Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн 2015 он 1 дүгээр сар 27

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели. 2015 оны 1 дүгээр сарын 27 - Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг өөрийн байрласан Делигийн Рохини дүүрэг дэх Төвөдийн залуучуудын нийтийн байрнаас өглөөний 7 цаг 45 минутад хөдлөх үед өвлийн тэнгэрт нар мандсан байв. Тэрээр Уттар Прадеш мужийн Гхазиабад дүүргийн Сахибабад хот дахь Даяананд Англо Ведийн (DAV) сургуулийг зорин хөдлөхийн өмнө оюутны байранд байрлаж байгаа зарим оюутнуудын өглөөний мэндийг эрэх зав гаргалаа.

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн


DAV сургуульд дээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон
ирэхэд багш, сурагчид тосон угтлаа. Энэтхэг, Шинэ Дели,
2015.1.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОСургуулийн захирал болон захиргааны ажилтнууд Дээрхийн Гэгээнтнийг халуун дотноор угтан авч, түүний үгийг тэсч ядан хүлээж байгаа DAV сургуулийн багш сурагчид, бусад сургуулиас ирсэн захирлууд, зочдоос бүрдсэн 3000 гаруй хүн бүхий талбайд урин залсан байна. DAV сургуулийн удирдлагууд түүнийг бага ангийн анги танхим бүхий барилгын дундуур дагуулан явахад, тэрээр бяцхан сурагчидтай мэндчилэхийн тулд гурван ч танхим руу шагайж, дотогш орсон байна. Талбайн өмнүүр түүнийг өнгөрөх үед түүнтэй гар барихыг, эсвэл зүгээр л түүнд хүрч үзэхийг хүссэн хүүхэд бүртэй мэндчилэв.

Тайзан дээр гарсныхаа дараа Дээрхийн Гэгээнтэн хуран цугласан олонтой болон сургуулийн дуу хөгжмийн хамтлагтай гар даллан мэндчилэв. Цэцгийн баглаа өргөх богино хэмжээний ёслолын дараа дэлхий дахины “энх тайван хийгээд мэдлэгт хувь нэмрээ оруулсан” эрхэм Далай Ламын яриаг сонсох боломжийг алдахгүй байх нь сургуулийн хувьд ухаалаг зүйл хэмээн DAV сургуулийн тогтолцооны тэргүүн, ноён АК Шарма тэмдэглэн хэллээ. Эдгээр сургуулиудыг Махариши Даяананд Сарасвати ведийн сургаалийн зарчим дээр суурилан байгуулсан тухай ноён Шарма тайлбарлаад, амьдралын тухай Дээрхийн Гэгээнтний мэргэн бодлыг сонсох боломж хүүхдүүдэд олдсонд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэлж, залуу энэтхэгчүүдтэй уулзах завшаан дахин тохиосонд баяртай буйгаа илэрхийлсэн байна. “Энэтхэг бол дэлхийн хамгийн олнон хүн ам бүхий ардчилсан орон бөгөөд өнө эртний түүхтэй. Юмсын мөн чанарын талаар хийсэн нягт нямбай шинжлэх судалгаагаараа ‘эртний эрдэмтэд’ хэмээн нэрлэгдэх болсон олон агуу их сэтгэгчид эндээс төрөн гарсан юм. Тэдний зарим нь аль 200 жилийн өмнө квантын физикийн үзэл баримтлалыг олж нээсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг DAV сургуулийн сурагчид
анхааралтай сонслоо. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Дэлхий ертөнцөд хүндрэлтэй асуудал асар ихээр хуримтлагдсан өнөөдөр хүч үл хэрэглэх зарчмыг хэрэгжүүлэх тал дээр Энэтхэг орон хувь нэмрээ оруулах боломж байна. Сайн боловсролтой боловч, бусдыг хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх замаар бусдыг дарангуйлдаг, өөрийн мэдлэгийг мөнгө, эсвэл эрх мэдэл олоход ашигладаг хүмүүсээс болж хүндрэлтэй асуудлуудын ихэнх нь үүсдэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Бусдыг үл хүндлэх байдалд хүргэдэг амин хувиа хэт хичээх үзэл нь бидэнд тулгарч байгаа олон асуудлын үндэс гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд, “21 дүгээр зууны иргэд болсон залуучууд та бүхэн дэлхий ертөнцийг ёс суртахуун цогцолсон газар болгож чадна. Өнөөгийн эд материалын хөгжлийг дөвийлгөсөн боловсролоос үүдэлтэйгээр дэлхий дахинд ноёрхож байгаа шударга бус байдлыг та нар халж чадна” хэмээлээ.

Дэлхийн ийм нөхцөл байдлыг засах тухайд Дээрхийн Гэгээнтэн сурагчдад хандан, “Шүтлэгтэй шүтлэггүй хэнийг ч болов тэгш хүндэтгэн үздэг Энэтхэгийн иргэний хандлага нь гайхалтай зүйл билээ. Өнөөдөр ёс суртахууны зарчмыг хөгжүүлэхийн тулд сүсэгтэй сүсэггүй бүх хүнд тохирсон, бидэнд тулгарч байгаа асуудлыг шийдэж чадах арга замыг бид хайх ёстой. Шашин сүсэггүй хүмүүст хүрч үйлчлэхгүй!” хэмээн хэлэв.

Тэрээр дараа нь хайр энэрлийн ач холбогдлын талаар хөндөж ярьсан байна. “Инээмсэглэл бол зөвхөн хүмүүс нэг нь нөгөөдөө илгээж чадах зүйл юм. Чин сэтгэлийн инээмсэглэл нь биднийг бусадтай улам нягтруулж, итгэлцлийг бий болгох ба улмаар энэ нь нөхөрлөл рүү хөтөлнө. Сүсэггүй хүнээс нөхөрлөлийг мөнгөөр худалдаж авч болох уу гэж асуувал үгүй хэмээн хариулна. Итгэл, нөхөрлөлийг олохын тулд та бүхэн сэтгэлээ нээлттэй байлгах ёстой. Сэтгэл хаалттай бол бид итгэл хүлээж, бусадтай нөхөрлөж чадахгүй.”

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам DAV сургууль дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.27. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОАмьтад хүртэл хүний хайр энэрлийг үнэлдэг тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Тэрээр оюутнуудад Төвөд дэх Норовлин зуны ордны цөөрөмд байсан загаснууд түүнд нөхөрсгөөр ханддаг байсан тухай хуучлаад, “Тэд миний алхааг сонсоод баяр баяслаа илэрхийлэхээр уснаас цовхчин үсэрдэг байсан” хэмээв.

Бидний бие махбодь бусадтай нөхөрсөг харьцаа үүсгэхэд зориулагдсан гэдгийг үзүүлэхийн тулд тэр сургуулийн захирлыг тэврэхэд, сурагчид алга нижигнүүлэн ташлаа. “Нийгмийн амьтдын хувьд хайр энэрэл биднийг нэгтгэж, уур хилэн биднийг салгадаг. Уур хилэн хийгээд айдас хүйдэс нь бидний эрүүл мэндэд хортой бол сэтгэлийн амар амгалан бидний эрүүл мэндэд тустай хэмээн эрдэмтэд хэлдэг.”

Шашны эв зохицол нь Энэтхэгийн хувьд гайхалтай зүйл бөгөөд энэ нь Энэтхэгийн иргэний хандлага, ахимса буюу хүч үл хэрэглэх зарчимтай уялдаатай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. “Та бүхэн өөрсдийн соёлын талаар нухацтай бодох ёстой. Та нар бол дээрх зарчмаар хүмүүжих шаардлагатай дэлхий дээрх 7 тэрбум хүний сайн сайхны төлөө шинэ дэлхийг бүтээгчид байх ёстой” хэмээн тэр сурагчдад хэллээ. Иргэний ёс зүй нь нийт хүн төрөлхтөнд зориулагдсан зүйл болох тухай, энэ үүднээс бид асуудалд хандаж, өөрийн гэр бүлд нэвтрүүлэхээс эхлэн ёс суртахууны зарчмыг хэвшүүлэх ёстой тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярилаа. “Дараа нь бид энэ бүхнийг гадагшаа 10 хүнд, 100 хүнд, цаашлаад сая хүнд түгээнэ.”

“Залуус та бүхэнд ёс суртахууны эдгээр зарчмыг амьдралд хэрэгжүүлэх боломж бий. 21 дүгээр зууныг илүү аз жаргалтай зуун болгох боломж хийгээд цаг хугацаа та бүхэнд байна. Энэ дэлхийд дэндүү их асуудал байгаа, тэдгээрийг шийдэх талаар бид юу ч хийж чадахгүй хэмээн итгэл алдарч болохгүй. Өөрчлөлт хувь хүнээс эхэлж, бусдад үлгэр дууриал болдог. Дэлхий дахины өмнө хүлээх хариуцлага болон гаргах хүчин чармайлтын тухай бодоцгоо.”

Энэтхэгийн иргэний гайхамшигтай үзэл нь хүч үл хэрэглэх зарчим ба шашны эв зохицлын үндэс мөн


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын DAV сургууль дээр хийсэн ярианы
үеэр сурагчид асуулт асуулаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.27.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн дараа нь хэдэн сурагчийн асуултад хариулсан байна. Хэрвээ эцэг эх бусад хүүхэдтэй хүүхдээ харьцуулснаар бухимдлыг нь төрүүлдэг, сайн дүн авахыг шаарддаг бол яах ёстой вэ хэмээн нэг хүү асуув. Дээрхийн Гэгээнтэн энэ асуултыг хоёр талаас нь бодож хариулт өглөө. Хүүхэд нь залхуу бол эцэг эх хүүхдээ шахах нь зүйн хэрэг, харин хүүхэд нь хамаг хүчээ шавхан сурсан ч, эцэг эхийн хүсэлд хүрэхгүй байгаа бол тэд үл биелэгдэх шаардлага тавихаас татгалзах ёстой.

Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн 11 ба 12 дугаар ангийн зарим сурагчдад шалгалтаа өгсний гэрчилгээг, зарим тусгай шагналыг өөрийн гараар гардуулсныг бяцхан хүүхдүүд баяр хөөртэйгээр хүлээн авлаа.

Маргааш тэрээр Шинэ Делигийн охидын сургуульд “Нигүүлсэхүй ба Боловсрол” сэдвээр яриа хийнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт