Бодгаяа, Бихар, Энэтхэг - Дээрхийн гэгээнтэн Далай лам Японы Ерөнхий сайд Фүмио Кишидад захидал бичиж, өчигдрийн газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, гэмтэж бэртэн, эд хөрөнгө, дэд бүтэц сүйрсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр захидалдаа “Амь насаа алдсан хүмүүсийн төлөө залбирч, тэдний гэр бүл болон энэхүү гамшигт нэрвэгдсэн бусад хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн бичжээ.
“Японы Засгийн газар гамшигт нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргаж буйд талархаж байна. “Зүрхний судар”-ыг өдөр бүр уншдаг бурхны шашинтан хүний хувьд Японы буддистууд ч гэсэн энэхүү номыг хамтдаа уншвал тустай гэж зөвлөх байна. Эл уншлага нь нас барагсдад хойдын буян болох төдийгүй цаашид ч тохиолдож болзошгүй гай гамшгаас урьдчилан сэргийлэх ашиг тустай”.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд “Би одоогоор Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн ариун дагшин газар Энэтхэгийн Бодгаяа хотод байна. Энд мөргөл үйлдэж буй хуврагийн чуулган (Бурхан багшаас сургаал сонсохоор хамт бадарчилж, ертөнцийн амьдралаас татгалзсан шавь нар)-ы гишүүд болон бусад мөргөлчдийн хамтаар Японд болсон гамшигт нэрвэгсдэд зориулан “Зүрхэн судар”-ыг унших болно” гэв.
Дээрхийн гэгээнтэн захидлаа залбирлаар өндөрлүүлэв.