Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Үлүрүгээс Перт хотод морилон “Өгөх авахуйн ухаан” сэдвээр олон нийтийн яриа хийлээ 2015 он 6 дугаар сар 14

Түгээх

Австрали улс, Баруун Австрали муж, Перт хот 2015.06.14 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үлүрүгээс Перт руу морилохоор онгоцны буудал явах үед тэнгэр цэлмэг сайхан өдөр болж байлаа. Тэнд нилээд олон Төвөд хүмүүс түүнийг үдэхээр ирсэн байв.

Үлүрүгээс Перт хотод морилон “Өгөх авахуйн ухаан” сэдвээр олон нийтийн яриа хийлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын нислэгийн үед авсан Үлүрүгийн
хадны зураг. Австрали, Перт хот руу аялах замд 2015.06.14
Зургийг Жереми Рассел /ДЛО/Онгоц хөөрөх үед өглөөний тунгалаг нарны туяанд Үлүрүгийн хад тодоос тод харагдана. Гурван цаг орчим үргэлжилсэн нислэг Перт хотноо хүрч хунт голын эрэг дээр байрлах буудалд морилон ирлээ.

Үдийн зоогны дараа 12,000 хүний багтаамж бүхий Пертийн ордныг зорилоо. Seven News мэдээллийн хөтлөгч Рик Ардон хурлыг нээж нутгийн уугуул Ваджук иргэд өөрсдийн уламжлалт бүжгээ бүжиглэв. Перт нутгийн гаралтай жүжигчин Сюзи Матер Дээрхийн Гэгээнтнийг танилцуулан тайзнаа урин залахад цугласан олон халуун дотноор алга ташин угтлаа.

“Ах, эгч, дүү нараа, өөрийн зарим туршлагаас та бүхэнтэй хуваалцах болсон нь завшаантай хэрэг. Олон нийттэй уулзах бүртээ би өөрийгээ та бүхний л адил нэгэн хүн гэж боддог. Дэлхий дээр байгаа 7 тэрбум хүмүүн бид бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Миний оюун санааг үймүүлэхээр нөхцөл байдал тулгарах үед оюун санааныхаа нөгөө хэсгийг ашиглан тайвшруулдаг. Бид бүгд уураг тархины адилхан бүтэцтэй бөгөөд та бүгд ч үүнийг хийж чадна.
Бид зовлон зүдгүүрээс ангид аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай амьдрах ч эрхтэй. Тийм ч учраас бид бүгд адилхан гэж хэлж байгаа юм.”

Үлүрүгээс Перт хотод морилон “Өгөх авахуйн ухаан” сэдвээр олон нийтийн яриа хийлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нутгийн уугуул иргэд бүжигчидийн
хамт. Австрали, Перт хот. 2015.06.14 Зургийг Жереми Рассел /ДЛО/Дээрхийн Гэгэээнтэн 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан тухайгаа тайлбарлан тэр цагаас хойш 56 жилийн турш цагаачлан амьдарч буй талаар хүүрнэв. Гэсэн хэдий ч Энэтхэгийн Засгийн газрын зүгээс Төвөдийн цагаачлагчдад маш их тус дэмжлэг өгч амжилттай байгаа ч нутагт нь байдал хэвээр үргэлжилсээр байгаа нь гунигтай хэмээв.

“Хүний уураг тархины гайхалтай нэг чанар нь юмыг өргөн утгаар нь харах чадвар билээ. Нэг талаас нь харахад хүндрэлтэй асуудал байж болох ч нөгөө өнцгөөс нь харахад тустай байж ч болох. Хүнд хэцүү цаг үеийг туулсан ч сэтгэлийн хатаа алдаагүй хүмүүс юманд бодьтой ханддаг. Европт дэлхийн II дайны үеийг туулсан үеийнхэн залуу үеээ бодвол илүү их сэтгэлийн хаттай байгаа нь ажиглагддаг юм. Ухаан бодол нь нинжин сэтгэлтэй хослосноор илүү аз жаргалтай, амар амгалан амьдарна. Бид дотоод амар амгаланг олбол өвчин шаналалыг давж стрессгүй амьдарч чадах юм.”

Бид аливаа зүйлийг хэв маягт баригдалгүй хийснээр бие биетэйгээ шударга нээлттэй харилцах боломжтой болдог. Би амьдралдаа янз бүрийн хүмүүстэй уулзсан. Тэдний дотор эгэл жирийн нэгнээс эхлээд шашны зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэжилтнүүдтэй уулзаж байлаа. Дэлхийн олон газруудаар явж олон хүмүүстэй уулзаж байхад бидэнд нүүрлэдэг ихэнх асуудал бэрхшээлийг бид өөрсдөө бий болгодог болох нь харагдсан. Бидэнд тулгараад байгаа эдийн засгийн болон дэлхийн дулаарал зэрэг асуудлын шийдлийг олохын тулд хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдгээ ойлгох цаг болсон.

Үлүрүгээс Перт хотод морилон “Өгөх авахуйн ухаан” сэдвээр олон нийтийн яриа хийлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын үеэр. Австрали,
Перт хот. 2015.06.14. Зургийг Расти Стюарт /ДЛО/“Юуны түрүүн бидэнд сэтгэлийн амар амгалан хэрэгтэй. Эмч нар ч биднийг сэтгэлээ тайван байлгаж стрессээс ангижрахыг зөвлөдөг шүү дээ. Энд Пертэд сэтгэлийн амар амгалан зардаг дэлгүүр байна уу? Хэрэв би амар амгалан сэтгэл худалдаж авмаар байна хэмээн асуувал хүмүүс намайг галзуу хүн гэж бодох байхаа. Сэтгэлийн амар амгалан бидний дотор байдаг ч бид ихэнхдээ гаднаас аз жаргал, сэтгэл хангалууныг хайж байдаг.

Аз жаргалтай хүн төрөлхтөнийг бий болгохын тулд шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран дотоод сэтгэлийн үнэ цэнээ өнгийж харах хэрэгтэй. Өнөөгийн боловсролын систем хэт их материаллаг тал руу хэлбийсэн байна. Хүн төрөлхтөн бид өөрсдөө хүний үнэ цэнийг хамруулж, бид нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй хүн болгохыг боловсролын системдээ оруулж өгөх хэрэгтэй. Өгөөмөр нинжин сэтгэл хүний үнэ цэнийн суурь үндэс. Энэ талаар бодож үзээд хэрэгтэй гэж бодож байвал хэвшил болгоорой” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэнээс ёс суртахуун болон шашны уламжлалын хоорондын ялгааг асуухад ёс суртахуун бол хайрыг илэрхийлэх үндсэн ойлголт, ямар нэгэн сүсэг бишрэлгүй хүн байсан ч ёс суртахуунаар дамжуулан хүнийг сургаж болно хэмээв. Ёс суртахуун хайр энэрэл сургах нь дараа ирээдүйд хэрэг болно гэж хойшлуулалгүй яг одоо энэ цаг үед бидэнд хэрэгтэй байгаа юм.

Үлүрүгээс Перт хотод морилон “Өгөх авахуйн ухаан” сэдвээр олон нийтийн яриа хийлээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтанд оролцогчдоос тавьсан
асуултанд хариулав. Австрали, Перт хот. 2015.06.14
Зургийг Жереми Рассел /ДЛО/Есүс Христ нэгэнтээ Буддын шашныг Энэтхэгт судлаж байсан гэж яригддаг энэ талаарх бодлыг Дээрхийн Гэгээнтэнээс асуухад Ладакын Хэмис хийдэд судлаж байсан тухай ном байдаг гэдэг ч тэр ном олдоогүй хэмээв.
Эго үзлийн талаар тодруулахад амиа бодох үзэл нь олон асуудлыг бий болгодог. Нөгөөтэйгүүр бусдыг хайрлах энэрэх сэтгэлтэй болохын тулд өөрийн тухай өндөр итгэл үнэмшил хэрэгтэй. Мөн түүнчлэн сонсогчдын зүгээс террористуудыг хэрхэн уучлан нигүүлсэх болон дэлхий дахинд амар амгаланг тогтоохын тулд бидэнд чухам яг юу хэрэгтэй зэрэг асуулт тавьж хариулт авав.

Уулзалтын төгсгөлд Далай Ламын Австрали дах аялалыг зохион байгуулагчдын хорооны дарга ноён Келдөүлис Далай ламын энэ удаагийн айлчлал 12 өдрийн турш 13 үйл ажиллагаа зохион байгуулагдаж 20,000 гаруй хүмүүс хамрагдсан. Уулзалтын тасалбарын үнэ 100,000 орчим доллар цугласныг сайн үйлсэд хандивлах болсон тухайгаа дурьдлаа.

Үлүрүгээс Перт хотод морилон “Өгөх авахуйн ухаан” сэдвээр олон нийтийн яриа хийлээ


Сюзи Матер, Жемма Рикс нар төрсөн өдрийн дуу болон өөрсдийн
телевизийн нэвтрүүлгийн дуугаар ая барив. Австрали, Перт хот.
2015.06.14. Зургийг Расти Стюарт /ДЛО/Австрали дах айлчлалыг гардан зохион байгуулагч Лин Бэйн Дээрхийн Гэгээнтэнд 2000 гаруй хүн төрсөн мэндчилгээ дэвшүүлэн гараар бичсэн дэвтрийг бэлэг болгон барив. Сюзи Матер, Жемма Рикс нар төрсөн өдрийн дуу болон өөрсдийн телевизийн нэвтрүүлгийн дуугаар ая барьнаар энэ удаагийн уулзалт алга нижигнүүлсэн ташилтаар өндөрллөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт