2023 оны Олон улсын Санга форумыг зохион байгуулах хорооны гишүүдтэй уулзав | Download Video | Download Audio |
Дээрхийн гэгээн Олон улсын Санга форумын анхны хурлыг нээх юм. Форум “Уламжлалыг орчин үетэй хослуулан хөгжүүлэх, өнөөгийн дэлхийд Буддын сургаалыг хэлэлцэх нь” сэдвийн дор 12 дугаар сарын 20-22-нд Будда Гаутамагийн гэгээрэлд хүрсэн ариун дагшин газар болох Бихар мужийн Бодгаяад зохион байгуулагдах бөгөөд уг гурван өдрийн бага хурлыг Дээрхийн гэгээн Далай ламын тамгын газар, Олон улсын Буддын холбоо болон Дээрхийн гэгээн Далай ламын Зүүн Өмнөд Азийн зохицуулагчийн алба хамтран зохион байгуулах юм.
Газар: Энэтхэг, Бихар муж, Бодгаяа, Төвөд хийд
Огноо:
2023 он 9 дүгээр сар 19
Хугацаа: 3 минут 8 секунд
Хэл: Англи