Дээрхийн гэгээн Далай ламыг бат оршил өргөх ёслолд оролцохоор Зүглэгхан дуганы гадна талбайд морилон ирсэнийг зарлан шашны уламжлалт хөгжмийн зэмсэг эгшиглүүлж буй лам хуврагуудын араас зам дагуу эгнэн зогссон төвөд сүсэгтнүүд. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам бат оршил өргөх ёслолд оролцохоор өөрийн өргөөнөөс Зүглэгхан дуган руу морилох замдаа Төвөдийн Парламентын дарга, Дээд шүүхийн тэргүүн, Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч нартай ярилцаж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламыг бат оршил өргөх ёслолд оролцохоор Зүглэгхан дуган руу морилох замд уламжлал ёсоор угтан золгож буй төвөдүүд. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам бат оршил өргөх ёслолд оролцохоор Зүглэгхан дуганы гадна талбайгаар морилохдоо цугласан олонтой мэндчилж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Зүглэгхан дуганд Төвөдийн буддын шашны урсгалуудын тэргүүнүүд Дээрхийн гэгээн Далай ламд зориулан урт насны ерөөл тавж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Намжал хийдийн лам нар Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан урт насны айлдварын нэг хэсэг болох дагины зан үйлийг үйлдэж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Намжал хийдийн лам нар дагины зан үйлийг үйлдэж байх үед Сажа Тризин урт насны ерөөлийн судрыг уншиж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Зүглэгхан дуганы довжоо хэсэгт байрлуулсан зурагтын дэлгэцээр Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан бат оршил өргөх ёслолыг үзэж буй сүсэгтнүүд. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан өргөлийг барьж буй Төвөдийн гурван мужаас ирсжэ үндэсний хувцсаараа гоёсон төвөдүүд. Майны Төвөдийн сүм, Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан бат оршил өргөх ёслолын үеэр Төвөдийн буддын шашны урсшалуудын тэргүүнүүд, Нэчүн чойжин хамтран ерөөл тавьж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Сажа Тризин магтаалын үг айлдаж байх үеэр Төвөдийн Төв Захиргааны ерөнхийлөгч сонсож буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд цугласан сүсэгтэн олонд сургааль айлдаж буй нь… Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг Төвөдийн Төв Захиргааны гишүүд, хүндэт зочид анхааралтай сонсож буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Бөн урсгалын Менри Лопон Тринлэй Нямаа ринбүүчи, Жангцэ Чожэ Госог ринбүүчи, Гандан Ширээт Жэцүн Лувсан Дэнзэн ринбүүчи нар Дээрхийн гэгээн Далай ламыг айлдвараа өндөрлөхөд үед алга ташин хүндэтгэл үзүүлж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд цугласан олонд айлдвар айлдаж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Бат оршил өргөх ёслол өндөрлөх дөхөх үед Төвөдийн Парламентын дарга Дээрхийн гэгээн Далай ламд уламжлалт өргөлийг өргөж буй нь... Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Дээрхийн гэгээн Далай ламын өргөө рүүгээ мордохыг харахаар Зүглэгхан дуганы гадна талбайд хүлээн сууж буй сүсэгтнүүд. Энэтхэг, ХП муж, Дарамсала хот. 2019 оны 5 дугаар сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.