Дээрхийн гэгээн Далай лам 2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр залбиралд оролцоно.
Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр үдээс хойш Мумбайд морилон саатсанаас хойш эмнэлгийн зарим шинжилгээ хийлгэжээ. Дээрхийн гэгээнийг үзэж буй эмч нар санаа зовох зүйл огт байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн эмч нар Дээрхийн гэгээнийг машид сайн амрах шаардлагатайг зөвлөжээ.
Иймээс Дээрхийн гэгээн 2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төвөдийн эв санааны нэгдлийн хорооноос Дарамсала болоод бусад газарт зохион байгуулах энх тайван, эрх чөлөөний төлөө 12 цагийн турш мацаг барин залбирах үйл ажиллагаанд Мумбай хотоос оролцоно.
Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба










