Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийв 2014 он 4 дүгээр сар 8

Түгээх

Япон, Сэндай, 2014.04.08 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтын өмнө нэгэн настай хүн сонгомол бичгээр “энх тайван” хэмээн бичиж жаазалсан зургаа Дээрхийн Гэгээнтэнд өргөн барьж дэлхий нийтийн энх тайвны үйлсэд тань үзүүлж буй миний хувь нэмэр хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг нээн ийнхүү уулзах завшаан олдсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлээд өөрийн гурван үндсэн зорилгийн талаар тайлбарлан ярилаа.

Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийв


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинто шашны сүсэгтнүүдтэй хийсэн
уулзалтын үеэр. Япон, Сэндай, 2014.04.08.
Зургийг Япон дах Төвдийн хороо“Хүмүүн болж төрсний хувьд бид бие биедээ, дэлхий ертөнцдөө санаа тавир үүрэгтэй гэж би боддог. Дээр нь шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна. Явсан газар бүртээ өөр шашны хүмүүстэй уулзаж тэдэнтэй санал бодлоо хуваалцахыг хүсдэг. Өөр шашны хүмүстэй уулзах нь маш чухал. Тиймээс ч Шинто шашны уламжлалаас илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Ингээд асуулт хариултандаа оръё.”

“Сүүлийн жилүүдэд Японоос ирсэн сүсэтнүүдтэй олон удаа уулзсан. Тэдэнд энд өргөн дэлгэрсэн “Билгүүний Зүрхэн” судрыг хэд хэдэн удаа номлож билээ. Шинто шашнаас харахад байгаль дэлхийгээ их дээдэлдэг уламжлалтай юм байна. Энэ их сайн хэрэг. Учир нь орчин үеийн хүмүүсийн амьдрал хэт механик болж бид байгаль дэлхийн нэг хэсэг гэдгээ умартан байгалийг хүртэл захирч чадах мэт аяглах болсон. Америкийн уугуул иргэдийн, мөн шинто зэрэг шашны байгаль дэлхийгээ дээдлэх уламжлалалаас суралцах нь өнөөгийн бидэнд хэрэгтэй байна."

Нэгэн эмэгтэй насаараа цэцэгчний ажил хийж нас ахихын хирээр ажиллах чадвар нь муудаж байгаагаа дурьдаад үлдсэн амьдралдаа юу хийвэл илүү чухал болохыг зөвлөнө үү хэмээн Дээрхийн Гэгээнтнээс хүсэхэд: Энэ асуудлыг ерөнхийд нь хэлэх тийм ч зохистой биш. Бидний ихэнх нь дотоод үнэ цэнээсээ илүү материаллаг үнэ цэнийг эрхэмлэх болж хамгийн бодитой үнэ цэнийг мөнгө гэж хардаг болжээ.

Шинто шашны сүсэгтнүүдтэй чөлөөт уулзалт хийв


Шинто шашны сүсэгтэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт
асуув. Япон, Сэндай, 2014.04.08. Зургийг Япон дах Төвдийн хорооМөнгө өөрийн гэсэн чухал байр суурьтай боловч энэрэн нигүүлсэх сэтгэл нь түүнээс илүү үр дүнтэй. Цэцэгчин хүний хувьд та бусдад таашаал, баяр баясгаланг өгсөөр иржээ. Хэрэв бид хэт материаллаг үнэ цэнэд татагдвал бусдыг гэх сэтгэлийн орон зай багасдаг. Орчин үеийн боловсролын систем биднийг стресс, ганцаардалд хүргэдгийг олон талаар нотлон харуулаад байна.”

Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан настнуудад хандан тэдний залуу үед сэтгэл амгалан байхад илүү хялбар байсан уу, өнөөгийн амьдрал илүү стресстэй мэт санагдаж байна уу, өөрсдийн туршлагаасаа хуваалцана уу хэмээн хүслээ. Дээрхийн Гэгээнтэнд “энх тайван” хэмээх сонгомол бичиг бэлэглэсэн хүн: “Бид багадаа гол руу үсэрч модонд авирч шарх сорвиор дүүрэн явдаг байлаа. Тэр үeдээ аюул эрсдлээс суралцаж, болох болохгүйг сурч, байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандахыг бас суралцсан. Одоогийн хүүхдүүд хэт хамгаалалтанд байж эрсдэл үл хийн гэрээсээ ч цухуйхгүй энэ бүхнийг мэдрэхгүйгээр өсч байна” гэв.

Дээрхийн Гэгээнтэн “Өнөөгийн нийгэмд бие махбодийн эрүүл ахуйг сахихыг бид сайтар суралцсан. Гэвч аливаа асуудал бэрхшээл тулгарахад сэтгэлийн амар амгалангаа эвдэлгүйгээр сөрөг сэтгэл хөдлөлд үл автан сэтгэл санааны ариун тунгалаг байдлыг сахихад суралцах хэрэгтэй” хэмээн айлдав.

“Сэтгэлийн амар амгаланг алин бусниулж, алин амар амгалан өгдөгийг бид мэдэх хэрэгтэй. Энэ талаар буддист үзэл онол болон орчин үеийн шинжлэх ухаанч нарын хооронд 30 жилийн турш зөвшилцөн судалж байгаа бөгөөд энэ хүрээлэнг “Оюун санаа ба Амьдрал” хэмээн нэрийддэг. Японы эрдэмтэд ч олноороо энэ судалгаанд оролцож байна. Дараагийн долоо хоногт Киото хотноо энэ талаар уулзалт болно.

“Миний бодлоор бидний сэтгэл хөдлөл хэдэн мянган жилийн өмнөх үеэсээ өөрчлөгдөөгүй. Буддист ухаанд сэтгэлийн амар амгаланг бусниулахаас сэргийлж сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгах тухай заан сургадаг. Буддист ухаан гэдэг маань “оюун санааны шинжлэх ухаан” гэдэгтэй дүйж байгаа юм. Энэ талаарх эрдэмтэдийн сонирхол ч өсөн нэмэгдэж байна.”

Энэ өдрийн үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Осака хот руу нисч Киото хотод морилно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт