Дээрхийн гэгээн Далай лам Дармштадт хот дахь зочид буудлаасаа Хайдельберг хотыг зорин мордох үеэр айлчлалын явцад туслалцаа үзүүлсэн хамгаалалтын албаны нэгэн ажилтантай хөгжилтэй, дотноор мэндчилж буй нь... Герман, Дармштадт хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Хайдельберг хотын Хайдельберг Конгрессхаус Стадтхаллед морилон ирэх үеэрээ угтан авахаар цугласан сүсэгтнүүд, дэмжигчидтэй мэндчилж буй нь… Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Хайдельберг Конгрессхаус Стадтхаллегийн угтах дэвтэрт гарын үсэг зурсны дараа хотын дарга Вольфганг Эрихсонд бэлэг гардуулж буйг Герман-Америкийн Хүрээлэнгийн захирал Якоб Коллхофер бахдан харж байгаа нь. Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Хайдельберг Конгрессхаус Стадтхаллегийн тайзнаа залрахдаа танхимд цугласан олонтой хүндэтгэлтэйгээр мэндчилэн, хүндэтгэл үзүүлж буй нь... Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн нээлтийн үгийг айлдаж буй нь... Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн нээлтийн үгийг айлдах үеэрх Хайдельберг Конгрессхаус Стадтхаллегийн танхимын харагдах байдал. Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Хайдельберг хотод болсон “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн суудлын тасалбар бүрэн зарагдаж дууссан тул дээд давхарт зогсоогоороо сонсох зөвшөөрөл авсан сонсогчид Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй нь... Тасалбар нь бүрэн зарагдсан тул зарим оролцогчдыг дээд давхарт зогсож сонсохыг зөвшөөрсөн нь. Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Мэдрэлийн биологич доктор Ханна Моньер “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн үеэр үг хэлж буй нь... Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Астрофизикч доктор Маттиас Бартельман “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн үеэр шинжлэх ухааны судалгаанд даруу зан ямар ач холбогдолтой болох талаар Дээрхийн гэгээн Далай ламын санал бодлыг асууж буй нь… Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Геронтологич доктор Андреас Крузе “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн үеэр үг хэлж буй нь… Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Хайдельберг хотод болсон “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам болон хэлэлцүүлэгт оролцогч илтгэгчдийн хооронд өрнөсөн яриаг өндрөөр үнэлэн алга ташиж буй сонсогчид. Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам “Аз жаргал ба хариуцлага” хэлэлцүүлгийн төгсгөлд цугласан олонд хандан сургаал айлдаж буй нь... Герман, Хайдельберг хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Швейцарийн Цюрих хотын нисэх буудалд морилон ирж буй нь... Швейцар, Цюрих хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай ламыг Цюрих хот буудаллах зочид буудалдаа морилон ирэх үеэр Төвөд иргэдийн төлөөлөл уламжлал ёсоор угтан авч буй нь… Швейцар, Цюрих хот. 2018 оны 9 дүгээр сарын 20. Зургийг Мануэль Бауэр.