Лэх хот дахь орд өргөөнийх нь үүдэнд Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авахаар цугласан сүсэгтэн олон. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Лувсан Цэрэн.
Гандан Трисур Ризон ринбүчи Дээрхийн гэгээн Далай ламыг Лэх хотын нисэх онгоцны буудалд морилон ирэхэд нь угтан авч буй нь... Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламын автомашины цуваа нисэх онгоцны буудлаас өргөө рүү нь явах үеэр замын дагуу эгнэн зогсоод угтаж буй сүсэгтэн олон. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжор.
Нисэх онгоцны буудлаас өргөө рүү явах Дээрхийн гэгээний автомашины цувааг тосон Дээрхийн гэгээн Далай ламтай мэндчилж буй нутгийн иргэд. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламыг морилон ирэхийг хүлээн өргөөнийх нь гадна угтахын өмнө арц, хүж уугиулж буй сүсэгтэн. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авахаар өргөөнийх нь дэргэд шашны уламжлалт хөгжмийн зэмсэг барин хүлээж буй лам нар. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөндөө морилон ирэхэд уламжлалт өргөлийг өргөж буй орон нутгийн Төвөд суурингийн төлөөлөгч. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам өргөөнд нь болсон угтах ёслолын үеэр үг айлдаж буй нь... Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам өргөөнийхөө амрах өрөө рүү шатаар өгсөхдөө цугласан зочид руу гар даллаж буй нь… Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лэх хот 2018 оны 7 дугаар сарын 3. Зургийг Дэнзэн Чойжор.