Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Цагаан Манзушир бурханы даган соёрхол хайрлав 2015 он 3 дугаар сар 23

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 3 дугаар сарын 22 - Цагаан Манзушир бурханы соёрхол өгөх бэлтгэл ажлыг хангахаар өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхэд танхим суух суудалгүй болтлоо хүнээр дүүрсэн ч, нам гүм орчин түүнийг угтав.

Цагаан Манзушир бурханы даган соёрхол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Манзушир бурханы соёрхол өгөх
бэлтгэл ажил хийж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.22.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Манзушир бурханы энэхүү соёрхол буюу адислал нь тарнийн ёстой холбоотой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ. “Их Хөлгөн буюу тарнийн ёсыг Будда номлоогүй гэж зарим хүн хэлдэг. Будда санскрит хэл мэддэггүй байсан гэх яриаг ч би сонсч байсан. Гэвч Наландагийн их сэтгэгчид болох Нагаржуна, Арьяадева, Чандракирти нар Гухьяасамажа тарнийн ёсны талаар олон тооны бүтээл туурвисан байдаг. Төвөдөд Бурхан Багшийн сургаалийг дэлгэрүүлж, Гурван дадал хийгээд сүм хийдийн жаягийг тогтоосон Шантаракшита гэгээн мөн Дээд Иогийн тарнийн ёсны тухай бичиж үлдээсэн байдаг. Хожим нь Адиша гэгээн ‘Бодь Мөрийн Зул’ бүтээлдээ тарнийн ёсны зан үйлийн талаар мөн дурьдсан байна.”

Бурхан Багшийн их хөлгөний сургааль нь бодь сэтгэлийг үүсгэхтэй холбогдоно хэмээн Нагаржуна гэгээн үздэг байсан талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Түүнээс гадна хоосон чанарыг ойлгох үүднээс өөрийгөө бурхан болон хувирган төсөөлдөг бурханы иога зан үйл буддын тарнийн ёсонд багтдаг. Буддын тарнийн бүх л ёс хоосон чанарын ойлголтыг чухалчилдаг учир үүгээр тарнийн ёсыг Бурхан Буддагийн сургааль гэдгийн нотолж болно. Тарнийн ёсны дадал нь гэгээн гэрлийн бясалгал юм.

Түүний заасан замаар мунхгийн харанхуйг өөрийн биеэр ялан дийлэх ёстой гэдгийг Бурхан Багш тодорхой номлосон. Энэ нь бид сурч судлах ёстой гэсэн үг юм.

Бурхад буруу үйлийг усаар үл угаана,
Бусдын зовлонг ч гараараа тэд эс ангижруулна
Өөрийн ухаарсныг өрөөлд үл дамжуулна
Үнэний тухай түүний сургааль л (хамаг амьтныг) зовлонгоос гэтэлгэнэ


Цагаан Манзушир бурханы даган соёрхол


Цагаан Манзушир бурханы соёрхлыг авахтай холбогдуулан зарим
эд зүйлсийг хурсан олонд тараан түгээж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели, 2015.3.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОБурхан Багшийн зарим сургааль нь зам мөрийн бүтцийг ерөнхийд нь заасан байдаг бол зарим нь тухайн хувь хүний хэрэгцээ шаардлагад зориулагдсан хэмээн Төвөдийн их багш нар тайлбарласан байдаг ажээ. Билиг бармид болон винайн ёсны тухай сургааль нь дээр дурдсан нэгдүгээр хэсэгт хамаарах бол тарнийн ёсны ихэнх сургааль нь хоёрдугаар хэсэгт хамаарна хэмээн Дээрхийн Гэгээнтэн тодорхойлов. Бурханы сургаалийг судалж хэрэгжүүлэхийн тухайд бол эн тэргүүнд зам мөрийн ерөнхий бүтцийн тухай сургаалийг судлах нь зүйтэй. Дараа нь тарнийн ёс мэтийн арай онцгой сургаалийг судалж болох бөгөөд үүнд хоосон чанарыг ухаарах, ухаарлаа билиг билгүүн болгон хувиргах нарийн түвшний ухамсраа дайчлах шаардлагатай.

Одоо соёрхлыг нь өгөх гэж байгаа Цагаан Манзушир бурханыг шүтсэнээр билиг билгүүн хийгээд энэрэнгүй, нигүүлсэхүй үзэл дээр анхаарах ёстойг Дээрхийн Гэгээнтэн тодорхой тайлбарлалаа. Соёрхол Ринжун Жамцо түүврээс эхтэй бөгөөд тэрээр залуу байхдаа дамжлагыг Тагдрог ринбучигаас авсан байна. Дээрхийн Гэгээнтэн хурсан олныг хөтлөн, шаардлагатай төсөөллөөр дамжуулан бодийн сэтгэлийг үүсгэх тарнийг давтан уншуулсан байна. Арга хэмжээний төгсгөлд тэрээр энэ жилийн айлдвар үүгээр өндөрлөж байгааг зарлалаа.

Цагаан Манзушир бурханы даган соёрхол


Бүх Нийтийн Хариуцлагын Сангийн үндэслэгч Ражив Мехротра
Дээрхийн Гэгээнтэнд хандан талархлын үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.3.22. Тэнзин Чоежор /ДЛО“Гүн гүнзгий мэдлэгийн үндсэн дээр зан үйлийг хэрэгжүүлсэн тохиолдолд л бодит өөрчлөлт гарна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав. “Үүний тулд та бухэн суралцах, дахин суралцах хэрэгтэй. Залуудаа би сурч мэдэхдээ бага зэрэг хойрго байсан. Би төрөлхийн залхуу байсан. Гэхдээ 16 нас хүрэх үед эрдэм мэдлэг миний сонирхлыг татах болсон. Би суралцаж, сурсан мэдсэнээ тунгаан бодох болсон. Одоо эргээд бодоход энэ нь маш ач тустай зүйл байсныг ухаарч байна.“

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах хүндхэн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Сангийн ажилтнуудад Ражив Мехротра талархал илэрхийллээ. Мөн тэдний урилгыг хүлээн авсан Дээрхийн Гэгээнтэнд тэр гүн хүндэтгэлээ илэрхийлсэн байна. Төгсгөлд нь тэр Дээрхийн Гэгээнтэнд урт удаан наслахыг ерөөсөн залбирлыг хамтдаа уншихыг танхимд суугаа хүмүүсээс хүслээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт