| Ахан дүүс минь | Видеог татах | Дууг татах |
Энэхүү богино дүрс бичлэгт Дээрхийн гэгээн Далай лам айлдварынхаа эхэнд яагаад үргэлж "ах дүү нар минь" хэмээн айлддаг талаар тайлбарлажээ. Бидний өмнө тулгарч буй олон асуудал шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн тогтолцооны ялгаанаас үүдэлтэй гэдгийг Дээрхийн гэгээн онцолсон байна. Мөн бид бүгд нэг л хүн төрөлхтөн бөгөөд аз жаргалтай амьдрах гэсэн ижил хүсэл эрмэлзэлтэй байдаг гэх гүн гүнзгий үнэнийг сануулжээ. Энэхүү хэсэг нь манай архиваас авсан 2014 оны 1-р сарын 15-ны өдрийн бичлэг юм.
Газар: Энэтхэг, Чаттисгарх муж, , Райпур хот, Пт. Равишанкар Шуклагийн нэрэмжит их сургууль.
Огноо:
2026 он 3 дугаар сар 13
Хугацаа: 1 минут 22 секунд
Хэл: Англи










