2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Дарамсала хотын Зүглэгхан дуганд Монголын ард түмний төлөөллөөс Дээрхийн гэгээн далай ламд зориулан бат оршил өргөх бөгөөд Дээрхийн гэгээн бээр биечлэн морилно. Энэхүү ёслолын шууд дамжуулалтыг төвөд, хятад, вьетнам, солонгос, испани, хинди, герман, орос, итали, япон, португал болон монгол хэлээр үзэх боломжтой.
Цагийн бүс: Энэтхэгийн стандарт цаг (IST = GMT+5:30)
Монголын стандарт цаг (ULAT = GMT +8:00)
2025 оны 11 дүгээр сарын 26 - Бат оршил өргөх ёслол
Цаг: 08:30 – 10:00 (IST)
Цаг: 11:00 - 12:30 (ULAT)
Таны орон нутгийн цагт хөрвүүлэхэд:
Энэтхэгийн Дарамсалад 11-р сарын 26-ны 08:30 нь Их Британийн Лондон хотод 11-р сарын 26-ны 03:00 GMT, АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод 11-р сарын 25-ны 19:00 PST цагтай тус тус адил байна. Бусад бүс нутгийн цагийг дараах холбоосоор харьцуулаарай:










