Дээрхийн гэгээн Далай лам Бодгаяа дахь айлдварын хоёр дахь өдөрт оролцохоор Төвөдийн сүмээс Дүйнхорын талбай руу мордохын өмнө сүсэгтэн олонтой даллан мэндчилж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам айлдварын хоёр дахь өдөр Жанрайсиг бурхны авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйлийг үйлдэхээр өглөө эрт Дүйнхорын асарт морилон ирээд ахмад ламтай мэнд солилцож буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Жанрайсиг бурхны авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйлийг үйлдэж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам сэнтий рүүгээ морилох зуураа 30,000 гаруй сүсэгтэнтэй даллан мэндчилж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Японоос ирсэн сүсэгтнүүд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын хоёр дахь өдрийн эхэнд “Зүрхэн судар”-ыг япон хэлээр уншиж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам айлдварын хоёр дахь өдөр судрын эхийг тайлбарлан айлдаж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээний айлдварын хоёр дахь өдөр Дүйнхорын талбайд цугласан 10,000 гаруй лам хувраг, гэлэнмаа нарын төлөөлөл. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Сайн дурын ажилтнууд айлдварын хоёр дахь өдөрт оролцож буй 30,000 гаруй сүсэгтэнд цай түгээхээр эгнэн зогсож буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дүйнхорын талбайд болж буй айлдварын хоёр дахь өдрийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай ламын айлдварт оролцогчдод зориулан олон хэл рүү хөрвүүлэн хэвлэсэн судрын нэг болох Вьетнам хэл дээрх судар. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Туслах лам нар Дээрхийн гэгээн Далай ламын олгох Жанрайсиг бурхны авшгийн өмнөх зан үйл эхлэх үеэр шавь нарт рашаан хүртээж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Жанрайсиг бурхны авшгийн өмнөх бэлтгэл зан үйлийг үйлдэж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Жанрайсиг бурхны авшгийн өмнөх бэлтгэл зан үйлийн нэг хэсэг болох ариусгалын гүш өвсийг гартаа барьж буй сүсэгтнүүд. Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.
Дээрхийн гэгээн Далай лам Бодгаяа дахь айлдварын хоёр дахь өдөр өндөрлөсний дараа Дүйнхорын асраас мордож буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгаяа хот. 2018 оны 1 дүгээр сарын 15. Зургийг Мануэль Бауэр.