Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шинжлэх ухаан ба шашин зэрэгцэн оршихуй 2013 он 1 дүгээр сар 26

Түгээх

2013 оны 1 дүгээр сарын 25, Мундгод хот, Энэтхэг. Нийтлэсэн Сашкиа Де Ротчайлд, Интэрнэшнл Хералд Трибюн.

Галилеогийн хэлсэнчлэн шашин, шинжлэх ухаан хоёр үргэлж эвтэй найртай оршин байгаагүй.

Сүүлийн долоо хоногийн турш, өмнөд Энэтхэгийн Төвдийн энэхүү бүсэд эрдэмтэд болон бурхны олон шавь нар шашин ба шинжлэх ухаан нь зөвхөн зэрэгцэн оршоод зогсохгүй харилцан ашигтай байхыг нотлон хэлэлцэв.

Шинжлэх ухаан ба шашин зэрэгцэн оршихуй


“Оюун ухаан ба Амьдрал” 26-р бага хуралд Дээрхийн Гэгээнтэн
илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд 2013.1.17-22
Фото/Тэнзин Чойжор/ДЛОЭнэхүү уулзалт нь “Оюун ухаан ба Амьдрал” хурлын 26 дахь удаагийнх бөгөөд мянга мянган бурхны шавь нарыг цуглуулан анх удаагаа хийд дуганд болж байгаагаараа онцлогтой. Төвдийн бурханы шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнгөрсөн баасан гаригт эрдэмтэдтэй уулзан мэндчилээд шинжлэх ухаан ба шашны талаар ярилцах сэдвүүдийг танилцуулсан юм.

Судлан шинжлэх нь Далай ламын хувийн намтар түүхтэй холбоотой. Хүүхэд ахуй насанд нь Төвдөд тусгаарлан сургаж байх тэр үед Потала ордны дээвэр дээрээс шөнийн тэнгэрийг телескопоор дуранд ажиглан хардаг байжээ. Тэрээр сарны гадаргуу арзгар болон сүүдэр нь Төвдүүдийн итгэдэг дотроосоо гэрэлтдэг тэрхүү зүйлийн төсөөллөөс өөр байсанд багшаасаа лавлан асуужээ.

“Тийнхүү шинжлэх ухааны талаар сонирхож буйгаа хэлэхэд энэ нь зөв зүйл юм” гэж багш нь хэлсэн талаар нээлтийн илтгэлдээ дурсан ярив. “Гэсэн хэдий ч шинжлэх ухааныг сонирхож байна гээд өөрийн бүх хүч чадлаа үүнд зориулна гэсэн үг биш юм. Би ихэнхи цагаа хайрлах энэрэх сэтгэл, саруул ухаанд зарцуулдаг бөгөөд энэ маань миний шинжлэх ухааны талаар сонирхох сонирхлын эх үүсвэр болдог” хэмээлээ.

Төвдийн лам нарт шинжлэх ухааны талаархи сонирхлыг нь төрүүлэх Дээрхийн Гэгээнтний бас нэгэн тэмүүлэл мөн.

“Бурхны номонд бодит байдлыг судлан шинжлэхэд уламжлал ёсоор учир шалтгааныг ухан ойлгох дөрвөн зарчмыг баримталдаг. Үүнд, харилцан хамаарал, үүрэг ажиллагаа, мөн чанар, баримт нотолгоо” гэж Далай лам айлдав. Эрдэмтэд ч гэсэн баримт нотолгоог эрэлхийлж байдаг. Тиймээс хоёр талаасаа зэрэгцэн орших боломжтой.

Мундгод дахь хийд мянга мянган лам нарыг уг уулзалт ярилцлагыг үзэж оролцуулахаар зэхсэн бөгөөд хурлыг Брайбун Лосалин хийдийн их дуганд танхимд зохион байгуулсан билээ. Уулзалтаар квантын физикээс мэдрэл судлал гэх мэт нилээд өргөн сэдвийг хамарсан юм. Танхимд багтаагүй лам нар дуганы гадна талбайд байрлуулсан дэлгэцээр шууд үзлээ.

Шинжлэх ухаан ба шашин зэрэгцэн оршихуй


“Оюун ухаан ба Амьдрал” 26 дугаар бага хуралд сүм хийдийн
лам хуврагууд оролцсон нь. Энэтхэг, Мундгод, Брайбун хийд.
2013.1.17-22. Фото/Тэнзин Чойжор/ДЛООюун ухааныг бясалгал хийх замаар сургах тал дээр онцгойлон анхаарах, дотогшоогоо харах болон байнга асуудал тавин эрэлхийлэх, урт удаан бөгөөд эзэмшихэд бэрх сургаалуудыг сурахын тулд залуу лам нарын зарцуулж буй анхаарлын түвшин нь аливаа шинжлэх ухааны хөтөлбөрийг эзэмшихэд шаардагддаг дүн шинжилгээ бөгөөд логикт шаардагдах анхаарлын түвшинтэй ижил байдаг. Ялгаа байна уу? Тусгаарлагдмал байдал. Хятадын халдлагаас өмнө Төвдөд лам нар гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байдлаар сүслэн суралцдаг байв.

Мундгод дахь Радо дацангийн хамба лам Радо Кэн Ринбүүчи хэлэхдээ, “Эрт үед сүм хийд нь газарзүйн тусгаарлагдмал байдлаар хүрээлэгдсэн байдаг байлаа. Харин өнөөдөр юм өөрчлөгдөж байна. Тэрхүү уламжлалыг хуучнаар байлгах нь XXI-р зууны бидний үеийн лам нарын арга барил биш юм” хэмээн ярилцлага өгчээ.

Радо дацангийн хамба лам нь Төвдийн сүм хийд дэх анхны барууны гаралтай хамба лам юм. (Түүний жинхэнэ нэр нь Николас Фрийланд) 30 настайдаа лам болжээ. Тэрээр бурхны шашинд орохоос өмнө фото зурагчингаар суралцан ажилладаг байжээ.

Түүний туулсан амьдрал нь түүнийг гэвш болоход тотгор болоогүй юм. Гэвш гэдэг маань Буддизмд докторант гэсэн үг бөгөөд 20 хүртэл жил суралцдаг бөгөөд мөн бас хамба лам юм.

Тэрээр “Шинжлэх ухааныг лам хүнд хүргэнэ гэдэг нь итгэл үнэмшлийг нь хазайлгана гэсэн үг бус. Шинжлэх ухаан, бурхны шашин хоёр зэрэгцэн орших бөгөөд түүнийг хооронд нь эвлүүлэн зохицуулах гэсэн оролдлого ч бас биш” гэж хэлэв.

Шинжлэх ухааны их хуралд зориулан Радо дацан хурал хурдаг танхимаа хурлын зориулалттай болгон өөрчилсөн бөгөөд тус танхимд 40 лам нар хуралдаж Төвдийн шинжлэх ухаан болон Буддын философийн товчлолыг засварлан ном гаргах ажээ.

Шинжлэх ухаан ба шашин зэрэгцэн оршихуй


“Оюун ухаан ба Амьдрал” 26 дугаар бага хуралЭнэтхэг, Мундгод,
Брайбун хийд 2013.1.17-22. Фото/Тэнзин Чойжор/ДЛОБүх сүм хийдэд байгаа Төвдийн эрдэмтэн лам нарыг олон жил сурч судалсан шинжлэх ухааны мэдлэгээ нэгтгэн ном гаргаж бусад лам нартаа хүргээрэй хэмээн Далай лам айлдлаа. “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл эртний ном сургаалийг цээжлэн ухаантан мэргэдээр учрыг нь тайлуулан ярилцдаг лам бий. Тэд хэдэн зуунаар дагасан Төвдийн итгэл үнэмшилээ ардаа орхиж, Буддын сургуулийн чанд дэглэмийг орчин үеийн шинжлэх ухаанд хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн Радо хамба хэлэв.

Мэдлэг чадвартай, олон талаас нь хардаг нээлттэй сэтгэхүйтэй байхын хамтаар Бурхны сургаалыг бүрэн төгс сүслэн дагах нь орчин үеийн лам хүний оюун ухааны цар хүрээ мөн.
Тэрхүү номонд Буддын философи, шинжлэх ухаааны түүх – Галилеогийн дэлхийн бөмбөрцгийн хөдөлгөөний нээлтээс Дарвины эволюцийн онол – анхан шатны физик, биологи мөн химийн сэдвүүдийг хөндөн оруулах бөгөөд номыг хянан тохиосны дараа тэдгээр лам нар тус тусын хийд дуганд очин анхны шинжлэх ухааны багш лам нар болон бусад лам, гэлэнмаа нарт заах юм.

Сонирхол нь хоёр талаасаа. Удаан хугацааны буддын бясалгалын тархинд үзүүлэх үр нөлөөг эрдэмтэд гайхан биширдэг. Мадисон дахь Висконсины Их Сургуулийн Мэдрэл Судлалын лабораторийн эрхлэгч Ричард Дэвидсон, хэдэн арван төвдийн буддист лам нарын тархин дээр туршилт хийжээ.
Түүний судалгаагаар хэдэн мянган цагаар бясалгал хийсэн лам нар тархиныхаа бүтэц, үйл ажиллагааг өөрчилж чаддаг болохыг олж тогтоожээ.

Шинжлэх ухаан ба шашин зэрэгцэн оршихуй


Ричард Дэвидсон “Оюун ухаан ба Амьдрал” 26 дугаар бага хуралд
илтгэл танилцуулж байгаа нь.Энэтхэг, Мундгод, Брайбун хийд.
2013.1.17-22. Фото/Тэнзин Чойжор/ДЛОСудалгааныхаа нэг хэсэгт доктор Дэвидсон франц лам Матью Рикардыг оролцуулсан бөгөөд 256 мэдрэгч холбоод энэрэн нигүүлсэхүйн бясалгал үйлдэхийг хүсчээ. Түүний тархи нь ер бусын түвшний гамма үелзэлд (ухамсар ба ой тогтоолттой холбоотой үйл ажиллагаа) орсон ба мэдрэл судлалын түүхэнд гарч байгаагүй түвшинг харуулсан гэж эрдэмтэн хэлжээ.

Зүүн өмнө талын тархины гадаргуу дээрхи үйл хөдлөл нэмэгдсэн бөгөөд энэ нь хэр их “аз жаргалтай” байгааг харуулж байгаа юм.
Ням гаригт, ухамсрын уг үндэс сэдвийн хүрээнд эрдэмтэд болон бурхны номтнууд хэлэлцэн ярилцав. Далай лам эрдэмтэдээс ухамсрын суурь нь хаана байрлдагийг асуулаа.

Эрдэмтэдийн хариулт өөр өөр байр суурьтай байв.

Мэдрэл судлал дотроо ухамсрын талаар хийсэн судалгаагаараа олноо танигдсан Калифорнийн Их Сургуулийн професор Кристоф Кох хэлэхдээ физиологийн талаасаа яг хаана байрлдагийг бид хэлж мэдэхгүй, бүхий л хөхтөн амьтанд ухамсар байдаг ч хаана байдгийг нь мэдэх боломжгүй юм. (Жишээ нь бидний биеийн эсэргүүцэл ухамсраас үл хамааран ажиллаж байдаг).

Франц лам Матью Рикард нь бурхны шашинд орохоос өмнө генийн судлаач эрдэмтэн байсан бөгөөд шинжлэх ухаанаасаа илүү бурхны сургаальд орсон нэгэн билээ. Тэрээр “Үнэн шударгаар өөрийгөө танин мэдэх, цэвэр туршлага дээр тулгуурласан нэг чиг шугамыг барьснаар ухамсарыг ойлгох боломжтой болно” хэмээн хэлэв. Рикард мөн дахин төрөхдөө зарим хүмүүс өмнөх амьдарлаа санаж байдаг тухай онцлон хэлсэн юм.

Харвардын Их Сургуулийн Физикийн профессор асан Артур Зайонц, хэдийгээр өөрийгээ бурхны шашинтан гэж хэлэхгүй ч бясалгал хийж байхдаа дахин төрөх нь байж болох зүйл гэж итгэдэг талаараа ярилаа.

Бясалгал болон тунгаан бодох дадлын ашиг тус зөвхөн лам нараар хязгаарлагдаад зогсохгүй их дээд сургуулиудын оюутны боловсролд ч хувь нэмрээ оруулах болно хэмээн ноён Зайонц хэлээд Алберт Энштэйний “Хийж буй зүйлээ түр умартан юмсыг бишрэн шүтэх чадваргүй хүн үхсэнтэй адил” хэмээх үгийг эш татсан билээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт