| ДОТООД СЭТГЭЛИЙН БАЯЛАГ БОЛ ЖИНХЭНЭ БАЯЛАГ | Видеог татах | Дууг татах |
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам халуун сэтгэлийг бидний дотоод сэтгэлийн баялаг буюу мөнгөөр олж авч үл болох жинхэнэ хөрөнгө хэмээн тайлбарлав. Энэрэнгүй сэтгэл нь уур хилэн, атаа жөтөө зэрэг дотоод амар амгаланг үгүй хийдэг сэтгэл хөдлөлийг багасгахад тусалдаг. Дотоод сэтгэлийн баялаггүй бол хэчнээн их мөнгөтэй байсан ч амьдралын утга учир төдийлөн нэмэгдэхгүй. Аз жаргалтай амьдрал, гэр бүл, цаашлаад хүн төрөлхтний сайн сайхан бүхэн бидний дотроо тээж буй энэ баялгаас хамаарна.
Газар: Гроссмюнстер сүм, Цюрих, Швейцар
Огноо:
2016 он 10 дугаар сар 15
Хугацаа:
Хэл:










