Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэтхэг улсын Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв 2023 он 6 дугаар сар 20

Түгээх

Тэгчин Чойлин, Дарамсала, Химачал Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам өнөөдөр Энэтхэг улсын Ерөнхийлөгч Шримати Дроупади Мурмуд 65 насны төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлж, захидал илгээлээ.

Тэрбээр захидалдаа “Танд эрүүл энхийг хүсэхийн ялдамд энэхүү эртний бөгөөд агуу улс орныг удирдах их үйлсэд тань амжилт хүсье” гэжээ.

Дээрхийн гэгээнтэн “Каруна (энэрэл нигүүлсэл) болон ахимса (хүч үл хэрэглэх) хэмээх эртний уламжлалт үзэл санаагаа хадгалан авч үлдсэн Энэтхэг улс нь олон шашин, итгэл үнэмшилтэй хүмүүс энх тайван, эв найрамдалтайгаар хамтдаа оршин суудаг үлгэр жишээ болсон орон юм. Өнөөдөр танай улсад ардчилал, хууль дээдлэх ёс, эрх чөлөө цэцэглэн хөгжиж байгаа нь эдгээр эртний үнэт зүйлстэй салшгүй холбоотой билээ. Алслагдсан тосгоны жирийн нэгэн иргэн төрийн тэргүүн болж чадаж байгаа нь энэ улсын өвөрмөц онцлог, агуу байдлын илрэл юм” хэмээн тэмдэглэжээ. 

Тэрбээр цааш нь “Төвөдүүд бид Энэтхэгийг оюун санааны соёлынхоо эх ундарга хэмээн онцгойлон хүндэтгэдэг билээ. Наландагийн их сургуулийн уламжлал 8-р зууны үеэс эхлэн бидний хөгжилд хүчтэй нөлөөлөх болсон. Манай нэгэн их эрдэмт хүмүүн “Цастын орныг Энэтхэгийн гэрэл гэгээ гэрэлтүүлэхээс өмнө Төвөд орон харанхуйн дунд байсан” хэмээн хэлсэн удаатай.

Дэлхий нийтээрээ сорилт бэрхшээлтэй тулгарч буй өнөө үед эртний мэргэн ухааныг орчин үеийн боловсролтой хослуулж, нийтлэг сайн сайхны төлөө ашиглаж чадах цорын ганц улс бол Энэтхэг гэж хардаг. Тиймээс ч би оюун ухаан болон сэтгэлээ хэрхэн залуурдах талаарх Энэтхэгийн эртний мэдлэгийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа залууст түгээхийг хичээсээр ирсэн.     

Энэтхэгийг зорин ирсэн төвөдүүд бидний хувьд энд суурьшаад 64 жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд танай Засгийн газар болон ард түмнээс бидэнд үзүүлсэн өгөөмөр сэтгэлд маш их талархдаг. Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх болсон хамгийн том ардчилсан улс Энэтхэгийн байр суурь өнөө цагт олон улсын хамтын нийгэмлэгийн дунд өсөн нэмэгдэж буйг хараад бахархаж байна. Дэлхий дахинд энх тайваныг цогцлоох үйлсэд Энэтхэг улс үлэмж хувь нэмэр оруулах бололцоотой гэдэгт би гүнээ итгэдэг” гэж дурджээ.

Төгсгөлд нь Дээрхийн гэгээнтэн Ерөнхийлөгчид сайн сайхны ерөөл дэвшүүлж, захидлаа залбирлаар өндөрлөжээ. 

Орчуулсан Р.Манлай

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт