Дээрхийн гэгээн Далай лам Бодгаягийн айлдварын талбай руу мордохын өмнө Гандан Пэлжээлин хийдийн гол дуганд залсан Бурхан багшийн шүтээнүүдэд хүндэтгэл үзүүлж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай лам айлдварын эхний өдөр Дүйнхорын талбайн индэр рүү морилох замдаа хамгаалалтын албаны ажилтантай хөгжилтэйгөөр мэндчилж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай лам сэнтийдээ залрахын өмнө индрийн эргэн тойронд залсан Наландагийн 17 их багшийн хөргүүдэд хүндэтгэл үзүүлж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Майдар сургуулийн сурагчид айлдварын эхэнд санскрит хэлээр “Зүрхэн судар”-ыг уншсаны дараа Дээрхийн гэгээн Далай ламтай хамт дурсгалын зураг авахуулж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай лам айлдварын эхний өдөр Дүйнхорын талбайд цугласан 15,000 гаруй сүсэгтэнд айлдвар айлдаж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
42 дахь Сажа Тризин Ратна Важра ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын эхний өдөр сүсэгтэн олны дунд нэг залуу лам утлага уугиулан өргөж буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Баруун гар талаас: Жанцэ Чойжэ, Шарба Чожэ, Гандан Ширээт асан ринбүүчи, Гандан Ширээт ринбүүчи нар Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Сайн дурынхан Дээрхийн гэгээн Далай ламын айлдварт оролцож буй 15,000 гаруй сүсэгтэнд цай бэлтгэн үйлчилж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Нэгэн туслах лам айлдварын үеэр олон хэлний орчуулагч нарт цай хэрэгтэй эсэхийг лавлан шалгаж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын эхний өдөр Дүйнхорын талбайн индрийн харагдах байдал. Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
69 орныг төлөөлөн ирсэн олон улсын лам хуврагууд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварт оролцож буй нь... Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.
Дээрхийн гэгээн Далай лам айлдвар өндөрлөсний дараа Дүйнхорын талбайгаас Гандан Пэлжээлин хийд дэх өргөө рүүгээ мордохдоо цугласан олон руу инээмсэглэж буй нь… Энэтхэг, Бихар муж, Бодгая хот. 2018 оны 12 дугаар сарын 24. Зургийг Лувсан Цэрэн.