| Бие лагшингийн тухай мэдээ | Видеог татах | Дууг татах |
Шинэ Дели, 2026 оны 6 дугаар сарын 8 — Дээрхийн гэгээн Далай ламын хувийн эмч нар болох доктор Цэтан Д. Садутшанг, доктор Дамдин Цэвээн, доктор Цэрэн Лодон, доктор Дэнзэн Зүндүй болон Дээрхийн гэгээн Далай ламын нарийн бичгийн дарга Дэнзэн Н. Тагла нар өнөөдөр Шинэ Дели хотын "Аполло" эмнэлэгт амжилттай болж өндөрлөсөн Дээрхийн гэгээний зүүн өвдөгний үе солих мэс заслын дараах бие лагшингийн байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Дээрхийн гэгээн Далай лам өмнө нь 2024 оны 6 дугаар сард Нью-Йорк хотын "Нарийн мэргэжлийн мэс заслын эмнэлэг"-т баруун өвдөгний үе солих мэс засал хийлгэж байсан бөгөөд биеийн байдал нь маш түргэн илааршиж, бүрэн эдгэрсэн билээ. Өнөөдрийн мэс засал ч мөн амжилттай болж, Дээрхийн гэгээн эмнэлгийн өрөөндөө шилжсэн бөгөөд бие лагшингийн байдал нь тогтвортой байна. Түүнчлэн биеийн тэнхээ сайн, илаарших явц нь амжилттай үргэлжилж байгаа бөгөөд сэтгэл санаа нь нэн өндөр буйг уламжлав. "Аполло" эмнэлгийн эмчилгээний баг, сувилагч нар болон захиргааны ажилтнууд Дээрхийн гэгээнд дээд зэргийн тусламж үйлчилгээ, халамж анхаарлыг тавьж байна. Тэдний мэргэжлийн өндөр ур чадвар, чин сэтгэл, элэгсэг дотно харилцаанд бид гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Газар:
Огноо:
2026 он 6 дугаар сар 8
Хугацаа: 27 секунд
Хэл: Англи










