Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Цюрихт болж буй Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын хоёр дахь өдөр 2010 он 4 дүгээр сар 11

Түгээх

Швейцар, Цюрих хот, 2010 оны 4 дүгээр сарын 10 - Дээрхийн гэгээн Далай ламын оролцож буй "Эдийн засгийн систем дэх өглөгч, энэрэнгүй сэтгэл" сэдэвтэй Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын хоёр дахь өдөр өнөөдөр Цюрих хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээг зохион байгуулж буй Оюун ухаан ба амьдрал хүрээлэнгийн (www.mindandlife.org) мэдээлэлд үндэслэсэн өнөөдрийн үйл явдлын хураангуйг доор хүргэж байна.

Гуравдугаар хэсэг

"Хамтын ажиллагаа, шийдвэр гаргалт, нийгэмд тустай зан үйл хэрхэн ажилладаг болохыг ойлгоход туслах эдийн засгийн судалгааны сүүлийн үеийн хамгийн чухал нээлтүүд юу вэ?" гэсэн асуултаар 3sat-ийн Гэрт Скобель хоёр дахь өдрийн гуравдугаар хэсгийг нээлээ. Лондонгийн Эдийн засгийн сургуулийн лорд Ричард Лайярд өрсөлдөөн эсвэл хамтын ажиллагаа илүү тохиромжтой байх нөхцөл байдлуудын талаар авч хэлэлцсэнийхээ дараагаар баялаг нэмэгдэх нь аз жаргал нэмэгдэхтэй уялддаггүй талаар ярив. Олон хүмүүс эдийн засгийн тав тухтай байдлаас илүүтэйгээр нийгэмд эзлэх байр суурийг чухалчилдаг "нийгмийн харьцуулалт"-ын ертөнцөд гацсан байдаг аж. Тэрбээр эд баялаг нэмэгдэж байгаа ч сэтгэцийн эрүүл мэнд доройтож байгааг онцлоод үүнтэй тэмцэхийн тулд дэлхий даяар аз жаргалыг нэмэгдүүлж, зовлон зүдгүүрийг багасгахыг эрмэлзэж буй Аз жаргалын төлөөх хөдөлгөөнийг танилцууллаа. Далай лам уг хөдөлгөөнийг дэмжихээ мэдэгдээд, "Гэхдээ мөнгө бүү хүлээгээрэй!" хэмээн хошигнов.

Зураг. Дээрхийн Гэгээнтэн Оюун ухаан ба амьдрал ХХ чуулганы хоёр дахь өдөр. (Зургийг Мануэль Бауэр)

Дээрхийн гэгээн "Их Британиас илүүтэйгээр Кубад аз жаргалын түвшин өндөр байгааг харуулсан судалгаануудыг би харж байсан. Учир нь юу вэ?" гэж асуув. Лорд Лайярд үүнд, ийм ядуу оронд зайлшгүй шаардлагатай байдаг ёсоор Кубын нийгмийн гишүүд хоорондоо илүү их хамтран ажилладгийн үр дүн байж болох юм гэж хариуллаа.

Лорд Лайярд үзэгчдээс хүмүүст ерөнхийд нь итгэж болно гэж бодож байгаа эсэх талаар санал асуулга явуулав. Үнэмлэхүй олонх нь "тийм" гэж хариулахад Дээрхийн гэгээн инээж, "Энэ танхимд байгаа хүмүүс маш сайн, маш итгэмтгий. Энэ танхимаас гадуурх хүмүүсийг бол би мэдэхгүй юм байна!" хэмээлээ.

Дараа нь Дээрхийн гэгээн "Их долоо, Их хорь зэрэг бүлгүүдийн аль нь ч аз жаргалд анхаарал хандуулдаггүй. Бидэнд итгэлцэл, хайр, хүндлэлд суурилсан хамтын ажиллагаа илүү хэрэгтэй байна. 'Та надад хэрэгтэй.' Бидний харилцаагаа энэ санаан дээр суурилах хэрэгтэй. 'Би аз жаргалыг хүсэж байгаа бөгөөд та надад хэрэгтэй. Бидэнд тэд хэрэгтэй.' Та эхлээд бусдад гараа сунгах хэрэгтэй. Бусад хүмүүс тан дээр ирж хамтран ажиллахыг хүлээж болохгүй. Энэ хамгийн чухал." хэмээн ярив.

Зураг. Оюун ухаан ба амьдрал XX бага хурлын оролцогчид. (Зургийг Мануэль Бауэр)

Орегоны их сургуулийн Уильям Харбау одоогийн эдийн засгийн системүүдэд өөрийгөө засч залруулах механизм хэрхэн суусан байдаг талаар тайлбарласнаар яриагаа эхлүүлэв. Хувийн ашиг сонирхол гэдэг нь бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, түгээхэд найдвартай стратеги бөгөөд бусдад хор хөнөөл учруулахаас сэргийлэх дүрмүүдийг хэрэгжүүлснээр шийтгүүлэх аюул нь оролцогчдыг хяналтад байлгаж, өөрийгөө аюулгүй байлгах хувийн ашиг сонирхолд нь үйлчилдэг байна. Ядуусын нийгмийн хангамж бол зах зээлийн баялаг бус, нийтийн сайн сайхан юм. Нийтийн сайн сайхан хэрэгцээтэй байгаа хүмүүст гадаад ашгийг түгээж, өөрийн мэдрэлийн системдээ буюу дотоод ашиг тусыг хүртэхийн тулд "гэрэлтсэн дулаан" өгөөмөр сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Юу ч олж авахгүй "цэвэр" өгөөмөр сэтгэл нь эдийн засгийн системд үр дүнгүй байж болно. Харин бусдад шууд тусалснаар сэтгэл ханамжийн мэдрэмж төрнө гэдгийг мэддэг "гэрэлтсэн дулаан" өгөөмөр сэтгэл нь маш үр дүнтэй бөгөөд хүмүүсийг түүнийг дахин дахин хийхийг хүсэхэд хүргэх юм.

Түүний дараагаар тайзан дээр дахин гарч ирсэн Эрнст Фэр "Өгөөмөр сэтгэл бидэнд юу өгдөг вэ?" гэж асуув. Түүний тодорхойлсноор нийтийн хөрөнгө гэдэг нь хэн хувь нэмэр оруулснаас үл хамааран бүлгийн бүх гишүүдийн хэрэглэж болох зүйл аж. Ардчилсан эрх чөлөө, байгаль орчин гэх мэт нь нийтийн хөрөнгийн жишээ юм. Хүмүүс амин хувиа хичээгээд байвал дэлхий даяар нийтийн хөрөнгийн дутагдалд орно. Дээрхийн гэгээн түүнээс "Хүмүүс яагаад, ялангуяа таны явуулдаг итгэлцлийн туршилтын тоглоомууд дээр эхэндээ хувиа хичээхгүйгээр бусдын төлөө ажилладаг вэ?" гэж асуулаа. "Олон хүн бусдын талаар маш өөдрөг үзэлтэйгээр эхэлдэг боловч бусдын хувиа хичээсэн зан авирыг харах тусам тэдний өгөөмөр сэтгэл нь бараг байхгүй болох хэмжээнд хүртлээ буурдаг" гэж Эрнст хариулав. Энэ асуудлыг бид хэрхэн шийдвэрлэж болох вэ? Хамтран ажиллахаас татгалзах явдалд энэрэнгүйгээр хориг тавих буюу хувиа хичээсэн, бусдад хор хөнөөл учруулсан хүмүүсийг шийтгэх боломжтой байх. Үүнийг хэрэгжүүлж эхэлмэгц хамтын ажиллагаа нэн даруй өсөн нэмэгдэж, бараг бүх нийтийг хамардаг байна.

Дөрөвдүгээр хэсэг

Форма Футура Инвест компаний гүйцэтгэх захирал Антуанетт Хунзикер-Эбнетер бид бүгд эдийн засгийн тогтолцоо, түүнээс үүдэн гарч буй асуудлуудын өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэгдэв. Бид материаллаг байдал, хувиа хичээх гэхээс илүүтэй хүмүүсийн сайн сайханд анхаарсан, илүү тогтвортой үр дүн бүхий илүү сайн тогтолцоог бий болгохыг хүсэж байна уу? Хүмүүс өөрсдийн ертөнцийг үзэх үзэлд тохирох хувьцааг олохыг хичээж, хөрөнгө оруулалтын стратегидаа эргэлзэж эхэлж байна. Тоо хэмжээнээс чанар руу, цэвэр ашгаас зорилготой ашиг руу шилжиж буй шилжилтийг бид харж байна. Эрүүл мэнд, сонгох эрх чөлөө гэх мэт биет бус үр өгөөжүүдийг илүү чухалд авч үзэх хэрэгтэй. Тогтвортой санхүүгийн тогтолцоог органик байдлаар аяндаа бий болохыг хүлээх цаг хугацаа байхгүй тул энэ тал дээр бидэнд хувьсал бус, харин хувьсгал зайлшгүй шаардлагатай байна. Энэрэн нигүүлсэн, өгөөмөр сэтгэл зэрэг бидний эцсийн зорилтыг дэмждэг компаниудад хөрөнгө оруулах нь шийдлийн нэг хэсэг юм.

Зураг. Оюун ухаан ба амьдрал XX-ийн илтгэгчид. (Зургийг Мануэль Бауэр)

"Хүний оюун ухааныг иймэрхүү шийдлүүдийг боловсруулахад ашиглаж болно, ашиглах ч ёстой гэж бодож байна" хэмээн Дээрхийн гэгээн хэлэв. "Материаллаг хөгжлийн хүрэх боломжтой тодорхой хэмжээ гэж байгаа тул бид эцсийн дүнд хүрэх газартаа сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Гэхдээ оюун санааны хөгжилд бол хэзээ ч сэтгэл ханаж болохгүй."

Кредит Свиссийн Артур Вайлоян "Дэлхий дээрх ядуурлыг бууруулахын тулд банк юу хийж чадах вэ?" гэж асуув. Бичил санхүүгийн үйлчилгээнүүд (зөвхөн бичил зээл биш) нь шийдлийн нэг хэсэг бөгөөд энэ нь ядууст зориулсан үндсэн, сонгодог санхүүгийн бүх үйлчилгээг үзүүлэх хэмээн тодорхойлогдоно. Түүний баг анх Камбож дахь нэг эмэгтэйд 13 ам.долларын зээл олгох гэх мэт маш жижиг төслүүдэд хөрөнгө оруулж эхэлснээр, Кредит Свисс болон бусад байгууллагуудын тусламжтайгаар бичил санхүүжилтийн хэмжээг өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 45 тэрбум долларт хүргэжээ. Гэвч дан ганц тусламж, ялангуяа засгийн газар, ТББ-уудын үзүүлдэг тусламжаар үр дүнд хүрэхгүй. Маш тодорхой стратеги байхгүйгээр асуудалд мөнгө хаях нь асуудлыг улам л хүндрүүлэх болно. Хэн ч ийм төрлийн аз туршсан хэрэг амжилттай болно гэдэгт итгэдэггүй байсан. Артур цааш нь Нельсон Манделагийн хэлсэн үгнээс эш татан "Хийж үзэх хүртэл бүх юм боломжгүй мэт санагддаг" хэмээлээ.

Санжит "Бункер" Рой өөрийн цагийг ашиглан амьдралынхаа урам зориг өгөхүйц түүхийг хуваалцав. Үнэтэй боловсрол эзэмшсэний дараа тэрбээр нэгэн ядуу тосгонд анх удаа зочилсноор чинээлэг амьдрах боломжтой хэтийн төлөвөөсөө татгалзах урам зориг төржээ. Тэрбээр ядуусын барьж босгосон, ядуусын ажилладаг, ядуусын боловсролд зориулсан "Хөл нүцгэн коллеж"-ийг байгуулсан байна. Албан ёсны боловсролтой хэнийг ч ажиллахыг зөвшөөрдөггүй тэдний бодлого нь дэлхийн ядуу тосгонуудаар явж, нарны эрчим хүчний инженерээр сургах хүмүүсийг хайж олох явдал бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдийг зөвшөөрдөг байна. Бункер "Учир нь бид эрчүүдийг сургах боломжгүй гэдгийг олж мэдсэн" хэмээгээд Дээрхийн гэгээнийг энэ дүгнэлттэй санал нийлэх эсэхийг асуув. Тэрбээр "Тийм ээ. Би засал авахаасаа өнгөрсөн." хэмээн хариулав. Ялангуяа эмээ нар үүнд тохирдог агаад Хөл нүцгэн коллежид тэдэнд дохионы хэл, үлгэр загвар ашиглан нарны хавтан хэрхэн угсрах, засварлах, арчлахыг заадаг аж. "Бидний сургадаг Энэтхэг эмэгтэйчүүд нарны хавтантай ажиллахдаа маш нарийн нямбай байдаг нь ердийн Энэтхэг эмэгтэйчүүдээс өөр. Тэд тийм ч нягт нямбай байдаггүй." гэхэд Дээрхийн гэгээн "Төвөд эмэгтэйчүүд ч бас" хэмээн хошигнов. Бэлэн болсныхоо дараа тэд тосгондоо буцаж очоод сард 2 долларын хөлсөөр өөрсдийн тосгонд нарны эрчим хүчний төхөөрөмж суурилуулдаг байна. Ийм байдлаар зөвхөн Энэтхэгт л гэхэд 600 гаран тосгоныг нарны эрчим хүчээр хангах боломжтой болжээ.

Дээрхийн гэгээн "Жинхэнэ өөрчлөлт ийм л тосгод, ийм л төслүүдээс гардаг. Өөрчлөлт доороос эхлэх ёстой" хэмээлээ. Энэ нь хот суурин газрууд руу шилжих хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөх талаар асуухад Бункер "Тосгон дахь амьдралын чанарыг дээшлүүлснээр хүмүүсийг хот руу нүүж одохоос сэргийлнэ" хэмээн хариуллаа.

Зураг. Эрхэм Матье Рикар "Оюун ухаан ба амьдрал XX" бага хурлын үеэр. (Зургийг Мануэль Бауэр)

Матье Рикар хурлын төгсгөлд хүмүүнлэгийн ажлын талаар товч тайлбар хийв. Энэ ажил хаа сайгүй, ялангуяа жижиг хэмжээний төслүүд дээр өсөн нэмэгдэж байна. Төрийн бус байгууллагууд өөрсдийн харилцаж буй бүлэг, соёлоосоо энэрэнгүй хамтын ажиллагааг гаргаж ирж чадна. Тэд энэхүү маш чухал ажлыг үргэлжлүүлж, хөгжүүлэхийн тулд нэгдэж ажиллах хэрэгтэй.

Орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт