“Манзуширын номын аймаг”-ийн айлдварын эхний өдөр Дээрхийн гэгээн Далай ламыг Төвөдийн хийдээс Дүйнхорын айлдварын талбай руу тэргүүлэн залж буй ахмад лам нар. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн хийдээс Дүйнхорын айлдварын талбай руу морилох замдаа сүсэгтэн олонтой мэндчилж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Дүйнхорын айлдварын талбайн индэр дээр морилон ирээд Сакья Тризин ринбүүчитэй мэнд мэдэлцэж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам айлдварын эхэнд монгол хэлээр “Билгүүний зүрхэн судар”-ыг уншиж сонордуулсан монголчуудын төлөөлөлтэй хамт дурсгалын зураг авахуулж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Айлдварын эхэнд Тайландаас ирсэн сүсэгтнүүд “Мангала судар”-аас уншсаны дараа өргөсөн Буддагийн шүтээнд Дээрхийн гэгээн Далай лам адис хүртээж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
“Манзуширын номын аймаг”-ийн айлдварын эхний өдөр Дүйнхорын айлдварын талбайд хуран цугласан 35,000 орчим сүсэгтэн цаг агаарын байдлаас өөрсдийгөө хамгаалж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам “Манзуширын номын аймаг”-ийн айлдварын үргэлжлэл Манзуширын даган соёрхол өгөхийн өмнөх бэлтгэл зан үйлийг үйлдэж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай ламын “Манзуширын номын аймаг”-ийн айлдварын эхний өдрийн үеэр шууд орчуулагдаж буй арав гаруй хэлний нэг болох япон хэлний орчуулагч орчуулга хийж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Дүйнхорын айлдварын талбайд хуран цугласан 35,000 орчим сүсэгтэнд хандан айлдвар айлдаж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
“Манзуширын номын аймаг”-ийн айлдварын нэг хэсэг болох Цагаан Дарь эхийн насны авшгийн үеэр туслах лам зан үйлийн тахилыг Гандэн Трисүр Ризонг ринбүүчид дамжуулж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам “Манзуширын номын аймаг”-ийн айлдварын эхний өдрийг өндөрлүүлэх айлдварыг айлдаж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.
Эхний өдрийн айлдвар өндөрлөсний дараа Дээрхийн гэгээн Далай ламын автомашин Дүйнхорын айлдварын талбайн замаар Төвөдийн хийд рүү буцаж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2020 оны 1 дүгээр сарын 4. Зургийг Дэнзэн Чойжор.