Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэтхэгийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Шри Жагдип Дханкхарт баяр хүргэв 2022 он 8 дугаар сар 8

Түгээх

Энэтхэг, Шиватсэл, Лех, Ладак, ЮТ, Энэтхэг. Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Шри Жагдип Данкхарт захидал илгээж, чин сэтгэлийн халуун баяр хүргэв.

Тэрбээр захидалдаа: Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс олон чиглэлд ялангуяа шинжлэх ухаан, технологийн салбар асар их ахиц дэвшил гаргаж байна. Амьдралынхаа ихэнх хугацааг энэ оронд өнгөрүүлснийхээ хувьд би өөрийгөө Энэтхэгийн нийгмийн нэг хэсэг гэж үздэг. Та энэхүү нэр хүндтэй албыг Энэтхэгийн тусгаар тогтнолын 75 жилийн ойн баяраар хүлээн авч буй нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал юм. Энэтхэг бол 'ахимса' (хүч үл хэрэглэх) ба 'каруна' (энэрэнгүй сэтгэл) гэдэг үзэл санааг төрүүлсэн орон бөгөөд энэ хоёр нь хүн төрөлхтөн хөгжин цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна.

Махатма Ганди хүч үл хэрэглэх үзлийг дэлхий даяар түгээж, Мартин Лютер Кингээс Нельсон Мандела хүртэл удирдагчид олон жилийн зөрчилдөөн, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд энэ зарчмыг хэрэглэсэн байдаг. Хувь хүний зүгээс би энэ зарчмыг аль болох хэрэгжүүлэхийг хичээдэг бөгөөд энэхүү үнэт эрдэнэ мэт ойлголтыг энэрэнгүй сэтгэлийн хамтаар Энэтхэг ахан дүүс болон дэлхий даяар түгээхийн төлөө ажиллаж байна.

Энэтхэг орон бол эртнээс хүний сэтгэлийн хөдөлгөөн хийгээд оюун ухааны талаарх мэдлэгийн эх булаг гэдгийн бахархалтайгаар хэлнэ. Мөн түүнчлэн бясалгал, йога зэрэг оюун санааны сургалтын уламжлалт аргууд нь бүхий л хүн төрөлхтөнд одоо болон ирээдүйд ч ашиг тусаа өгч чадна.

Эртний Энэтхэгийн эл мэдлэг ухааныг орчин үеийн боловсролын системд, шашнаас ангид байдлаар буюу шинжлэх ухаан гэдэг утгаар нь тусгах нь маш чухал гэж би итгэдэг. Энэтхэг орон эдгээр хоёр мэдлэгийг хослуулах онцгой боломжтой орон юм. Энэ санаачилга хэд хэдэн мужид эхэлсэн гэдгийг би дуулсан бөгөөд цаашдаа улс үндэсний хэмжээнд өргөжнө гэдэгт найдаж байна.

Өнөөдөр олон улс даяараа Энэтхэгийг хүн төрөлхтний энх тайван ба хөгжилд үнэт хувь нэмэр оруулах манлайлагч орон болохыг хүлээн зөвшөөрч байна. Та олон жил төрийн албанд ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд Таныг энэ агуу орон болон түүний ард түмний төлөө амжилттай ажиллаж чадна гэдэгт би итгэл төгс байна гэжээ. 

Дээрхийн гэгээнтэн аз жаргал хүсэн, залбирал талбин захидлаа төгсгөжээ.

Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт