Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил 2014 он 3 дугаар сар 3

Түгээх

АНУ, МН, Рочестер, 2014.03.03 –Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Рочестер хотын Маёо эмнэлэгт жил бүр үзүүлдэг заншилаараа биеийн эрүүл мэндээ үзүүлэв. Дараа нь “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн удирдах зөвлөлийг гишүүдтэй “Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалт хийлээ. Уг уулзалт өнөөгийн боловсролд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн программыг зохиох төсөл ямар шатанд явж байгааг Дээрхийн Гэгээнтэнд мэдээлэх зорилготой юм.

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил


Дээрхийн Гэгээнтэн Маёо эмнэлэгт морилон ирэв.
Минесота, Рочестер, 2014.03.04. Зургийг Жереми Расселл (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн: “шашнаас ангид” гэдэг үг зүй ёсоороо ёс суртахууны үнэ цэнэ дэлхий нийтэд ялгаваргүй, адил тэгш, бүхий л шашны уламжлалд хүндэтгэлтэй хандаж байгаа эсэхийг нягтлахыг чухалчлав. Нэгэн лалын шашинтай хүнтэй уулзахад тэрээр шашин болон шинжлэх ухаан хоёрын хоорондын ээдрээтэй харилцааны тухай асуусан бөгөөд би “Шинжлэх ухаан юмс үзэгдлийн гадаад байдлыг тайлбарладаг бол шашин дотоод үнэ цэнэ рүү нэвтэрдэг” хэмээн хариулж байлаа. Итгэл бишрэл нь энэрэн нигүүлсэхүйг дэлгэрүүлэхийг зорьдог. Бурханы орших хийгээд эс оршихуйг шинжлэх ухаан нотолж чадахгүй. Пап Бенедикт: итгэл бишрэл ба учир шалтгаан нь шашин ба шинжлэх ухаан гэсэн үг. Тиймээс энэ ойлголт хамтдаа байх ёстой хэмээн тайлбарлаж байсан тэр үгэнд дуртай хэмээв.

Дан Гоулман: сургуулийн хүүхдүүдийн сэтгэлийг түгшээдэг асуудалд хөгжлийн программыг санал болгосны дараа сурагчдын өөртөө хяналт тавих чадвар нэмэгдсэн. Тэд өөрсдийн сэтгэл мэдрэмжиндээ юу болж байгаа талаар илүү сайн ойлголттой болж улмаар бусдын хэрэгцээ шаардлагыг ойлгон түүнд нийцүүлэх чадвар суулгасан юм. Энэ харилцан уялдаатай чадварыг “Нийгмийн сэтгэл хөдлөлөөс суралцахуй” нэрийн дор зааж сургасан тухайгаа өгүүлэв.

Ричи Давидсон: америкчуудын 47 хувь нь өөрсдийн хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулдаггүй гэсэн судалгаа байна. Хэрэв багаас нь зөв дадал суулгавал энэ асуудлыг үгүй болгож чадна хэмээв.

Тэрээр Шинэ Зеландын Дюнэдинд 1,000 хүнийг хамарсан өөрийгөө хянах чадвар, дэг журамд суралцуулсны үр дүнг гаргах урт хугацаанд хийсэн судалгааныхаа тухай ярилаа. Судалгаанаас 32 насандаа илүү өөрийгөө хянах чадвартай, илүү аз жаргалтай, амжилттай байгаа нь харагдсан тухай тайлбарлан ярив.

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун санаа ба Амьдрал"
хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй “Ёс суртахуун,
боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалт хийж байгаа нь.
Минесота, Рочестер, 2014.03.04. Зургийг Жереми Расселл (ДЛО)Давидсон: Сүүлийн үед мэдрэлийн шинжлэх ухаан хүүхэд 4-7 насандаа сургуульд орох үедээ, 11-17 өсвөр насандаа хөгжилд илүү мэдрэг байдгийг олж тогтоосон. Үүнтэй холбоотой XIX зууны сүүлээр зарим газар 16 наснаас эхлэн бэлгийн бойжил явагддаг байсан бол өнөө үед 9 наснаас энэ үзэгдэл явагдах болсон. Энэ өөрчлөлтүүд нь илүү ээдрээтэй хүчин зүйл бөгөөд үүний дотор хоол хүнсний өөрчлөлт ч орж байна. Тэгсэн атлаа тархины хөгжил удаан хэвээр байж олон хүмүүс 20 нас хүртлээ тархи нь хөгжиж дуусдаггүй.

Мөн богино хугацааны энэрэн нигүүлслийг дадлагжуулах сургалт ч эерэг үр дүнг өгч байгаа болохыг илтгэв. Дээрхийн Гэгээнтэн:

“Гайхалтай” хэмээн сайшаалаа.

Даяана Чапман Вольш Энэтхэгт Мундгод хотноо “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийхэнтэй уулзаж байх үедээ Дээрхийн Гэгээнтэн: “Дэлхий ертөнц дээр ийм их зовлон шаналал байхад бид яасан тав тухтай сууна вэ” хэмээн хэлсэн үг түүний сэтгэлд гүн хүрсэн тухайгаа дурсаад америкчуудын 92 хувь нь конгресс, санхүүгийн тогтолцоо, хэвлэл мэдээллийхэнд дундажаас доогуур итгэлтэй байдаг тухай дурьдав. Дээрхийн Гэгээнтэн: “Магадгүй хэт өндөр хүлээлттэй байдгаас болж байгаа байх” хэмээгээд “Бидний зорилго 7 тэрбум хүмүүст туслах билээ. Энэ зууны эцсээр энэ улсад олон төрлийн манлайлал гарч ирэх боломж байна. Энэ байдал Ази болон бусад орнуудад ч өргөн дэлгэр тархаасай. Та бүхэн Азийн зарим орнууд, Европт энэ ажлыг эхэлсэн тухай бид мэднэ. Африкт ч бас энэ ажлыг хүргэх хэрэгтэй. Тэгэж чадваас бид ганц америк бус нийт хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудалд шийдэл олж чадна” хэмээн айлдав.

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун санаа ба Амьдрал"
хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй “Ёс суртахуун,
боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалтанд оролцогсодын
хамт. Минесота, Рочестер, 2014.03.04.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Артур Заёонц “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн ёс суртахуун, боловсрол хүний хөгжил төслийн ахлах ажилтан Брук Додсон Лавелаас хэрхэн хэрэгжүүлэх арга замуудын талаар асуув. Тэрээр ёс суртахууны мэдрэмжтэй хүүхэд гэж аюулгүй орчинд байгаагаа мэддэг, бусдад итгэдэг, бусдыг үнэлдэг, бусдад санаа тавьдаг, ажигч гярхай хүүхдийг хэлнэ хэмээн тодорхойлов. Хөтөлбөрийн эхний хэсгийг “Анхаарал халамжийн хэрэгцээ шаардлага” гэж нэрлэсэн. Үүн дотроо: бусдаас анхаарал халамж авах, өөртөө анхаарал халамж тавих, бусдад анхаарал халамж тавих гурван бүлэгт хуваасан. Энэ хөтөлбөрийг 2-3 ангийханд зориулж багш сурагч хоёуланд нь зориулж бэлтгэсэн тухайгаа тайлбарлалаа.

Дээрхийн Гэгээнтэн: “Буддист оюун санааны сургалтын арга нь эерэг ба сөрөг хоёр талтай нь сургадаг уламжлалтай. Ингэж хийвэл ийм тустай, эсрэг хийвэл ийм хөнөөлтэй хэмээн сургадаг. Энэрэн нигүүлсэхүйг дадлагжуулах сургалтандаа бидний амьдрал бусад хүн төрөлхтнөөс хамааралтай гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээв.

Артур Заёонц энэ төслийг Хонг Конг их сонирхож байгаа хэмээгээд: “Нэг нэгдээ санаа тавихыг яаж сургах вэ? Энэ бидний эхний алхам” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн: “Энэ төслийн үр жимс магадгүй ахиад 40, 50 жилийн дараагаас гарах байх. Тэр үед би байхгүй байна. Гэхдээ бидний энэ үед эхлэх хэрэгтэй. Одоогийн шинэ үеийн залуус шударга, үнэнч байна. Бид тэдэнд манай үеийнхэний гаргасан алдааг давтвал тэд нар зовох болно гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Бидний энэ л цаг үед өөрчлөлтийг эхлэх цаг болсон. Залуу үеийхэн энэ тал дээр ажиллан, хүн төрөлхтөн илүү нэгдмэл болж удирдан манлайлал ч өөр болно гэж найдаж байна.”

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт