Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн сүм дэх өргөөнөөс Махабоди суварга руу морилох замдаа төвөд өндөр настанг тайтгаруулан энэрч буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Махабоди суварга руу морилох Дээрхийн гэгээн Далай ламын барааг харахаар хүлээж буй сүсэгтнүүд. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Махабоди суваргыг тойрон гороолж буй нь. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай ламтай хамт Махабоди суваргад ерөөл тавихаар цугласан лам хуврагууд. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Махабоди суваргын дотор орших Бурхан багшийн шүтээнд хүндэтгэл үзүүлэн мөргөж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Махабоди суваргад ерөөл тавихаар морилон ирээд зул өргөж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам ерөөлийн эхэнд Бурхан багшийн бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн тахил өргөлийг барьж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Ахмад лам нар Дээрхийн гэгээн Далай ламтай хамт Махабоди суваргын дэргэд ерөөл айлдаж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам ерөөл тавих хурлын үеэр цай хүртэж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Махабоди суваргын дэргэд ерөөл тавих хурлын үеэр Бодь модны дэлгэн ургасан мөчрийн дор заларч буй Дээрхийн гэгээн Далай лам. Махабодь суварга, Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Бодь модны цаанаас сүрлэг харагдах Махабоди суваргын үзэмж. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Бодь модны цаанаас харагдах Махабоди суваргыг тольдож буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам ерөөл тавих хурлын үеэр тахилын өргөлөөс хүртэж буй нь... Махабодь суварга, Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам ерөөл тавих хурал өндөрлөсний дараа хуучны анд, жүжигчин Ричард Гиртэй мэндчилж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.
Дээрхийн гэгээн Далай лам Махабоди суваргад болсон ерөөл тавих хурал өндөрлөсний дараа мордож буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Мануэл Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн сүмд морилон ирээд Бокарын Олон улсын Махамудрагийн 25 дахь удаагийн семинарын оролцогчидтой мэндчилж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 17. Зургийг Дэнзэн Чойжор.