Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэвчэн Чолин. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэг улсын ерөнхийлөгч асан Пранаб Мукержи таалал төгссөн эмгэнэл мэдээний Абхижит Мукержид илгээсэн захидалдаа “Эрхэм таны аав бурхны оронд одсонд би бээр машид харамсаж байна. Түүний төлөө залибаран сүсэлж, энэ эмгэнэлт гашуун цаг үед танд болоод таны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичжээ.

Дээрхийн гэгээн ноён Мукержитэй хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд уулзах завшаан тохиож байснаа дурслаа. Тэрбээр ноён Мукержигийн нийгэм, улс төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн энэ олон жилийн хугацаанд хэд хэдэн чухаг албыг хашиж, улмаар энэхүү агуу үндэстний ерөнхийлөгчөөр сонсогдон ажиллаж байсныг цохон тэмдэглэв.
Дээрхийн гэгээн захидлынхаа төгсгөлд “Бид түүний 84 жилийн утга учиртай энэхэн амьдралд баярлан талархах ёстой билээ” хэмээжээ.










