Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шинжлэх ухаан, ёс суртахуун, боловсрол (Эхний өдөр) 2015 он 3 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, Дели - Өнөөдөр Делийн Их Сургуульд хоёр өдөр үргэлжлэх олон улсын хурлын нээлт боллоо. Энэтхэгийн эртний мэргэн ухааны уламжлалын хүрээнд суурь эрдэм, боловсрол эзэмшсэн эрдэмтэд, багш нарын зүгээс материаллаг хөгжил дэвшилд хүрэх зорилгоос гадна ёс суртахууны үнэт зүйлсийг багтаасан цогц боловсрол түгээхэд хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар хэлэлцэв. Делийн Их Сургуулийн оюутнуудын оролцсон эл уулзалт Д.С.Котарийн нэрэмжит Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын төвд боллоо. Эхний хуралдааныг удирдсан Профессор Меенаакши Тапан бээр хурлын талаар танилцуулахдаа Д.С.Котариг шинжлэх ухаан, боловсрол, ёс суртахууны үнэт зүйлсийг цогцоор нь авч үзэх ёстойг ойлгуулахын төлөө цуцалтгүй зүтгэсэн гарамгай багш, боловсрол судлаач байсныг, өдгөө дунд боловсролын Котарийн комисс (орч. боловсролыг нийгмийн бүхий л давхаргад тэгш хүртээмжтэй байх асуудлыг хариуцдаг бүтэц) гэж бий болсон нь түүний оруулсан гол хувь нэмэр болохыг тайлбарлав.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Делийн Их Сургуульд зохион байгуулсан Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын олон улсын хурлыг нээж үг хэлж буй нь… Энэтхэг, Дели. 2015 оны 3-р сарын 24. Зургийг: Тэнзин Чойжор.

Ерөнхий боловсролын тогтолцоонд шашин шүтлэгээс ангид ёс суртахууны сургалтыг багтаах алсын хараатай санал дэвшүүлж байсан Дээрхийн гэгээн Далай ламыг энэ хурлыг нээж үг хэлэхийг урьсан юм.

“Ах, эгч, эрдэмтэн багш, дүү нар аа. Делийн Их Сургууль нь Монголын тодорхой дэмжлэгтэйгээр энэ удаагийн хурлыг зохион байгуулж байна. Бодит байдлыг судлах чухал аргыг шинжлэх ухаан бидэнд зааж өгдөг гэдгийг хүн бүр мэднэ. Хийж буй зүйлдээ бодитой хандахын тулд бодит байдлыг ойлгох нь чухал. Хэрэв тийм биш бол амжилтад хүрэх магадлал бага байх билээ.

“Би багааасаа шинжлэх ухааныг сонирхдог байлаа. Эд хэрэгсэл хэрхэн, ямар зарчмаар ажилладгийг мэдэхийг ямагт сонирхдог байв. Надад механик ажиллагаатай зүйлс, тоглоом цаг өгөхөд би түүгээр нь хэсэг тоглож байгаад яаж ажилладгийг нь харахын тулд задалчихдаг байлаа л даа. Заримдаа тэдгээрийг буцааж угсарч дөнгөдөг байв.”

Дээрхийн гэгээн шинжлэх ухааныг ихэд сонирхдог байсан тул 30 гаруй жилийн өмнө найзынхаа хэлсэн “Шинжлэх ухаан нь шашныг сүйтгэгч мөн” гэдэг сануулгыг үл хэрэгсэн дэлхийн олон орны эрдэмтэдтэй яриа хэлэлцээр өрнүүлж эхэлсэн ажээ. Энэ яриа хэлэлцээрийн үр дүнд, өнөөдрийн хурлыг хамтран зохион байгуулж буй “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэн үүссэн юм.

"Энэтхэгийн эртний мэргэн ухаан, сэтгэл оюуныг шинжлэх судалдаг ухааны талаар судалж мэдэхийг сонирхдог эрдэмтэн олон болжээ. Эхэндээ тэд сэтгэл оюуныг тархины бүтээгдэхүүн аль эсвэл тархинаас бүрэн хамаардаг зүйл гэж үздэг байсан тул тархины үйл ажиллагаа зогсмогц сэтгэл оюуны үйл явц мөн зогсдог үздэг байлаа. Гэтэл өнөө цагт сэтгэл оюуны дасгал сургууль тархинд нөлөөлж болдгийг харуулсан нотолгоонууд бий болж байна".

Зураг. Делийн Их Сургуульд Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын талаарх олон улсын хурлын үеэр Дээрхийн гэгээний хэлсэн үгийг сонсож буй оролцогчид. Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24. Зургийг: Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээн хэлсэн үгэндээ өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээл нь бидний тархи ба зүрх сэтгэлийг хөгжүүлэх арга барил зохист тэнцвэргүй байгаатай холбоотойг онцлон тэмдэглэв.

“Хүний төрөлтний хувьд бид халуун дулаан сэтгэлээ хөгжүүлэх чадамжтай хэр нь ихэвчлэн тархиа л хөгжүүлэхэд анхаардаг билээ. Эхийн хайр халамжийг мэдэрсэн хэн хүн бусдад хайр халамж түгээж чадна. Эрдэмтэд, хүмүүсийн нэг нэгэндээ тусалж байгаа болон эсрэгээрээ нэгэндээ төвөг учруулж, саад болж буй зургийг нялх хүүхдүүдэд үзүүлэхэд тэд тусалж байгаа үйлдлийг илүүд үзэж байжээ. Тэгэхээр энэ нь өгөөмөр, тусч байх нь хүний төрөлх мөн чанар гэдгийг харуулж буй хэрэг юм. Энгийн ухаанаар бол халуун дулаан сэтгэлтэй байвал ядуу байсан ч жаргалтай байж чадна, харин эд баялгаар арвин хэр нь хувиа хичээсэн хандлагатай хүн зовлонд унадаг. ” хэмээн айлдав.

“Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнээс 1 тэрбум нь өөрсдийгөө шашин шүтлэггүй гэж үздэг. Тэгвэл ихэвчлэн шашны үзэл санаатай холбож ойлгодог дотоод үнэт зүйлс нь хүмүүнлэг үнэт зүйлсийн жинхэнэ эх сурвалж мөн гэдэг үзлийг тэр хүмүүс яаж дагах билээ? Тэгэхээр шашин шүтлэггүй хүмүүсийн тухайд шашнаас ангид ёс суртахууныг баримтлах нь зүйтэй. Шашнаас ангид байх гэдгийг Энэтхэгт шашны уламжлалыг, тэр ч байтугай шашинд итгэдэггүй хүмүүсийн үзэл бодлыг ч алагчлалгүйгээр хүндэтгэх гэж тодорхойлдог. Шинжлэх ухааны ололт, нийтлэг туршлага, нийтлэг ойлголтод үндэслэсэн шашин шүтлэгээс ангид ёс суртахууныг бүх нийтийн боловсролын тогтолцоонд хялбархан нэвтрүүлж болно. Хэрэв үүнийг хийж чадвал энэ 21-р зууныг энх тайван, нигүүлсэнгүй байдлын эрин үе болгох бодит боломж бий” гэж Дээрхийн гэгээн айлдав.

Тус сургуулийн дэд захирал, хинди хэлний профессор Судхиш Пачаури Дээрхийн гэгээн, хурлын төлөөлөгчдийг угтан хинди хэлээр товчхон үг хэлэв.

Зураг. Профессор Гананат Обейесекере Делийн Их Сургуульд зохиогдсон Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын олон улсын хуралд үг хэлж буй нь… Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24. Зургийг: Тэнзин Чойжор.

Эхний хуралдааныг удирдсан профессор Тапан бээр профессор Гананат Обейесекерег танилцууллаа. Тэрбээр Шри Ланкад төрж өсөөд, хожим Принстоны Их Сургуулийн Антропологийн хүндэт профессор болжээ. Профессор Гананат бага залуудаа буддын сургаалын талаар оюун төсөөллийн хийсвэр хуурай тайлбар сонсож байсан ч энэ нь номын багшаар хөтлүүлэн буддын ариун мөргөлийн газруудад очих, судар номд гардаг түүхийг сонсож мэдрэхтэй харьцуулахад өөр байсан гэлээ.

Тэрбээр ийм нэг түүхийг товч өгүүлэв. Нэгэн эр эхнэр авсан ч эхнэр нь үр хүүхэд төрүүлж өгсөнгүй. Ингээд мөнөөс эр хүүхэдтэй болохын тулд өөр эмэгтэйтэй гэрлэсэнд хүүхэд гаргадаггүй эмэгтэй шинэ эхнэрийг нь хордуулжээ. Хор уусан эмэгтэй амь тавихдаа өшөөгөө авахаа тангарагласан тул тэд хоёулаа муур, тахиа; бар, гөрөөс болон төрж нэг нь нөгөөгөө барьж иддэг төрлийн гинжин хэлхээ эхэлсэн гэдэг. Хожим Бурхан багш заларч байх үед тэр хоёрын нэг нь хүүхэдтэй болсон бол нөгөө нь чөтгөр болжээ. Бурхан багш бээр тэр хоёрын эл зөрчлийг эцэс болгох гэж мөнөөх эх болсон эмэгтэйг хүүхдээ мөнөөх чөтгөрт өгч тэврүүлэхийг зөвлөж гэнэ. Эх нь хүүгээ тэврүүлэхийг зөвшөөрсөнд чөтгөр уйлжээ. Профессор Обейесекере үлгэр түүх ярих нь сургалтад чухал үүрэгтэй байдгийг тэмдэглэсэн юм.

Дээрхийн гэгээн энэ яриаг дэмжиж Бурхан багш шавь нарынхаа олон янзын байр суурь, хандлагыг хүлээн зөвшөөрч тэдний сэтгэл оюуны түвшин бүрд сургаал номоо тааруулж заасан гэв. Олон ургалч хандлага байх нь хүн төрөлхтөнд тустай. Бүх шашин хайр, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх нийтлэг зорилготой байдаг гэдгийн санаж ийм ялгааг ойлгох чухал болохыг дахин тэмдэглэв. Ингэж хүлээж авахын оронд ялгаатай талаа хэт дөвийлгөвөл “бид ба тэд” хэмээн эв түнжин хагарах, улмаар зөрчил, хүчирхийлэлд хүргэх эрсдэлтэй юм.

Зураг. Доктор Радхика Херцбергер Делийн Их Сургуульд зохиогдсон Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын олон улсын хуралд үг хэлж буй нь… Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24. Зургийг: Тэнзин Чойжор.

Үдийн хоолны дараа (Дээрхийн гэгээн, төлөөлөгч, оюутнууд тухай өрөөнд хамт зоог барьсан) эхний хуралдаан үргэлжлэв. Жидду Кришнамуртигийн байгуулсан Риши Валлей боловсролын төвийн захирал доктор Радхика Херцбергер илтгэл тавилаа. Кришнамуртиг дуурайж тэрбээр мэдлэг хувь хүний хувьсал өөрчлөлтөд ямар нэг үүрэгтэй эсэхийг асуув.

Боловсролын ихэнх онол рациональ сэтгэлгээнд суурилсан цаг үе, нөхцөл байдал давамгайлж байгаа ч яг суралцах үйл явц гэдэг нь рациональ сэтгэлгээнээс илүүтэй хувь хүний бодол, мэдрэмжтэй холбоотой байхаас гадна үүнд нийгмийн орчин хүчтэй нөлөөлж байдаг гэв. Тэрээр мөн мэдрэл судлаач эрдэмтэн Антонио Дамазиогийн хэлсэн “суралцах, анхаарал хандуулах, цээжлэх, шийдвэр гаргах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэгт сэтгэл хөдлөл гүнзгий нөлөөлдөг” гэдэг үгийг эш татлаа.

Хоёр дахь хуралдааныг удирдсан Японы нэрт мэдрэл судлаач Манабу Хонда бээр Улаанбаатарт шашны боловсрол эзэмшиж, Хавай, Япон улсад үргэлжлүүлэн суралцсан доктор М.Батааг танилцуулав. Тэрээр Монголд 1990 онд ардчилал ялж, эрх чөлөө сэргэснээс хойш тус улсын буддын шашны байгууллагуудын нийгмийн харилцаанд гарч буй хүндрэлтэй асуудлуудыг судалсан байна. Дахин сэргэж буй буддын шашны хүрээнд байгууллагуудын олон нийт, соёл, боловсролын харилцаа орчин үеийн нийгэмтэй хэрхэн зохицож байгааг судалжээ.

Доктор Батаа Мишигэш Делийн Их Сургуульд зохиогдсон Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын олон улсын хуралд үг хэлж буй нь… Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24. Зургийг: Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээн 1979 онд Москвагаар дамжин Монголд анх айлчлах үед Гандан хийдийн дотор л бага зэрэг оюун санааны эрх чөлөө байснаас бус гадна талд бараг байхгүй байсныг тэмдэглэв. Шашин шүтэх оюун санааны эрх чөлөө өргөн хүрээнд сэргэсэн цагаас л орчин үежих үйл явц явагдаж эхэлсэн гэв.

"Хэдий тийм боловч орчин үеийн болох гэдэг нь дотоод үнэт зүйлсээс илүү гадаад хэлбэр дүрстэй холбоотой байдаг. Хамгийн чухал нь дотоод үнэт зүйлс юм. Буддын шашин бол Монголын үндэсний онцлог, ялгарах шинжийн нэг хэсэг бөгөөд үүнийг хадгалах зөв арга бол сүм хийд, хөшөө барих бус, харин уламжлалт мэдлэгийг хадгалж, бодит амьдралд хэрэгжүүлэх явдал юм" гэлээ.

Хоёр дахь хуралдааны хоёр дахь илтгэгч Ха Винь То Бутан, Вьетнам улсуудад энэрэхүйд суурилсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Боловсролын зорилгыг дахин тодорхойлох оролдлогоор дараах дөрвөн тулгуурыг дэвшүүлжээ:

  • Суралцахад суралцах,

  • Хийхэд суралцах,

  • Өөрийгөө хөгжүүлэхэд суралцах,

  • Хамтдаа зэрэгцэн амьдрахад суралцах гэжээ.

Зураг. Ха Винь То Делийн Их Сургуульд зохиогдсон Шинжлэх ухаан, ёс зүй, боловсролын олон улсын хуралд үг хэлж буй нь… Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 24. Зургийг: Тэнзин Чойжор.

Сүүлийн хоёр нь хүүхдүүдийн нийгмийн болон сэтгэл хөдлөлийн ур чадварыг хөгжүүлэх нь чухал болохыг харуулж байна. Орчин цагийн шинжлэх ухааны судалгаагаар нигүүлсэл, хүнлэг чанар, хайр энэрлийг хөгжүүлж, сургаж болно гэдгийг харуулсан. Ха Винь То "Оюун ба амьдрал" хүрээлэнтэй хамтран боловсруулж, Израйль, Бутан, Вьетнам улсуудад туршиж буй "Бусдыг халамжлахыг уриалахуй" (Call to Care) хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олж авсан туршлагаасаа ярьж өглөө. Ийн бодид амьдралд хэрэгжүүлж болохуйц хөтөлбөрийн төвд гурван тулгуур халамж чухал үүрэгтэй: халамж хүлээн авах (талархах); өөрийгөө халамжлах (өөрийгөө удирдах); халамжийг бусдад түгээх (бусдад энэрэнгүй хандах).

Дээрхийн гэгээн илтгэл сонсож, видео бичлэг үзээд тэдний үйл хэрэгт талархаж байгаагаа хэлэв. Оролцогчдоос нэгэн эргэлзсэн утгатай асуулт тавихад Ха Винь То энэ хөтөлбөр нь бүхэлдээ дараагийн шинэ үеийг боловсруулахад чиглэсэн гэж хариуллаа.

Маргааш Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол сэдэвт хурал үргэлжилнэ.

Орчуулсан Д.Дуламжав


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт