Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Энэрэнгүй зочин 2006 он 2 дугаар сар 21

Түгээх

Иерусалим. 2006 оны 2 дугаар сарын 20. Төвөдийн ард түмний оюун санааны удирдагч, ХIV Далай лам Данзанжамц Израиль улсад айлчилсан нь бид эцсийн эцэст орчлон ертөнцийн төв биш гэдгийг, еврейчүүд, Израиль улс эсвэл исламын дундад зууны үзэл хийгээд өрнийн орчин үеийн соёл иргэншлийн зөрчилтэй огт холбоогүй улс төрийн тэмцэл, гүн ухааны хандлага, оюун санааны зам мөр оршсоор байдгийг энэхүү айлчлал израильчууд бидэнд сануулсаар байна.

Манай нийслэлээс ердөө хэдхэн алхмын зайд шинээр байгуулагдсан ХАМАС бүлэглэлээр удирдуулсан Палестины парламент, баллистик пуужингийн тусгал хүрэх Тегеранаас сүрдүүлсэн заналхийлэл сонсогдож буй энэ үед израильчууд өөрсдийн оршин тогтнолтой холбоотой асуудалдаа гол анхаарлаа хандуулж буйг хэн ч буруутгах аргагүй биз ээ.

Төвөдийн тэмцэл нь Хятадаас тусгаар тогтнохын төлөө бус, харин соёлын өөртөө засах эрхийн төлөөх тэмцэл юм. Израилийн газар нутгаас бараг 6 дахин том, уудам уулархаг нутаг дэвсгэр бүхий Төвөд нь Энэтхэг, Балба, Хятадын уулзвар дээр оршдог.

Тус улс 1911 онд буддын шашин, төр хосолсон теократ засаглалын хэлбэрээр богино хугацаанд тусгаар тогтносон юм. Гэвч 1956 онд Хятадын нутаг дэвсгэрт гарсан төвөдүүдийн бослого Төвөдөд газар авч эхлэхэд Бээжин тус бүс нутагт хяналтаа дахин тогтоохоор хүчтэй арга хэмжээ авч эхэлжээ. 1959 он гэхэд Хятад улс буддын шашинтнуудын бослогыг дарж, Төвөдийг эзлэн хяналтдаа оруулсан бөгөөд үүний улмаас залуу Далай лам болоод түүний хэдэн арван мянган дагагч Энэтхэг рүү дүрвэн гарч, тэнд суурьшин амьдрах болжээ. Өнөөдөр Хятадын хэрэгжүүлж буй бодлогын улмаас төвөдүүд өөрсдийн эх нутагтаа цөөнх болсон байна.

Еврейчүүд дүрвэж байхдаа өвөрмөц соёл иргэншлээ хадгалан үлдэх мөн асар их хүчтэй дайсны өөдөөс сөрөн тэмцэхийн утга учрыг мэднэ. Израильчууд ч төвөдийн тэмцлийг онцгойлон дэмжих хандлагатай байдаг бөгөөд зарим нь Энэтхэгт Төвөдийн музей байгуулах ажилд оролцож байна.

Энэхүү шашны зүтгэлтэн манай улсад ирсэн нь Тель-Авив дахь Хятадын элчин сайдын яаманд таагүй байдал үүсгэв. Энэ нь түүний Израильд хийж буй 3 дахь айлчлал байлаа. Үүний улмаас ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Эхуд Ольмерт, ерөнхийлөгч Моше Кацав нар Далай ламтай уулзсангүй. Энэхүү болгоомжлол нь дипломат талаасаа ухаалаг алхам байж болох ч Ираны цөмийн зэвсэгтэй болох эрмэлзэлтэй холбоотой Израилийн санаа зовнилыг Бээжин үл тоомсорлож ирсэн нөхцөлд энэ нь үндэслэлгүй санагдана. Түүнчлэн ардчилсан, Еврей улс болохын хувьд бид хүний эрхийн төлөөх тэмцлийг дэмжих ёстойг харгалзан үзвэл зохистой.


Бусдыг өөртөө татах увдистай атлаа даруухан нэгэн Дээрхийн гэгээнийг дагалдагчид нь бурхны хойд дүр, “хувилгаан” хэмээн үздэг. Далай лам тэмцлээ хүчирхийлэлгүй аргаар явуулахыг эрхэмлэснийхээ төлөө 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ. Тэрбээр улс төрд сэтгэл хөдлөлөөс илүү ухаан бодол давамгайлах ёстой, буруу үйлдэл болоод түүнийг үйлдсэн хүн хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй, өнөөдрийн дайсан маргаашийн найз болох боломжтой хэмээн итгэлтэй байр суурийг илэрхийлдэг.

“Гитлер, Сталинтай хэрхэн яриа хэлэлцээр хийх вэ?” хэмээн Израилийн нэгэн сурвалжлагч Дээрхийн гэгээнээс асуув. Удаан бодсоны эцэст тэрбээр, “Хэцүү. Гэхдээ хүчирхийллийн арга бүр ч их гамшгийг дагуулна” хэмээн хариулжээ.

Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Иерусалимын Еврейн Их Сургуульд хүндэтгэлтэйгээр хүлээн авсан олны өмнө үг хэлэхдээ энэрэнгүй сэтгэл гэдэг нь бууж өгөхийг хэлдэггүй болохыг тайлбарлав. Түүнчлэн Талмудын “Өөрт чинь үзэн ядалт төрүүлэхүйц зүйлийг бусдад бүү үйлд” хэмээх зарчим нь дэлхийн бүх агуу шашны сургаалд ямар нэгэн байдлаар адил төстэй байдлаар тусгалаа олсон байдаг бөгөөд эцсийн дүндээ хүчирхийлэлгүй байх нь хүн төрөлхтний цаашдын замналын цорын ганц зөв гарц хэмээн онцолжээ.

Тэгвэл өөрийнх нь эсрэг хүнд хор учруулахыг цээрлэдэг энэ хүнийг хүндэтгэн, төвөдийн тэмцлийн учир шалтгаан шударга хэмээн үзэхээс гадна израильчууд энэрэнгүй сэтгэлийн үзэл санааг нь дэмжихээс өөр юуг олж авч болох вэ?

Буддын шашнаас ч эртний түүхтэй еврейн уламжлал нь бодит амьдралд нийцсэн, прагматик шинжтэй. Уг уламжлалд хүний амь наснаас дээгүүр тавигдах зүйл бараг үгүй. Энэ бол Исаиагийн “Үндэстэн үндэстний эсрэг илд өргөхгүй, тэд дахин дайн тулаанд суралцахгүй” хэмээх үзлийг биелүүлэхийг зорьдог соёл иргэншил юм.

Гэвч Далай ламын захиас хэдий сэтгэл татам ч энэ бол еврейчүүдийн зам мөр биш. Амиа золиослогчийн тэсрэх бөмбөгтэй бүсийг зохион бүтээсэн дайсантай нүүр тулж буй бидний хувьд нэг талын энх тайванч үзлийг баримтлах нь өөрсдийгөө мөхөлд хүргэх аюултай. Төгс бус Израиль улсын оронд хүчирхийлэлд тулгуурласан, хэт даврагч исламын дэглэм тогтож биз ээ. Хэдий тийм ч хүчирхийлэлгүй байх тухай энэхүү сургаал нь Араб, лалын ертөнцтэй харилцах харилцаанд ердөө бүдэгхэн найдвар мэт сонсогдож ч магадгүй ч “энгийн буддын лам” хэмээх энэ хүний оршихуй нь израильчууд бид бие биетэйгээ хэрхэн харилцах ёстойг сануулж өгч болох юм.

Манай нийгмийн дотоод хуваагдал хэчнээн ширүүн, Газ, Амонагийн үйл явдлын дараах шарх хэчнээн гүнзгий байсан ч бид нийгэмдээ гарч буй хүчирхийллийг жигших ёстой. Мөн хүчирхийлэлгүй тэмцлийг эрхэмлэсэн өөр нэгэн багш болох номлогч Мартин Лютер Кингийн дурсгалыг эргэн санах учиртай. 1966 онд өнгөт арьст дайчид түүнийг энх тайванч замналаасаа татгалзахыг ятгахад, “Хэн ч юу гэж хэлсэн бай, би хүчирхийлэл хэрэглэхгүй” хэмээн хатуу мэдэгдэж байжээ.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт