Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Энэтхэгийн шашин хоорондын уулзалтын хоёр дахь өдөр 2014 он 9 дүгээр сар 22

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 21 - Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаан ‘Байгаль орчин, Боловсрол ба Нийгэм’ сэдвийн дор эхэллээ. Бид байгальтай өрсөлдөж амьдарч байгаа мэт санагдана гэсэн үгээр хурлын дарга Арун Капур хэлэлцүүлгийг нээв. Хүн байгаль өөр хоорондоо нэгдмэл цул учраас байгальтай сөргөлдөх, эсвэл байгалийг ялан дийлэхийг оролдох нь алдаа хэмээн тэр үргэжлүүллээ.

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын санаачлагаар зохион байгуулагдаж
буй Энэтхэгийн Шашны янз бүрийн уламжлалын уулзалтын үеэр
доктор Шаяма Чона үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.21. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТэрээр эн тэргүүнд доктор Шаяама Чонаг үг хэлэхийг урилаа. Байгалийн баялаг нь хүн бүрийн хэрэгцээг хангахад хангалттай боловч, хүн бүрийн шуналыг хангахад хангалттай бус хэмээн хэлсэн Гандигийн үгийг хатагтай Чона давтан хэлэв. Боловсролын тухайд, боловсрол ёс зүйгүй бол ямар ч үнэ цэнэгүй, таныг ажилтай болгож байгаа бол хязгаарлагдмал үнэ цэнэтэй, харин танд оюун санааны хийгээд ёс зүйн үнэ цэнэ өгч байгаа бол бүрэн төгс гэсэн үг хэмээн тэр хэлэв.

Энэхүү уулзалтыг санаачилсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг магтан сайшаах ёстой хэмээн Махамадалешвар Свами Кайлашнанд Брахмачари тэмдэглэлээ. Хурлын төлөөлөгчдөөс хүн төрөлхтнийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүссэнийг тэрээр тэмдэглээд, эхлэх чухал цэг нь оюун бодлоо үзэн ядалт хийгээд уур хилэнгээс чөлөөлөх явдал хэмээн тэр хэллээ. Ойролцоох эмнэлгийн өвчтөнүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг хатагтай Шаиста Амбер эмэгтэй хүний удирдсан анхны мечеть сүмийг үндэслэн байгуулсан байна. Эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь ерөнхийдөө хоцрогдсон түвшинд байгаа хэмээн харамслаа илэрхийлэв. Эмэгтэйчүүдийг эхийн хэвлийд байхад нь үл тоомсорлож, хайхрамжгүй хандаж, хөнөөж байна. Эмэгтэйчүүдтэй ингэж харьцах ямар хандлага гэхээр ийм байдаг тухай тэр асуув. Эмэгтэйчүүд зохих ёсны боловсрол эзэмшиж, эрчүүдтэй ижил тэгш боломжоор хангагдах үед баян ядуугийн ялгаанд томоохон өөрчлөлт гарна хэмээн тэр хэллээ.

Боловсролын тогтолцоо нь хүмүүсийн мөнгө олох боломжийг нэмэгдүүлэхэд хэтэрхий их чиглэснийг Шри Сугунэндра Теерта Свами тэмдэглэн хэлээд, боловсролоор сэтгэлийн амар амгалан гэх мэт зорилгыг дэвшүүлэхийг санал болгов. Хэрхэн сайн сайхан амьдрах тухай суралцаж байгаа учраас энэ хуралд оролцох боломж олдсонд талархалтай байгаагаа тэрээр илэрхийллээ. Доктор Балчандра Мунгекар хүмүүсийн үндсэн хэрэгцээг хүлээн зөвшөөрсөн ч, ханаж цадахгүй шуналын улмаас байгалийн гамшиг учирч байна гэв. Боловсрол нь нийгмийг сайжруулах үр дүнтэй механизм байх ёстой байтал Энэтхэгт боловсрол улам ихээр хувьчлагдаж байгаа учраас үнэ цэнийг буй болгох гэхээсээ илүү ашиг олох арга хэрэгсэл болж байгаа тэр онцлон тэмдэглэлээ.

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын санаачлан зохион байгуулж буй
Энэтхэгийн шашны янз бүрийн шашны уламжлалын уулзалтын хоёр
дахь өдрийн хуралдаан дээр доктор МД Томас үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.21. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЭнэхүү уулзалтад оролцсон бүх хүн сүсэг бишрэлээ сэргээх таатай боломжоор хангагдсан тухай доктор МД Томас тэмдэглэн хэлэв.Тэрээр уулзалтыг санаачилсан Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ. Энэтхэгийн хүн амын гуравны нэг нь амьжиргааны доод түвшнээс доогуур түвшинд амьдарч байгаа учраас баян ядуугийн заагийн асуудлыг шийдэхийг хүсч буйгаа тэрээр хэлсэн байна. Тэдгээр хүмүүс хоол, хувцас, орон байр болон бусад хүмүүсийн эдэлж буй нэр хүндийг эрэлхийлж буй талаар тэр цааш нь үргэлжлүүлэн ярилаа. Христийн, буддын, лалын болон бусад сүм хийдүүдэд хандан ойр орчмынхоо ядуу хүмүүсийг харж хандахыг тэр санал болгов.

Жайн уламжлалын эртний гарал үүсэл нь дор хаяж Бурхан Багшийн эрин үеэс эхлэх тухай проф. Житендра Бабулал Шах дурдлаа. Шашны энэ уламжлал нь сайныг муугаас, ариуныг ариун бусаас, бүтээлчийг сүйтгэгч үйлээс ялгаж ойлгох шаардлагыг баталдаг ажээ. Энэ ялгааг ойлгоогүй хүн хэрхэн жаргалтай амьдрах талаар мэдэж чадахгүй хэмээн тэр хэлэв. Тэрээр мөн энэхүү бага хурлыг зохион байгуулж, оролцох боломж олгосон Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ.

Нэгдсэн хуралдааны дараа оролцогчид өнөөдөр мөн салбар хуралдаанд хуваагдан оролцсон байна. Дээрхийн Гэгээнтэн өчигдөр хоёр салбар хуралдаанд оролцсон бол, өнөөдөр үлдсэн хоёр хуралдаанд сууж, хэлэлцүүлгийн үйл явцад оролцлоо.

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн шашны янз бүрийн
уламжлалын хурлын хоёр дахь өдрийн салбар хуралдааны үеэр.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.21. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Байгалийн гамшиг болоход хүмүүс ихэнхдээ арчаагаа алддаг гэж би боддог. Байгалийн нэг хэсэг гэдгээ бид хүлээн зөвшөөрөх замаар аливаа зүйлийг бид өргөн утгаар нь харах шаардлагатай” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Боловсролын тухайд тэрээр,

“Орчин үеийн боловсрол материализмд хэтэрхий их анхаарч байгаа бол шашин хүний дотоод үнэт зүйлстэй ажилладаг мэт санагддаг. Гэхдээ өнөөдөр бидний анхаарлаа хандуулах ёстой зүйл бол шашны уламжлалуудын үндэс болсон иргэний ёс зүй мөн“ хэмээн хэллээ.

Сайн багшийн тодорхоййлолтын тухай түүнээс асуухад,

“Илүү мэдлэгтэй байгаад зогсохгүй, оюутан сурагчаа цогц хөгжүүлэх талаар санаа тавьдаг хүнийг хэлнэ” хэмээн хариулав.

Хоёр дахь салбар хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцсэн ба үхэхэд нь шатаах модыг нөхөхийн тулд хүн төрөх бүрт мод тарих ёстой гэсэн санал гарав. Даавуугаар бүтээгээд, булшин дээр нь мод тарих энгийн оршуулгыг баталсан Баба Амтегийн хандлагад сэтгэл хөдөлж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Өнөөгийн боловсролын тогтолцооны тусламжтайгаар бидэнд тулгарч байгаа ёс суртахууны хямралыг давах боломжгүй хэмээн үздэгээ тэр дахин илэрхийллээ. Иргэний ёс зүйг төлөвшүүлж, эмэгтэйчүүдэд удирдах үүргийг түлхүү олгох шаардлагатайг тэр давтан хэлэв. Аль нэг шашин нийт долоон тэрбум хүний хэрэгцээ шаардлагыг дангаараа хангаж чадахгүй байгаа тохиолдолд иргэний ёс зүйн тусламжтайгаар илүү үр дүнтэй шийдэлд хүрнэ.

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын гурав дахь
нэгдсэн хуралдааны үеэр тавигдаж буй илтгэлүүдийг Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам сонсч байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОҮдийн хоолны дараа нээгдсэн гурав дахь нэгдсэн хуралдаанаар салбар хуралдааны илтгэл болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг авч хэлэлцэв. Төлөөлөгч бүрийн дуу хоолойг сонсохыг хүсч буйгаа хурлын дарга Ражив Мехротра цохон тэмдэглэсэн байна. Салбар хуралдаан дээр авч хэлэлцсэн асуудлаа нэгтгэхийг тэрээр илтгэгчдээс хүслээ. Үүний дараа хурлаас гарах Тунхаг бичгийн төслийг уншив. Хурлын оролцогчдоос ирсэн саналыг хүлээн авсны дараа хуралдаан цайны цагаар завсарласан бөгөөд энэ хооронд төгсгөлийн баримт бичгийг боловсруулсан байна.

Төгсгөлийн хуралдааны даргын үүргийг доктор Киран Беди гүйцэтгэсэн ба хуралдаанд оролцож буй есөн шашны төлөөлөгчдийн өмнө “Хүмүүсийг хэрхэн сайн хүн болгох вэ?” гэсэн асуулт тулгарч байгааг тэмдэглэн хэлэв. Хүн бүрийн үг хэлэх хэдхэн минутыг тэрээр хатуу мөрдүүлж байлаа. Иудын шашны талаар Рабби Езекиэл Исаак Малекар хэлэхдээ, иудын шашинтнууд ялгаварлан гадуурхагддаггүй дэлхий дээрх цорын ганц орон бол Энэтхэг хэмээн дурдав. Бусдын талаар хов зөөх, муу хэлэхгүй байх талаар тэр суралцсан гэлээ. Бахайн шашны доктор Белла хэлэхдээ, тэдний нийгэмлэгийн туршиж буй боловсролын хөтөлбөр нь энэ хурал дээр хэлэлцэж байгаа зарим асуудлыг шийднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Зороастриан шашны төлөөлөгч доктор Хоми Б Дала уулзалтыг өндрөөр үнэлж, зорилгодоо хүрэх шаардлагатайг цохон тэмдэглэв. Боловсрол чухал ч, хөгжим болон спортыг мөн тусгах ёстой хэмээн тэр нэмж хэллээ.

Тэгш эрх, хайр, энэрлийн үндсэн дээр нийгмийг хөгжүүлэх боломжтой талаар Сикх шашны төлөөлөгч Гиани Гурбачан Сингх тэмдэглэн хэлэв. Ямар шашинд хандан, тайтгарлыг хайж байгаагаагаасаа үл хамааран бүх хүн Бурханы өмнө тэгш хэмээн HG хамба лам Феликс Мачадо хэллээ. Тэрээр хуралд оролцогсдод хандан, тэд бие биенийхээ өмнө тэгш байхыг хүсч байгаа эсэх нь хариулах ёстой асуулт хэмээн тэр хэллээ. Лалын шашны төлөөлөл доктор Сиед Калбе Садик хэлэхдээ, хүмүүс ямар хэмжээтэй, ямар өнгөтэй, ямар төрхтэйгөөсөө зл хамааран юунаас бүтсэн гэдгээрээ бүгд адил гэв.

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын төгсгөлийн
хуралдаан дээр Жайн шашны төлөөлөл Тарун Сагар Махараж үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЭнэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулсан Дээрхийн Гэгээнтнээр бахархаж буйгаа илэрхийлээд, өөр хэн ч ингэж чадахгүй байсан хэмээн Жайн шашны төлөөлөл Тарун Сагар Махараж хэллээ. Хэн нэгэн мэлхийнүүдийг бөөгнүүлээд жигнэх гэж оролдвол тэд үсрээд, зугтаах болно хэмээн тэр зүйрлүүлэн хэллээ. Рам Чарит Манас сүмийн илтгэгч Сант Шри Морари энэ дэлхийг бид хэрхэн тааламжтай газар болгож чадах вэ гэсэн асуулт тавиад, үүний тулд чухал шаардлагатай зүйл бол итгэл, хайр, энэрэнгүй үзэл гэлээ.

HG хамба лам Анил Жозеф Томас Соуто хурлын төгсгөлийн Тунхаг бичгийг англиар уншсаны дараа проф.гэвш Нгаван Самтен хинди хэлээр уншив. Оршил хэсэгт хурлын төлөөлөгчид өөр хоорондоо яриа мэтгэлцээн өрнүүлэх замаар харилцан бие биенээ баяжуулахын зэрэгцээ өөр өөрийн онцлог хэв шинж, дадал заншлаа хадгалсаар ирсэн Энэтхэгийн эртний соёл иргэншлийн өв уламжлалыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэрэнгүй үзэл, хувийн сахилга бат, нигүүлсэхүй нь бүх шашинд нийтлэг байдаг үнэт зүйл бөгөөд орон нутаг, Бахарат болон харилцан холбоотой дэлхий ертөнцийн хамтын ирээдүйн үндэс мөн гэдгийг тэмдэглэсэн байна. Хувь хүний аз жаргал, хөгжил дэвшил нь бусад хүний аз жаргал, хөгжил дэвшлээс хамаарна гэдгийг тэд мөн хүлээн зөвшөөрсөн байна. Цаашид юу хийх тухай төлөвлөгөө нь хоёр өдрийн хэлэлцүүлгээс урган гарсан байна.

Хатагтай Киран Беди Дээрхийн Гэгээнтнийг төгсгөлийн үг хэлэхийг урихдаа түүнд 25 минут байгааг сануулж инээлээ.

“Хүндэт ахан дүүс нар аа, сүүлийн хоёр өдөр энэхүү хуралдаанд та бүхэн оролцлоо. Бидний арга хэмжээнд хуурамч, эсвэл авилгын төрлийн юу ч байгаагүй. Миний эртний анд Тарун Сагар Махараж энд нүцгэн байсан нь түүний шударга зангийн илрэл мөн. Би түүний шийдэмгий байдлыг хүндлэн биширдэг. Манай арга хэмжээ ил тод, ямар ч нуух зүйлгүй байсан гэдгийг түүний үйлдэл надад сануулж байна. “

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн шашны янз бүрийн
уламжлалын уулзалтын төгсгөлийн хуралдаан дээр үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Шашны эв зохицлын олон мянган жилийн туршлага нь туйлын үнэт зүйл билээ. Ийм төрлийн хурал цуглаанд урьд нь би оролцож байхдаа өөрийгөө Энэтхэгийн эртний мэдлэг, тухайлбал Наландагийн уламжлалын шавь хэмээн тодорхойлдог байсан. Төвдүүд эртний энэтхэгчүүдийг өөрийн гүрү багш хэмээн үздэг бөгөөд харин өөрсдийгөө чела бюу шавь хэмээн үздэг. Гэхдээ бид өвлөн авсан мэдлэгээ бүрэн бүтнээр нь хадгалж чадсан найдвартай шавь нар гэдгийг би байнга онцлон хэлдэг. Шашны эв зохицол хийгээд ахимса нь карунагаас (нигүүлсэхүй) хамаарна. Энэ бүхнийг түгээгч хэмээн би өөрийгөө үздэг. ”

Сайхан үг, сайхан сэдэл хангалттай бус байгаа учраас шашны нэрийн өмнөөс зөрчилдөөн үүсгэхийн эсрэг арга хэмжээ авах шаардлага өсөн нэмэгдэж байна хэмээн тэр хэлэв. Хүн болгон хүчин чармайлт гаргавал хамтын хүчин чармайлт хэд дахин хүчтэй болно хэмээн тэрээр үргэлжлүүллээ. Эцсийн эцэст хүн төрөлхтөн бол хувь хүмүүсийн нэгдэл учраас аливаа зүйл хүвь хүнээс эхэлдэг.

“Бүх шашин каруна буюу нигүүлсэхүйн тухай номлодог бөгөөд нигүүлсэхүй дээр үндэслэн бид энэ зууныг энх тайвны зуун болгох талаар хичээж чадна. Энэ л үндсэн дээр суурилсан иргэний хандлагаар шашин үл шүтэгч хүмүүст бид энэ ухагдахууныг түгээж чадна. Үүнийг л би хэлэхийг хүссэн билээ. Та бүхэнд баярлалаа” хэмээн Дээрхийн Гэгээнтэн үгээ өндөрлөв.

Энэтхэгийн Шашны Янз Бүрийн Уламжлалын уулзалт, Энэтхэг-Хоёр дахь өдөр


Мужийн дотоод хэргийн сайд, Аруначал Прадеш мужийн депутат,
хурлын тэргүүн зочин Кирен Рижижи төгсгөлийн хуралдаан дээр
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.21.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОХурлын тэргүүн зочин, Аруначал Прадеш мужийн депутат, мужийн дотоод хэргийн сайд Кирен Рижижиг дараа нь үг хэлэхийг урилаа. Дотоод хэргийн сайдын хувьд тэрээр улс оронд олон нийтийг хамарсан ямар нэг үймээн гарахад буруутай этгээдийг цагдаагийн газар луу илгээх, эсвэл үймээнийг дарахын тулд цэрэг илгээж чадна гэдгээ тэр хэлэв. Гэхдээ шашны зүтгэлтнүүдийн түгээж байгаа илгээлт илүү үр дүнтэй байж болохыг ойлгосноо сайд илэрхийллээ. Шашны олон том нэрт зүтгэлтнийг нэгэн дор цуглуулж чадсан Дээрхийн Гэгээнтнийг тэрээр магтан үнэлж байв. Дээдийн номын гүрү багш нарын сургааль орон гэрээ харахад нь хангалттай учраас өөр нэмж хэлэх зүйл үгүй гэдгээ сайд хэлэв. Хурлаас гаргасан бичиг баримтыг бугдийг уншиж, тавьсан зорилтыг биелүүлэхэд өөрийн зүгээс чадах бүхнээрээ дэмжинэ гэдгээ тэрээр иэлрхийллээ.

Төвдийн хамтлагийн дуулсан ‘Энэтхэг оронд баярлалаа” гэсэн дууны дараа Энэтхэгийн төрийн дуулал эгшиглэснээр хурлын арга хэмжээ өндөрлөсөн байна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт