Лэх хотод болж буй айлдварын сүүлийн өдөр Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөнөөсөө Шевацэл айлдварын талбай руу морилох үед нь мэндчилэхээр хүлээж буй сүсэгтэн олны төлөөлөл. Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Айлдварын сүүлийн өдөр Дээрхийн гэгээн Далай лам өргөөнөөсөө Шевацэл айлдварын талбай руу морилох замдаа сүсэгтнүүдтэй хөгжилтэйгээр мэндчилж буй нь… Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөнөөсөө Шевацэл айлдварын талбай руу морилох үеэр Ладакийн хөгжимчид хөгжим тоглон угтан авч буй нь... Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Айлдварын сүүлийн өдөрт оролцохоор цугласан 20,000 гаруй сүсэгтнүүдтэй Дээрхийн гэгээн Далай лам даллан мэндчилж буй нь… Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Шевацэл ном айлдварын талбайн асарт Дээрхийн гэгээн Далай ламыг морилон ирэх үед цугласан 20,000 гаруй сүсэгтнүүд сүсэглэн залбирч буй нь... Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Айлдварын сүүлийн өдөр Дээрхийн гэгээн Далай лам Цагаан Дарь эхийн насны авшгийн өмнөх бэлтгэл зан үйлийг үйлдэж буй нь... Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Шевацэл айлдварын талбайд болсон айлдварын сүүлийн өдөр Дээрхийн гэгээн Далай лам Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” шастираар айлдвараа үргэлжлүүлж буй нь... Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Цагаан Дарь эхийн насны авшигийг хүртээж буй нь… Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Цагаан Дарь эхийн насны авшиг хүртээлийг анхааралтайгаар сонсож буй сүсэгтнүүд. Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.
Лэх хотын Шевацэл ном айлдварын талбайд болсон Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын сүүлийн өдөр 20,000 гаруй сүсэгтэн олны хурц нарнаас хамгаалан барьсан шүхрүүд далай мэт харагдаж буй нь.... Энэтхэг, Жамму ба Кашмир муж, Ладак, Лэх хот. 2018 оны 7 дугаар сарын 31. Зургийг Дэнзэн Чойжор.