүсэл зорилго биелж, урт удаан наслах болтугай хэмээн залбирав.

Орон нутгийн Хууль тогтоох хурлын гишүүн Кишори Лал тус хүрээлэнгийн нээлтийг онцгой үйл явдал хэмээн тодорхойлжээ. Тэрээр 1960-аад оноос төвөдүүд Чаунтра, Бир, Даши Жонг тэргүүт газарт суурьшин амьдарч эхэлснийг дурсан ярив. Түүнээс хойш Энэтхэгийн Засгийн газар болоод Химачал Прадеш мужийн захиргаа тэдэнд чадах чинээгээрээ тусалж ирсэн бөгөөд одоогийн мужийн ерөнхий сайд ч дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлсэн байна.

Зураг. Хамгар Друк Дармакара коллежийн нээлтийн үеэр орон нутгийн Хууль тогтоох хурлын гишүүн Кишори Лал цугласан олонд үг хэлж буй нь... Зургийг Данзанжамбал.

Төвөдийн Төв захиргааны тэргүүн Сикён Бямбацэрэн Далай ламыг Хамгар Друк Дармакара коллежийг бэлгэдэн нээсэнд нь талархал илэрхийлэв. Тэрээр тус хийдэд өмнө нь суралцаж байсан шавь нар нь хожим хамба болж, хийддээ ном зааж байгаа бол зарим нь бясалгал, номын дадалд амьдралаа зориулан, бусад нь Төвөдөд буцаж очиж, ном зааж буйг дурджээ. Мөн Төвөдийн Төв захиргаа ирэх жил зохион байгуулахаар төлөвлөж буй хурлын тухай дурдан, Хамапагарын багш, суралцагчид уг хуралд оролцоно хэмээн найдаж буйгаа хэлжээ. Түүнчлэн Өмнөд Энэтхэгт гэвш цол хүртсэн хэд хэдэн эрдэмтэн Бангалорын Их Сургуулийн харьяа Далай ламын Дээд боловсролын хүрээлэнд докторын зэрэг горилон суралцаж байгааг онцлов.

Хурал даргалагч хамба Тэнфэл коллежийг байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлэв. Тэрээр Васубандху гэгээний Бурхан багшийн сургаалыг хадгалан хамгаалах зөв арга бол судалж, дадуулах явдал хэмээсэн сургаалыг эш татан, энэхүү үйл хэрэгт өмнөх болон одоогийн Хамтрул ринбүүчигийн оруулсан үнэтэй хувь нэмрийг дурджээ.

Дээрхийн гэгээн “Номын анд нөхөд өө, та бүхэнд үг хэлэх боломж олдсонд машид баяртай байна. Төвөдөд коммунист хятадын хүчний зүгээс хязгаарлалт, шахалт тулгарч байсан ч төвөд хүмүүсийн бат итгэл бишрэлийн ачаар төвөдийн буддын шашны уламжлал цэцэглэн хөгжиж байна. Та бүхэн уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд энэхүү номын уламжлал доройтоогүй, мөн чанараа алдаагүй юм. Өнөөдөр хятадын буддын шашинтнууд төдийгүй дэлхийн бусад орны эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны хүмүүс бидний мэдлэг, уламжлалыг улам их сонирхож байна. Ялангуяа эрдэмтэд сэтгэл, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг, бодит байдлын мөн чанар юу болох тухай бидний сургаалыг сонирхож байна. Бид бодь сэтгэлийг төрүүлэх дадлыг хоосон чанарын тухай ойлголттой хослуулдаг. Юмс үзэгдэл бие даасан оршихуй, өөрийн гэсэн мөн чанартай мэт харагддаг боловч түүнийг нягтлан шинжлэхэд тийм бие даасан мөн чанар олддоггүй. Тиймээс юмс үзэгдэл зөвхөн нэр томьёогоор оноон тогтоосны үндсэн дээр оршдог гэж бид үздэг. Би буддын шашны хувраг хүний хувьд өглөө сэрмэгцээ бусдыг ойр, дотно хэмээн ухамсарлах бодь сэтгэлийн ойлголтоо сэргээн санаж, үүний зэрэгцээ хоосон чанарыг ухаарах билгүүнийг санаж явдаг. Бусдын тусын төлөөх сэтгэл тань хэдий чинээ их байна, төдий чинээ сэтгэл тань амар амгалан байдгийг би анзаарсан. Бодь сэтгэл сэтгэлийн амар амгаланг төрүүлдэг билээ”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Хамгар Друк Дармакара коллежийн нээлтэн дээр айлдвар айлдаж буй нь... Зургийг Данзанжамбал.

“Хэрэв та уур хилэн, атаа жөтөөгөөр дүүрэн байвал аз жаргалтай байж чадахгүй. Эдгээр сэтгэл хөдлөл нь өөрийгөө төвд тавих, өөрийгөө эрхэмлэх үзлээс үүдэлтэй бөгөөд энэ нь бусдад хор хүргэх, бүр дайн мөргөлдөөнд хүргэж болзошгүй. Харин энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэл бол амар амгалангийн эх булаг юм. Би багаасаа буддын судар ном судалж, сурсан зүйлээ дотоод сэтгэлдээ шингээхийн төлөө ажиллаж ирсэн. Буддын шашинт бидний зорилго бол гэтлэхүй, гэгээрэлд хүрэх явдал. Хүмүүс дэлхийн энх тайвны тухай ярьдаг ч дотоод сэтгэлдээ амар амгаланг төлөвшүүлж байж л жинхэнэ энх тайван тогтоно. Сэтгэл, сэтгэл хөдлөл хэрхэн ажилладгийг илүү тодорхой ойлгох тусам энэ дэлхийд хайр, энэрэл ямар их хэрэгтэйг ухаардаг. Үүнийг улам олон хүн ойлгож, мэдэрч байна. Төвөдийн буддын шашны Нинма, Сажа, Кагью, Гэлүгба, Жонан тэргүүт бүх уламжлал логик үндэслэл, Төв үзлийг ойлгох ухааныг хослуулдаг. Эдгээр уламжлал мөн чанарын хувьд адилхан. Нэр томьёо нь өөр байж болох ч бүгд хайр, энэрэл нигүүлслийг эрхэмлэдэг. Өнөөгийн дэлхий ертөнцөд эдгээр үнэт зүйлийг хүн бүртэй хуваалцах цаг болсон гэдгийг бид санаж явах хэрэгтэй. төвөдүүд эх орон, түүнийг дагасан эрх чөлөөгөө алдсан ч дэлхийн өнцөг булан бүрд өөрсдийг нь дэмждэг, төвөд хүмүүсийг тайван, амгалан ард түмэн хэмээн хүлээн зөвшөөрдөг найз нөхдөө олж авснаа тэмдэглэв. Учир нь буддын ном гэдэг нь зан үйл үйлдэх, хөгжмийн зэмсэг тоглохоор хязгаарлагдах зүйл биш, харин сэтгэлийн амар амгаланд хүрэх тухай юм. Жэцүн Мила бол жинхэнэ бүтээлч нэгэн байж. Тэрбээр хэнгэрэг, цан цохиж байсангүй. Харин чимээгүй бясалгал үйлдэхдээ бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгаж байжээ. Бидний ээжүүд биднийг төрүүлж, хайр энхрийлэлээрээ өсгөн хүмүүжүүлдэг. Үүнийг бид хэзээ ч мартах ёсгүй. Өсөж том болохын хэрээр ээжээсээ хүртсэн хайр, энхрийлэлээ санаж, бусад хүмүүст ч мөн адил хандах хэрэгтэй. Хэрэв та хайр, энэрлийг сэтгэлдээ төлөвшүүлбэл энэ амьдралаас тайван амгалан одохоос гадна дараагийн төрөлдөө ч эерэг нөлөө үзүүлнэ. Үүнийг ч бас санаж яваарай”.

Зураг. Хамгар Друк Дармакара коллежийн нээлтийн ёслолын үеэрх гол танхим. Зургийг Данзанжамбал.

“Надаас Оюун судлахуйн найман шад шүлгийг уншиж өгөхийг хүссэн. Зохиогч гэвш Лангри Тангпа амьдралынхаа турш бодь сэтгэлийг тууштай дадуулсан гайхамшигт бүтээлч нэгэн байв. Би энэхүү зохиолыг энэрэл нигүүлсэл, хоосон чанарыг бясалгалын нэг хэсэг болгон өдөр бүр өөртөө уншдаг. Бодь сэтгэлийг төрүүлэхийн тулд эдгээр найман шүлгийг, хоосон чанарт анхаарлаа төвлөрүүлэхийн тулд Чандракирти гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” зохиолын мөрүүдийг ашигладаг. Номыг хадгалан хамгаална гэдэг нь эд хөрөнгөө аюулгүй байлгахтай адил зүйл биш. Харин сургаалыг сэтгэлдээ хадгалж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлнэ. Бурхан багш юмс үзэгдэл байгаагаараа ямар мөн чанартайг ухаарсан бөгөөд бодь сэтгэл бол түүний айлдсан сургаалын гол мөн чанар юм. Найман шүлгийн эхний хоёр нь өөрсдийгөө бусдаас дорд үзэж сурахыг зөвлөдөг. Гурав дахь шүлэг нь сэтгэл хөдлөлдөө автан хөтлөгдөхгүй байхыг сануулдаг. Дөрөв дэх нь ширүүн, бүдүүлэг хүмүүстэй харилцахдаа ч хайр, энэрлээ алдахгүй байхыг зөвлөдөг. Дараагийн шүлэг сэтгэлийн амар амгалангийн чухлыг онцолдог. Бид сэтгэл сургах дадлаар өөрсдийгөө өөрчлөх ёстой. Би ингэж дадуулдаг бөгөөд та бүхнийг ч бас ингэхийг уриалж байна. Зургаа дахь шүлэгт тонглэн буюу бусдын зовлонг өөртөө авч, аз жаргалаа бусдад өгөх дадлын тухай өгүүлдэг. Харин дараагийн шүлэгт ширүүн ханддаг хүмүүст ч эелдэг, энэрэнгүй хэвээр байхыг захидаг. Номын анд нөхөд өө, лам хуврагууд эгэл ертөнцийн хүмүүс шиг байж болохгүй. Тэд амар тайван, дөлгөөн, сэтгэл тэнүүн байх гэсэн гурван дадлыг сахих хэрэгтэй. Ингээд өндөрлөе. Гялайлаа” хэмээн айлдсан юм.

Зураг. Хамгар Друк Дармакара коллежийн нээлтийн ёслолын үеэр Далай лам дэмжигчдэдээ талархал илэрхийлж буй нь... Зургийг Данзанжамбал.

Коллежийг байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүс, хувь нэмэр оруулагчид Дээрхийн гэгээнтэй уулзах боломжтой байсан бөгөөд Далай лам тэдэнд тус бүрд нь Бурхан багшийн шүтээн болгоожээ. Харин Хамтрул ринбүүчи барилгын ажилд оролцсон хүмүүст талархлын гэрчилгээ гардуулсан байна.

Хамба Лувсансамбуу талархлын үг хэлэв. Тэрээр Дээрхийн гэгээнийг Бурхан багшийн бүх сургаалын их багш, дэлхийн энх тайвны төлөө тууштай зүтгэгч хэмээн дахин өргөмжилж, коллежийг нээж өгсөн болон сургаал айлдсан явдалд нь талархлаа илэрхийлэв. “Бид сэтгэл зүрхнийхээ гүнээс танд талархан, урт удаан наслахыг ерөөн залбирч байна” хэмээн үгээ төгсгөжээ.

Дээрхийн гэгээн болон бусад зочдыг амтат үдийн зоогт урьсан бөгөөд Далай лам зоогийн дараа тэрбээр Дарамсала руу буцан морджээ. Гопалпураар дайран өнгөрөхөд Төвөдийн хүүхдийн тосгоны сурагчид замын хажуугаар жагсаж, Дээрхийн гэгээнийг харсандаа туйлын баяр хөөртэй байлаа. Тэд цувааны хамгийн сүүлийн машинд суусан хүмүүстэй хүртэл “Даши дэлэг” хэмээн мэндчилж байв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт